УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ДААТГАЛ

Уул уурхайн барилга байгууламжийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ бол Таны эзэмшиж, эсвэл хариуцаж буй үйлдвэрлэл, үйлчилгээ болон оффисын зориулалтын барилга байгууламжид урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос гарсан хохирлыг сэргээн засварлах, эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх даатгалын бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Ус чийгний эрсдэл /Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
  4. Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл/

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
    • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
    • Санамсаргүй үйлдэл
  2. Ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл

Уул уурхайн тоног төхөөрөмжийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь Таны эзэмшиж эсвэл хариуцаж буй суурилагдсан болон суурилагдаагүй бүх төрлийн тоног төхөөрөмжид урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Ус чийгний эрсдэл /Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
  4. Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл/

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдэл
  • Хулгай, дээрэм

2. Зөөн тээвэрлэх үеийн эрсдэл

Уул уурхайн хүнд машин механизмын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь Таны эзэмшиж, эсвэл хариуцаж буй уул уурхайн хүнд машин механизмд гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн хүнд машин механизмын зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /Хатуу биет мөргөх, шүргэх/
  4. Зогсоолд байх үеийн эрсдэл /Мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
  5. Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  • Онхолдох

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Операторын хариуцлага
  2. Гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл:
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хулгай, дээрэм
  • Санамсаргүй үйлдэл
  1. Ачилтын үеийн эрсдэл
  • Ачигдсан байх үеийн эрсдэл
  • Ачилтын үеийн эрсдэл

Тээврийн хэрэгслийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Тээврийн хэрэгслийн даатгал нь Танай байгууллагын эзэмшиж, эсвэл хариуцаж буй Замын цагдаагийн газарт бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан, өөрөө явагч механикжсан тээврийн хэрэгсэлд урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос учирсан эвдрэл гэмтлийг засварласан зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /Хатуу биет мөргөх, шүргэх/
  4. Зогсоолд байх үеийн эрсдэл /Мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
  5. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох болон ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  • Онхолдох

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Санамсаргүй үйлдэл
  • Жижиг эд ангийн хулгай
  1. Дугуйнаас үүдэн гарсан хохирол
  2. Бүрэн хулгай /машин алга болсон нь Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд/

Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ нь Даатгуулагч байгууллагын эд хөрөнгө, бүтээгдэхүүн, хэвийн үйл ажиллагаанаас шалтгаалан гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад Монгол Улсын Иргэний хуулийн дагуу гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насны өмнө хүлээх хариуцлага

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

Даатгуулагч хэвийн үйл ажиллагаа гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хохирол

  • Даатгуулагчийн ажилтны санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол
  • Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол
  • Даатгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас учрах хохирол

Ажил олгогчийн хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь даатгуулагчийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэх үед амь нас, эрүүл мэндэд нь гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан гэмтлийг эмчлэх зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч байгууллагын ажилчдын амь нас, эрүүл мэнд

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ нь даатгуулагч байгууллагын ажилтан тус бүрийн 36 сарын цалингийн нийлбэр дүнгээр бодогдоно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Үйлдвэрлэлийн осол /Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх/
  2. Мэргэжлээс шалтгаалах өвчин /Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчин/
  3. Хурц хордлого /Ажил олгогч ажлын байрны  эрүүл ахуйн байдлыг хангаагүйгээс ажилчид хурц хордлогод өртсний улмаас үүсэх эрсдэл/
  4. Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн бүх төрлийн гэнэтийн осол

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

Хоолны хордлого /Ажилчдын цайны газар нь даатгуулагчид шууд харьяалагдах тохиолдолд/

Удирдах албан тушаалтны хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгал нь Даатгуулагч байгууллага буюу уул уурхайн байгууллагын удирдах албан тушаалтны ажил үүргийнхээ хүрээнд гаргасан аливаа шийдвэр нь алдаатай бөгөөд улмаар өөрийн байгууллагад хохирол учруулсан нь хуулийн байгууллагаар нотлогдвол, тэрхүү хохирлыг Даатгагч барагдуулах зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Гэрээнд нэр заасан удирдах албан тушаалтны ажил үүрэг, албан тушаалын эрх мэдлийн хүрээнд гаргасан алдаатай шийдвэрийн улмаас өөрийн байгууллагад учруулсан хохирлын өмнө хүлээх хуулийн хариуцлага

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Нийт үнэлгээний дүн болон удирдах албан тушаалтан тус бүрийн хариуцлагын хэмжээг шийдвэр гаргах эрх мэдэлтэй уялдуулан тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

Даатгуулагч байгууллагын нэр бүхий удирдах албан тушаалтны гаргасан алдаатай шийдвэрээс үүдэлтэй хохирол

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ:

  1. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зардал
  2. Хураамж, торгууль, өмгөөлөгчийн зардал
 
 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)