ЗАМ, БАРИЛГА, УГСРАЛТ, ДЭД БҮТЦИЙН ТӨСЛИЙН ДААТГАЛ

Зам, барилга угсралтын гүйцэтгэгчийн бүх эрсдэлийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгал нь Даатгуулагчийн хийж гүйцэтгэж байгаа зам, барилга угсралтын ажил, ажлын талбайд буй бараа материал, тоног төхөөрөмж, ажилчдын түр сууц, хүнд машин механизмд гэнэтийн, санаандгүй, урьдчилан таашгүй явдал тохиолдсоны улмаас учрах хохирол болон Даатгуулагчийн хэвийн үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг сэргээх, засварлах эсвэл тохиролцсон мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

  1. Даатгуулагчийн хийж гүйцэтгэж байгаа зам, барилга угсралтын ажил
  2. Тоног төхөөрөмж
  3. Хүнд машин механизм
  4. Бараа материал /Цемент, арматур, битум/
  5. Ажилчдын түр сууц
  6. Инженерийн шугам сүлжээ
  7. Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хуулийн хариуцлага.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

  1. Гэрээний дагуу даатгуулагчийн хийж гүйцэтгэж байгаа зам, барилга угсралтын ажлын даатгалын үнэлгээг зам, барилгын ажлын төсөвт өртгийг үндэслэн тогтооно.
  2. Тоног төхөөрөмж, хүнд машин механизм, бараа материал, ажиллагсадын түр сууц, мөн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх нийт хариуцлагын үнэлгээг даатгагч, даатгуулагч талууд даатгалын хугацаанд авах нөхөн төлбөрийн дээд хэмжээгээр харилцан тохиролцож тус бүрт нь тогтооно

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

ЗАМ, БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙН ҮНДСЭН ЭРСДЭЛ:

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Ус, чийгний эрсдэл /Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
  4. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
  5. Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл
  1. Даатгуулагчийн ажилтны санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол
  2. Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

ЭНЭХҮҮ ДААТГАЛЫН ЭРСДЭЛД ЗАМ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЭРСДЭЛЭЭС ГАДНА ДААТГАЛЫН ЗҮЙЛ ТУС БҮР ДЭХ ДАРААХ НЭМЭЛТ ЭРСДЭЛҮҮД ХАМААРНА.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/
  2. Зөөн тээвэрлэх үеийн эрсдэл: /баглаа боодол, бэхэлгээний стандарт горимыг баримтлан баталгаажуулах/

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /Хатуу биет мөргөх, шүргэх/
  2. Зогсоолд байх үеийн эрсдэл /Мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус, чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
  3. Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл:
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  • Онхолдох
  1. Ашиглалтын үеийн эрсдэл:
  • Зориулалтын дагуу үүргээ гүйцэтгэх явцад тодорхойгүй болон санамсаргүй тохиолдлын улмаас эд ангид учрах хохирол
  • Урьдчилан тооцоолж, сэргийлэх боломжгүй тохиолдлоос үүсэх эд ангийн хохирол /дээрээс юм унах, эд ангид юм орох, чирэгдэх, тээглэх/
  1. Ачилтын үеийн эрсдэл:
  • Ачигдсан үеийн эрсдэл /Тээврийн замын нөхцлөөс шалтгаалж тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл гулгах, шарвах, онхолдох зэргээс шалтгаалж хүнд  машин механизмд учрах хохирол/
  • Ачих үеийн эрсдэл /Хүнд машин механизмыг тээвэрлэх зорилгоор аливаа тээврийн хэрэгсэл дээр ачих үед онхолдох, гулсах/
  1. Дугуйнаас үүдэн гарах эрсдэл
  2. Операторын хариуцлага

БАРАА МАТЕРИАЛЫН НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

Цахилгааны эрсдэл; /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/

Тээврийн хэрэгслийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь Танай байгууллагын эзэмшиж, эсвэл хариуцаж буй Замын цагдаагийн газарт бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан, өөрөө явагч механикжсан тээврийн хэрэгсэлд урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос учирсан эвдрэл гэмтлийг засварласан зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /Хатуу биет мөргөх, шүргэх/
  4. Зогсоолд байх үеийн эрсдэл /Мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
  5. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл:
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  • Онхолдох

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Санамсаргүй үйлдэл
  • Жижиг эд ангийн хулгай
  1. Дугуйнаас үүдэн гарсан хохирол
  2. Бүрэн хулгай /машин алга болсон нь Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд/

Ажил олгогчийн хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгал нь Даатгуулагчийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэх үед нь гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос амь нас эрүүл мэндэд нь учирсан гэмтлийг эмчлэх зардал эсвэл тохиролцсон мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч байгууллагын ажилчдын амь нас, эрүүл мэнд

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ нь даатгуулагч байгууллагын ажилтан тус бүрийн 36 сарын цалингийн нийлбэр дүнгээр бодогдоно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Үйлдвэрлэлийн осол /Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх/
  2. Мэргэжлээс шалтгаалах өвчин /Хөдөлмөрлөх явцад үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан үүссэн өвчин/
  3. Хурц хордлого /Ажил олгогч ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг хангаагүйгээс ажилчид хурц хордлогод өртсөнөөс үүсэх эрсдэл/
  4. Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн бүх төрлийн гэнэтийн осол

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

Хоолны хордлого /Ажилчдын цайны газар нь даатгуулагчид шууд харьяалагдах тохиолдолд/

Мэргэжлийн хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгал нь Даатгуулагч байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргаснаас үйлчлүүлэгч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагчийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хуулийн хариуцлага.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно

  1. Даатгалын нийт үнэлгээ ...
  2. Нэг удаагийн тохиолдлоор олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ ...
  3. Нэг нэхэмжлэхээр олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ ...  

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

Даатгуулагчийн мэргэжлийн алдаа.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ:

  1. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зардал
  2. Хураамж, торгууль, өмгөөлөгчийн зардал
 

 

 

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)