Эрсдэлийн удирдлагын боловсрол

Мандал Даатгал ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эрсдэлийн удирдлагын олон удаагийн сургалт, хөтөлбөр зохион байгуулж ирсэн ба Монголын санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн эрсдэлийн удирдлагын брэндийг бий болгосон анхны даатгалын компани юм.

Бид эдийн засгийн төлөв байдлыг урьдчилан тодорхойлж, түүндээ үндэслэн эрсдэлийн таамаглалыг гарган “Эрсдэлийн Форум”, “Эрсдэлийн Семинар”, “Эрсдэлийн Тайлан”, “Эрсдэлийн Захидал” зэргээр дамжуулан харилцагчиддаа тогтмол хүргүүлдэг. Энэ нь Мандал Даатгал компани өөрийн харилцагч болон нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсартайгаар хэрэгжүүлдгийн илрэл билээ.

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)