БАНК, САНХҮҮГИЙН САЛБАРЫН ДААТГАЛ

БаНКНЫ БҮРЭН ХАМГААЛАЛТЫн даатгал

(BANKERS BLANKET BOND INSURANCE)

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгалын багцад Банкны гэмт хэрэг, чин шударгын даатгал (BBB), Цахим гэмт хэргийн даатгал (ECC), Мэргэжлийн хариуцлагын даатгал (PI) болон Удирдах ажилтны хариуцлагын даатгал (D&O) тус тус багтсан болно.

 

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

 

 

 

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

BBB - Банкны гэмт хэрэг, чин шударгын хүрээнд банканд учрах санхүүгийн хохирол

ECC - Цахим гэмт хэргийн хүрээнд банканд учрах санхүүгийн хохирол

PI - Мэргэжлийн алдаа, хариуцлагын хүрээнд гуравдагч этгээдэд учруулсан хохирлын хариуцлага

D&O - Удирдах ажилтны алдаа, хариуцлагын хүрээнд компанид учруулсан хохирлын хариуцлага

Үндсэн үнэлгээ:

  • BBB+ECC+PI = $ 5,000,000
  • D&O $ 5,000,000

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

БАНКНЫ ГЭМТ ХЭРЭГ, ЧИН ШУДАРГЫН ХАМГААЛАЛТ(BBB):

Банкны ажилтан болон гуравдагч этгээдийн үйлдсэн дараах гэмт хэргүүдийн улмаас банканд учирсан санхүүгийн хохирлыг даатгалаас нөхөн төлнө.

  • Луйвар, залилан
  • Хулгай
  • Дээрэм
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Сүрдүүлэг 
 

ЦАХИМ БОЛОН КОМПЬЮТЕРИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХАМГААЛАЛТ(ECC):

Банкны ажилтан болон гуравдагч этгээдийн үйлдсэн дараах гэмт хэргүүдийн улмаас банканд учирсан санхүүгийн хохирлыг даатгалаас нөхөн төлнө.

  • Цахим луйвар
  • Цахим хорлон сүйтгэх үйл ажиллагаа

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХАМГААЛАЛТ (PI):

Байгууллага буюу Даатгуулагчийн мэргэжлийн ажилчдын алдаа дутагдал, санамсаргүй байдлаас үүдэлтэй гуравдагч этгээд, үйлчлүүлэгчид учруулсан санхүүгийн алдагдлыг хуулийн дагуух хариуцлагын хүрээнд даатгалаас нөхөн төлнө. Үүнд дараах эрсдэлүүд орно:

  • Ажлын алдаа, буруутай үйлдэл
  • Хайхрамжгүй үйлдэл, хайхрамжгүй алдаа
  • Итгэл хүлээлгэсэн үүргийг зөрчих
  • Мэргэжлийн чиг үүргийг зөрчих
  • Итгэл алдах (breach of trust)
  • Нэр төрд сэв суулгах

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ХАРИУЦЛАГЫН ХАМГААЛАЛТ (D&O):

Удирдах ажилтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд буруу шийдвэр гаргаснаас үүдэлтэй өөрийн компанид учруулсан санхүүгийн хохирлыг хуулийн дагуух хариуцлагын хүрээнд даатгалаас нөхөн төлнө. Үүнд дараах эрсдэлүүд орно:

  • Удирдлагын ажил үүргийн хүрээнд “буруутай үйлдлээс” үүдэн гуравдагч этгээдэд учруулах шууд санхүүгийн хохирол
  • Хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй хариуцлага (employment practices breach)
  • Компанийн үнэт цаастай холбоотой нэхэмжлэл
 

Барилга байгууламжийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгал нь Даатгуулагчийн эзэмшлийн үйлдвэрлэл, үйлчилгээ болон оффисын зориулалттай байшин барилгад гэнэтийн, урьдчилан таашгүй үйл явдал тохиолдсоноос учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Ус чийгний эрсдэл /Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
  4. Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
    • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
    • Санамсаргүй үйлдэл
  2. Ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл
 

Тээврийн хэрэгслийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Тээврийн хэрэгслийн даатгал нь Танай байгууллагын эзэмшиж, эсвэл хариуцаж буй Замын цагдаагийн газарт бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан, өөрөө явагч механикжсан тээврийн хэрэгсэлд урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос учирсан эвдрэл гэмтлийг засварласан зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юмюм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /Хатуу биет мөргөх, шүргэх/
  4. Зогсоолд байх үеийн эрсдэл /Мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
  5. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл:
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  1. Онхолдох

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Санамсаргүй үйлдэл
  • Жижиг эд ангийн хулгай
  1. Дугуйнаас үүдэн гарсан хохирол
  2. Бүрэн хулгай /машин алга болсон нь Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд/
 

Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгал нь даатгуулагч байгууллагын эд хөрөнгө болон хэвийн үйл ажиллагаанаас үүдэн гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад Монгол Улсын Иргэний хуулийн дагуу гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насны өмнө хүлээх хариуцлага

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

Даатгуулагч хэвийн үйл ажиллагаа гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хохирол

  • Даатгуулагчийн ажилтны санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол
  • Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол
  • Даатгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас учрах хохирол
 
 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)