Эрсдэлийн үнэлгээ

Эрсдэлийн үнэлгээний зорилго нь учирч болзошгүй гадаад болон дотоод эрсдэлүүдийг илрүүлж, тус бүрт нь үнэлгээ хийн, тэдгээрийг даван туулах боломжит аргыг тодорхойлох явдал юм. Хувь хүн болон компани эрсдэлийн үнэлгээ хийлгэснээр биет болон биет бус хохирлоос урьдчилан сэргийлэх, хохирол багатайгаар даван туулах, хяналтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг давуу талтай.

Мандал Даатгал ХХК нь  эрсдэлийг үнэлэх журам, үнэлгээний зарчмууд дээр үндэслэн харилцагч бүрийнхээ бизнесийн онцлогт тохирсон учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээг шат дараалан хийж, эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлж, эрсдэлийн удирдлагын тайлан гарган харилцагчид эрсдэлийг бууруулах зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлдэг.

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)