ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, УДИРДЛАГЫН САЛБАРЫН ДААТГАЛ

Барилга байгууламжийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгал нь Даатгуулагчийн эзэмшлийн үйлдвэрлэл, үйлчилгээ болон оффисын зориулалттай байшин барилгад гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл  мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Ус чийгний эрсдэл /Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
  4. Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
    • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
    • Санамсаргүй үйлдэл
  2. Ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл

Тавилга эд хогшлын  даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь Даатгуулагчийн эзэмшиж, эсвэл хариуцаж буй тавилга, эд хогшилд гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагчийн эзэмшлийн буюу хариуцлагад байгаа тавилга, эд хогшил

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тавилга, эд хогшлын зах зээлийн үнээр тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Ус чийгний эрсдэл /Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол, түрээсийн барилгын дээврээс дусаалга гоожсоны улмаас учирсан аливаа хохирол/
  4. Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Хулгай, дээрэм
  • Санамсаргүй үйлдэл
  1. Ажиллагсдын санамсар болгоомжгүй үйлдэл

Байгууллагын ерөнхий ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь даатгуулагч байгууллагын эд хөрөнгө, хэвийн үйл ажиллагаанаас үүдэн гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад Монгол Улсын Иргэний хуулийн дагуу гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насны өмнө хүлээх хариуцлага

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Даатгуулагч хэвийн үйл ажиллагаа гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насанд учруулах хохирол
  • Даатгуулагчийн ажилтны санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол
  • Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол
  • Даатгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас учрах хохирол
  1. Даатгуулагч хэвийн үйл ажиллагааны явцдаа гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд учруулах хохирол
  • Даатгуулагчийн ажилтны санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол
  • Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол
  • Даатгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас учрах хохирол   

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь Даатгуулагч буюу түрээслэгч нь түрээслүүлэгчийн эзэмшлийн хөрөнгийг ашиглах явцад өөрийн санамсар болгоомжгүй байдлын улмаас түрээслүүлэгчийн эзэмшлийн хөрөнгө болон гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч буюу түрээслэгч нь түрээсийн хөрөнгийг ашиглах явцад түрээслүүлэгчийн болон гуравдагч этгээдийн эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Хариуцлагын даатгалын үнэлгээг тогтоохдоо тухайн хөрөнгийг ашиглаж буй зориулалт, нийт талбайн хэмжээ, бизнесийн онцлогийг харгалзан тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

Даатгуулагчийн санаатай бус үйлдлийн улмаас үүсэх эрсдэл

Түрээслүүлэгчийн хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь үл хөдлөх хөрөнгө эзэмшигч түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгчид хөрөнгөө түр ашиглуулах явцад гэнэтийн, урьдчилан таашгүй үйл явдал тохиолдсоноос түрээслэгчийн болон гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл оффис болон орон сууцны зориулалттай байрыг түрээслүүлэх хугацаанд түрээслэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгагч, даатгуулагч харилцан тохиролцоно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

 

 

 

  1. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  2. Сантехникийн эрсдэл
  3. Дээврээс ус алдах
  4. Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/

Тээврийн хэрэгслийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Тээврийн хэрэгслийн даатгал нь Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд гэнэтийн, санаандгүй, урьдчилан таашгүй үйл явдал тохиолдсоноос учирсан эвдрэл гэмтлийг засварлахад гарсан зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч байгууллагын эзэмшил болон түүний хариуцлагад байгаа Замын цагдаагийн газар бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан, өөрөө явагч механикжсан тээврийн хэрэгсэл

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ:

Даатгалын үнэлгээг зах зээлийн үнээр тогтоож, хураамжийг тооцохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл
  2. Галын эрсдэл
  3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл
  • Хатуу биет мөргөх
  • Хатуу биет шүргэх
  1. Зогсоолд байх үеийн эрсдэл
  • Мөргүүлэх, шүргүүлэх
  • Дээрээс юм унах
  • Ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл
  • Барилгын нуралт, цөмрөлт
  1. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх
  • Хүн , мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет шүргэх
  • Мал, тээврийн хэрэгсэлд шүргүүлэх
  • Онхолдох

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Санамсаргүй үйлдэл
  • Жижиг эд ангийн хулгай
  1. Дугуйнаас үүдэн гарсан хохирол
  2. Бүрэн хулгай /машин алга болсон нь Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд/
 
 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)