Удирдлагын багийн тухай

Б.ЖАВХЛАН | ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Ноён Б.Жавхлан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Компьютерийн ухааны бакалавр зэрэгтэй дүүргэсэн. Мэдээлэл технологийн салбарт 2000 оноос хойш ажилласан. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн мэдээлэл технологийн амжилттай шийдлүүдийг боловсруулж гаргасан ба Япон улсын Токио хотод Мэдээлэл технологийн Төслийн удирдагчаар таван жил ажилласан.

 

 

 

М.БАЯРБАХДАЛ | ЕРӨНХИЙЛӨГЧ

Ноён М.Баярбахдал нь Юниверсал Коппер, Кью Жи Экс, Юнител, М-Си- Эс Электроникс компаниудад стратеги төлөвлөлт, менежмент, төслийн удирдлага, маркетинг, борлуулалтын чиглэлээр удирдах албан тушаал хашиж байсан ажлын туршлагатай. Уул уурхайн салбарт алт, зэс, коксжих нүүрсний томоохон төслүүдийн хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалтад гүйцэтгэх захирлын үүрэгтэйгээр оролцож зохих үр дүнд хүрч байсан. М.Баярбахдал нь СЭЗДС ийн Бизнесийн Удирдлагын бакалавр болон АНУ-ын SUNY New Platz Их сургуулийн Бизнесийн Удирдлагын магистр зэрэгтэй.​

 

 

Д.НЯМРАГЧАА | ИРГЭДИЙН ДААТГАЛ ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

Ноён Д.Нямрагчаа Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Компьютерийн ухааны бакалавр зэрэгтэй дүүргэсэн. Мэдээлэл технологийн чиглэлээр зургаан жил, даатгалын чиглэлээр гурван жил ажилласан туршлагатай. 2012 оноос хойш Мандал Даатгал ХХК-д мэргэжилтнээс Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшин ажиллаж байна.

 

 

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)