ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ДААТГАЛ

Барилга байгууламжийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Барилга байгууламжийн даатгал нь Таны эзэмшиж, эсвэл хариуцаж буй үйлдвэрлэл, үйлчилгээ болон оффисын зориулалтын барилга байгууламжид урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос гарсан хохирлыг сэргээн засварлах, эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнээр тогтооно.

ДААТГАЛЫН ХУРААМЖ:

  • А зэрэглэл – /0,12 – 0,15/
  • B зэрэглэл – /0,16 – 0,2/
  • С зэрэглэл – /0,21 – 0,35/
  • D зэрэглэл буюу Сэндвич, модон болон галд тэсвэргүй бусад материалаар бүтсэн барилга - /0,4 – 0,5/

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл

/Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/

  1. Галын эрсдэл

/Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/

  1. Ус чийгний эрсдэл

/Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/

  1. Цахилгааны эрсдэл

/Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
    1. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
    2. Санамсаргүй үйлдэл
  2. Ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл

Бараа материалын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Бараа материалын даатгал нь Таны эзэмшлийн болон түрээсийн агуулах, бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалтын байранд буй бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн түүхий эд, туслах материалд гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Зориулалтын агуулах байр, сав байранд хадгалагдаж буй бараа, бэлэн бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эд туслах материал.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын зүйлийн нийт үнэлгээг барааны нэр төрөл тус бүрээр тухайн агуулахад байх сар бүрийн хамгийн их үлдэгдэл болон эд хариуцагчийн сарын тооцоо бодсон барааны үлдэгдэлд үндэслэн тогтооно.

ДААТГАЛЫН ХУРААМЖ:

Дараах эрсдэлийн түвшнээс хамааруулж

  • А зэрэглэл – /0,18% – 0,25%/
  • B зэрэглэл – /0,29% – 0,43%/
  • С зэрэглэл – /0,52% – 0,64%/
  • D зэрэглэл – /0,79% – 1,23%/

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл

/Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/

  1. Галын эрсдэл

/Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/

  1. Ус чийгний эрсдэл

/Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол, түрээсийн барилгын дээврээс дусаал гоожсоны улмаас учирсан аливаа хохирол/

  1. Цахилгааны эрсдэл

         /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан

         соронзон орны нөлөөлөл/

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

Гуравдагч этгээдийн учруулсан хохирол

  1. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  2. Хулгай, дээрэм
  3. Санамсаргүй үйлдэл

Тоног төхөөрөмжийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Байгууллагын тоног төхөөрөмжийн даатгал нь Даатгуулагчийн эзэмшлийн тусгай зориулалтын тоног төхөөрөмжинд гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлбөрийг олгох зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагчийн эзэмшил болон түрээсийн түүний хариуцлагад буй тоног төхөөрөмж

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнээр тогтооно.

ДААТГАЛЫН ХУРААМЖ:

Дараах тоног төхөөрөмжийн эрсдэлийн түвшнээс хамааруулж

  • А зэрэглэл – /0,23% – 0,30%/
  • B зэрэглэл – /0,36% – 0,52%/
  • С зэрэглэл – /0,63% – 0,78%/
  • D зэрэглэл – /0,96% – 1,49%/

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл

/Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/

  1. Галын эрсдэл

/Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/

  1. Ус чийгний эрсдэл

/Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол, түрээсийн барилгын дээврээс дусаал гоожсоны улмаас учирсан аливаа хохирол/

  1. Цахилгааны эрсдэл

/Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  1. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  2. Хулгай, дээрэм
  3. Санамсаргүй үйлдэл
  1. Зөөн тээвэрлэх үеийн эрсдэл

Ачаа тээврийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Ачаа тээврийн даатгал нь авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг, нисэх онгоцоор өөрийн болон бусдын эзэмшлийн ачаа бараа, эд материалыг гэрээний үндсэн дээр тээвэрлэхэд учирч болох эрсдэлүүдээс үүссэн тээвэрлэгдэж буй ачаа барааны хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Тээвэрлэгдэж буй ачаа бараа.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тээвэрлэгдэж буй ачаа барааны үнэлгээгээр тогтооно.

