ТЭЭВРИЙН ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ДААТГАЛ

Барилга байгууламж, агуулахын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНЙЙ ТУХАЙ:

Энэ бол Таны эзэмшиж, эсвэл хариуцаж буй ачаа хадгалах зориулалтын барилга байгууламжид урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос гарсан хохирлыг сэргээн засварлах, эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх даатгалын бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Ус, чийгний эрсдэл /Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
  4. Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Санамсаргүй үйлдэл
  1. Ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл

Ачаа тээврийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ нь Та өөрийн, эсвэл гэрээний дагуу бусдын ачаа, эд материалыг авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг, нисэх онгоцоор тээвэрлэх үед учирч болох эрсдэлээс үүссэн хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгалын бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Тээвэрлэж буй ачаа бараа.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тээвэрлэж буй ачаа барааны үнэлгээгээр тогтооно.

ТЭЭВРИЙН МАРШРУТ:

Чиглэлийг зааж өгнө.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Зам тээврийн осол
  • Жолоочийн санамсаргүй алдаанаас үүдсэн осол
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас зам тээврийн осолд өртөх
  • Зам болон хөрсний нуралт, гулгалт, цөмрөлтөөс үүдэлтэй осол
  1. Галын эрсдэл
  • Жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүссэн гал
  • Тээврийн хэрэгслээс үүссэн гал
  • Гал түймэр, тэсрэлт дэлбэрэлтэд өртөх
  1. Байгалийн бүх төрлийн гамшгаас үүссэн осол
  2. Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл

Хүнд машин механизмын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь Таны эзэмшиж, эсвэл хариуцаж буй ачаа өргөх, буулгах, зөөх, тээвэрлэх зориулалттай хүнд машин механизмд урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос үүдсэн хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн хүнд машин механизмын зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэх гал/
  3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл: /Хатуу биет мөргөх, шүргэх/
  4. Зогсоолд байх үеийн эрсдэл /Мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
  5. Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  • Онхолдох

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Операторын хариуцлага
  2. Гуравдагч этгээдээс үүдэх эрсдэл
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хулгай, дээрэм
  • Санамсаргүй үйлдэл
  1. Ачилтын эрсдэл
  • Ачигдсан үеийн эрсдэл
  • Ачих үеийн эрсдэл

Тээврийн хэрэгслийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Тээврийн хэрэгслийн даатгал нь Танай байгууллагын эзэмшиж, эсвэл хариуцаж буй Замын цагдаагийн газарт бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан, өөрөө явагч механикжсан тээврийн хэрэгсэлд урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос учирсан эвдрэл гэмтлийг засварласан зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /Хатуу биет мөргөх, шүргэх/
  4. Зогсоолд байх үеийн эрсдэл /Мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
  5. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  • Онхолдох

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Санамсаргүй үйлдэл
  • Жижиг эд ангийн хулгай
  1. Дугуйнаас үүдэн гарсан хохирол
  2. Бүрэн хулгай /машин алга болсон нь Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд/

Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ нь Даатгуулагч байгууллагын эд хөрөнгө, бүтээгдэхүүн, хэвийн үйл ажиллагаанаас шалтгаалан гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад Монгол Улсын Иргэний хуулийн дагуу гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насны өмнө хүлээх хариуцлага

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

Даатгуулагч хэвийн үйл ажиллагаа гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хохирол

  • Даатгуулагч байгууллагын ажилтны санамсар болгоомжгүй үйлдлээс учрах хохирол
  • Даатгуулагчийн эд хөрөнгийг ашиглах үед гарах хохирол
  • Даатгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс үүдэн гарах хохирол

Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал гэдэг нь Таныг авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг, нисэх онгоцоор бусдын эзэмшлийн ачаа барааг гэрээний үндсэн дээр тээвэрлэх үед учирч болох эрсдэлүүдээс үүссэн ачаа барааны хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж буй ачаа бараа

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тээвэрлэгдэж буй ачаа барааны үнэлгээгээр тогтооно.

 

ТЭЭВРИЙН МАРШРУТ:

Чиглэлийг зааж өгнө.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

1. Зам тээврийн осол

  • Жолоочийн санамсаргүй алдаанаас үүдэн гарсан осол
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас зам тээврийн осолд өртөх
  • Зам болон хөрсний нуралт, гулгалт, цөмрөлтөөс үүдэлтэй осол

2. Галын эрсдэл

  • Жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүссэн гал
  • Тээврийн хэрэгслээс үүссэн гал
  • Гал түймэр, тэсрэлт дэлбэрэлтэд өртөх

3. Байгалийн бүх төрлийн гамшигт үзэгдлээс үүссэн осол

4. Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл

 

 

 
 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)