ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ДААТГАЛ

Эмнэлгийн барилга байгууламжийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь Даатгуулагчийн эзэмшлийн эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ болон оффисын зориулалттай байшин барилгад гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Ус чийгний эрсдэл /Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
  4. Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
    • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
    • Санамсаргүй үйлдэл
  2. Ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ нь Даатгуулагчийн эзэмшил болон түүний хариуцлагад буй суурилагдсан болон суурилагдаагүй бүх төрлийн тоног төхөөрөмжид гэнэтийн, урьдчилан таашгүй үйл явдал тохиолдсоноос учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөхх зорилготой даатгалын  бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Ус чийгний эрсдэл /Сантехникийн ус алдалт, байшин доторх дулааны хоолойн хөлдөлт, хугарлын нөлөөгөөр учрах хохирол/
  4. Цахилгааны эрсдэл /Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдэл
  • Хулгай, дээрэм
  1. Зөөн тээвэрлэх үеийн эрсдэл

Тээврийн хэрэгслийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэ даатгал нь Даатгуулагч байгууллагын эзэмшилд, эсвэл хариуцлагад байгаа Замын цагдаагийн газар бүртгэлтэй, хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан, өөрөө явагч механикжсан тээврийн хэрэгсэлд гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан эвдрэл гэмтлийг засварласан зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

  1. Байгалийн эрсдэл /Газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэл, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  2. Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл: /Хатуу биет мөргөх, шүргэх/
  4. Зогсоолд байх үеийн эрсдэл /Мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгний нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
  5. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  • Онхолдох

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  1. Гуравдагч этгээдийн учруулсан хохирол
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Санамсаргүй үйлдэл
  • Жижиг эд ангийн хулгай
  1. Дугуйнаас үүдэн гарсан хохирол
  2. Бүрэн хулгай /машин алга болсон нь Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд/

Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгал нь даатгуулагч байгууллагын эд хөрөнгө болон хэвийн үйл ажиллагаанаас үүдэн гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагч байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад Монгол Улсын Иргэний хуулийн дагуу гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насны өмнө хүлээх хариуцлага

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

Даатгуулагч хэвийн үйл ажиллагаа гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээд болон үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хохирол

  • Даатгуулагчийн ажилтны санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учрах хохирол
  • Даатгуулагчийн эд хөрөнгийн ашиглалтын үед үүсэх хохирол
  • Даатгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас учрах хохирол

Эмчийн мэргэжлийн хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгал нь Даатгуулагчийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас үйлчлүүлэгч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгуулагчийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хуулийн хариуцлага.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно

  1. Даатгалын нийт үнэлгээ 
  2. Нэг удаагийн тохиолдлоор олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ 
  3. Нэг нэхэмжлэхээр олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

Даатгуулагчийн мэргэжлийн алдаа. Үүнд:

  1. Оношлогооны явцад алдаа гаргах
  2. Эмчилгээний явцад алдаа гаргах
  3. Асаргаа сувилгааны үед алдаа гаргах
  4. Эмчилгээ, эмийн бэлдмэлийг сонгох, жор бичих явцад

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ:

  1. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зардал
  2. Хураамж, торгууль, өмгөөлөгчийн зардал

Удирдах албан тушаалтны хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:

Энэхүү даатгал нь Даатгуулагч байгууллага буюу эмнэлгийн байгууллагын удирдах албан тушаалтны ажил үүргийнхээ хүрээнд гаргасан аливаа шийдвэр нь алдаатай бөгөөд улмаар өөрийн байгууллагад хохирол учруулсан нь хуулийн байгууллагаар нотлогдвол, тэрхүү хохирлыг Даатгагч барагдуулах зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Гэрээнд нэр заасан эмнэлгийн удирдах албан тушаалтны ажил үүрэг, албан тушаалын эрх мэдлийн хүрээнд гаргасан алдаатай шийдвэрийн улмаас өөрийн байгууллагад учруулсан хохирлын өмнө хүлээх хуулийн хариуцлага

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:

Нийт үнэлгээний дүн болон удирдах албан тушаалтан тус бүрийн хариуцлагын хэмжээг шийдвэр гаргах эрх мэдэлтэй уялдуулан тогтооно.

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

Даатгуулагч байгууллагын нэр бүхий удирдах албан тушаалтны гаргасан алдаатай шийдвэрээс үүдэлтэй хохирол

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ:

  1. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зардал
  2. Хураамж, торгууль, өмгөөлөгчийн зардал
 
 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)