ДААТГАЛЫН ХУРААМЖ:

Дараах эрсдэлийн түвшнээс хамааруулж

  • А зэрэглэл – /0,10 – 0,14/
  • B зэрэглэл – /0,16 – 0,24/
  • С зэрэглэл – /0,30 – 0,37/
  • D зэрэглэл – /0,46– 0,72/

ТЭЭВРИЙН МАРШРУТ:

Чиглэлийг зааж өгнө.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Зам тээврийн осол
  1. Жолоочийн санамсаргүй алдаанаас үүдэн гарсан осол
  2. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас зам тээврийн осолд өртөх
  3. Зам болон хөрсний нуралт, гулгалт, цөмрөлтөөс үүдэлтэй осол
  1. Галын эрсдэл
  1. Жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүссэн гал
  2. Тээврийн хэрэгслээс үүссэн гал
  3. Гал түймэр, тэсрэлт дэлбэрэлтэнд өртөх
  1. Байгалийн бүх төрлийн гамшигт үзэгдлийн улмаас үүссэн осол
  2. Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл

Тээврийн хэрэгслийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Тээврийн хэрэгслийн даатгал нь Танай байгууллагын эзэмшиж, эсвэл хариуцаж буй Замын цагдаагийн газарт бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан, өөрөө явагч механикжсан тээврийн хэрэгсэлд урьдчилан таашгүй, гэнэтийн явдал тохиолдсоноос учирсан эвдрэл гэмтлийг засварласан зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ДААТГАЛЫН ХУРААМЖ:

Даатгалын хураамжийг тээврийн хэрэгслийн даатгалын аль бүтээгдэхүүнийг сонгосноос хамааруулан тогтооно.

  • А бүтээгдэхүүн – /0,9% – 1,54%/
  • B бүтээгдэхүүн – /1,55% – 2,65%/
  • С бүтээгдэхүүн – /2,66% – 4,55%/

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /Хатуу биет мөргөх, шүргэх/
  4. Зогсоолд байх үеийн эрсдэл /Мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
  5. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
  1. Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  2. Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  1. Онхолдох

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  1. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  2. Санамсаргүй үйлдэл
  3. Жижиг эд ангийн хулгай
  1. Дугуйнаас үүдэн гарсан хохирол
  2. Бүрэн хулгай /машин алга болсон нь Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд/

Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ нь Даатгуулагч байгууллагын эд хөрөнгө, бүтээгдэхүүн, хэвийн үйл ажиллагаанаас шалтгаалан гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад Монгол Улсын Иргэний хуулийн дагуу гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насны өмнө хүлээх хариуцлага

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

ДААТГАЛЫН ХУРААМЖ:

Даатгалын хураамжийг тухайн байгууллагын эрсдэлийн түвшнээс хамааруулан дараах зэрэглэлд оруулан тооцно.

  • А зэрэглэл – /0,19% – 0,25%/
  • B зэрэглэл – /0,26% – 0,45%/
  • С зэрэглэл – /0,46% – 0,65%/
  • D зэрэглэл – /0,66% – 0,85%/

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

Даатгуулагч хэвийн үйл ажиллагаа гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хохирол

  1. Даатгуулагчийн ажилтны санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол
  2. Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол
  3. Даатгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас учрах хохирол

Ажил олгогчийн хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь даатгуулагчийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэх үед амь нас, эрүүл мэндэд нь гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан гэмтлийг эмчлэх зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч байгууллагын ажилчдын амь нас, эрүүл мэнд

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ нь даатгуулагч байгууллагын ажилтан тус бүрийн 36 сарын цалингийн нийлбэр дүнгээр бодогдоно.

ДААТГАЛЫН ХУРААМЖ:

Даатгалын хураамжийг  эрсдэлийн түвшнээс хамааруулан дараах зэрэглэлд оруулан тооцно.

  • А зэрэглэл – /0,36% – 0,45%/
  • B зэрэглэл – /0,46% – 0,55%/
  • С зэрэглэл – /0,56% – 0,65%/
  • D зэрэглэл – /0,66% – 0,75%/

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Үйлдвэрлэлийн осол /Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх/
  2. Мэргэжлээс шалтгаалах өвчин /Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчин/
  3. Хурц хордлого /Ажил олгогч ажлын байрны  эрүүл ахуйн байдлыг хангаагүйгээс ажилчид хурц хордлогод өртсний улмаас үүсэх эрсдэл/
  4. Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн бүх төрлийн гэнэтийн осол

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

Хоолны хордлого /Ажилчдын цайны газар нь даатгуулагчид шууд харьяалагдах тохиолдолд/

Мэргэжлийн хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Мэргэжлийн хариуцлагын даатгал нь Даатгуулагч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагчийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө болон эрүүл мэнд, амь насанд хохирол учруулснаас үүсэх хариуцлага.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгагч, даатгуулагч нар хоорондоо харилцан тохиролцоно.

ДААТГАЛЫН ХУРААМЖ:

Даатгалын хураамжийг  эрсдэлийн түвшнээс хамааруулан дараах зэрэглэлд оруулан тооцно.

  • А зэрэглэл – /0,35 – 0,50/
  • B зэрэглэл – /0,61 – 0,92/
  • С зэрэглэл – /1,14 – 1,43/
  • D зэрэглэл – /1,79– 2,83/

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэндэд учруулах хохирол
  2. Гуравдагч этгээдийн эд хөрөнгөд учруулах хохирол
 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)