Ажлын байр

“Мандал Даатгал” ХХК нь иргэдийн болон байгууллагын даатгалын бүтээгдэхүүний мэргэшсэн андеррайтинг хийдэг, зуун хувь Монгол өмчлөлтэй, ердийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч үндэсний баялаг бүтээгч компани юм.

Мандалын залуусын нэг болсноор Та дараах давуу тал, боломжуудыг олох юм:   

  • Чадварлаг, эрч хүчтэй, нөхөрсөг хамт олонтой хөл нийлүүлэн алхах
  • Ажилтан бүрт ахиж дэвших ижил тэгш боломжийг бүрдүүлсэн ажлын таатай орчин
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал
  • Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, сурч хөгжих, өөрийгөө хөгжүүлэх боломж

 

Ажил горилогчийн анкет бөглөхөд анхаарах зүйлс

  • Ажил горилогч нь анкетыг өөрийн гараар бөглөх
  • Хар болон цэнхэр өнгийн бал ашиглан цэвэр, гаргацтай бичих
  • Бүх асуултанд товч бөгөөд тодорхой хариулж, үг товчлохгүй бичих
  • Сүүлийн хоёр сарын хугацаанд авахуулсан цээж зургаа хавсаргах

Анкет татах

Бид эрхэм оюутан Таныг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход тань дэмжлэг үзүүлэх зорилгоор суралцаж байгаа мэргэжлээрээ танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг олгож байна.

Тавигдах шаардлага:

  • Оюутны үнэлгээний голч дүн 3,0 буюу 85%-иас дээш байх
  • Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 3,4-р курсын оюутан байх
  • Цагийн удирдлага болон хувийн зохион байгуулалт сайтай байх,
  • Суралцаж, хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх,
  • Бүтээлч, нийгмийн идэвхитэй байх

Дадлага хийх хугацаандаа ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж ажилласан оюутанд бид дараах боломжийг санал болгоно. Үүнд:

  • Сургуулиа төгсөөд компанид ажиллах урилга хүлээн авах
  • Сургуулиа төгсөх хүртэлх хугацаанд хагас цагаар, цалинтай ажиллах боломжоор хангагдах
  • Дипломын ажлын судалгаа хийж, тайлан бичих

Дадлага хийх хүсэлтэй оюутан Та дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дадлагын удирдамжд
  • Дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Компанийн ажил горилогчийн анкетыг бөглөх

Анкет татах

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР - 1

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Дараах функцийг хариуцан ажиллана.

  1. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
  2. Хөдөлмөрийн харилцаа
  3. Ажлыг бүтээмжийг нэмэгдүүлэх 
  4. Сургалт, хөгжил
  5. Цаг бүртгэл
  6. Хүний нөөцийн автоматжуулалт
  7. Дүрэм, журам боловсруулах

Ажлын байранд тавигдах шаардлага:

Мэргэжлийн ур чадвар:

  1. Бизнесийн удирдлага эсвэл хүний нөөцийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  3. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах тодорхой ажил хийж байсан туршлагатай
  4. Дүрэм журам боловсруулах чадвартай
  5. Компьютерийн хэрэглээний програмууд бүрэн эзэмшсэн, тусгай мэргэжлийн програмууд дээр ажиллах чадвартай

Хувь хүний зан чанар, арга барилын хувьд:

  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай
  • Хариуцлага хүлээх өндөр чадвартай
  • Нягт нямбай, ажилдаа эзэн болох чадвартай
  • Ачаалал даах чадвартай
  • Хүлээцтэй, аливаа ажилд Objective байр суурьнаас хандах чадвартай байх

Нийтэч чанар:

  • Бие даан ажиллах болон багаар ажиллах чадвартай
  • Харилцааны чадвартай
  • Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах ур чадвартай байх

Анкет хүлээн авах хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбогдоно.

Анкетаа дараах хэлбэрээр илгээх боломжтой 

  1. Өөрийн товч намтрыг /CV/ hr@mandal.mn хаягаар илгээх, 
  2. Ажил горилогчийн анкетыг http://www.mandal.mn/retail/upload/files/Anket.pdf хаягаар татан авч, бөглөн дээрх хаягаар илгээх,
  3. Өөрийн биеэр компаний төв байранд ирж анкет бөглөх боломжтой

Анкет авах сүүлийн хугацаа: 2017 оны 5 дугаар сарын 20-ныг хүртэл

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам 87 тоот НСКБ барилгын 2 давхарт (Замын цагдаагийн газрын зүүн талд Мандал даатгалын байрны 2 давхарт)

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР - 1 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  

  1. Компанийн бизнес төлөвлөгөөний хүрээнд Үйлчлүүлэгчийн халамж үйлчилгээний үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянаж баталгаажуулж, сайжруулах
  2. Харъяалах ажилтнуудын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, гүйцэтгэлийг үнэлж баталгаажуулах,
  3. Бусад

Тавигдах шаардлага: 

Мэргэжлийн ур чадвар 

  • Бизнесийн удирдлага /олон улсын харилцаа, маркетинг/ болон ижил төстэй мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй, 
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний чадвартай,
  • Компьютерийн хэрэглээний (Microsoft office) болон тусгай мэргэжлийн програмууд дээр ажиллах өндөр чадвартай,
  • Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан туршлагатай байх,
  • Баг удирдан ажиллах чадвартай,
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, хууль эрх зүй, шинжлэх ухаан, нийгмийн хүрээний өргөн мэдлэгтэй,

Хувь хүний чанар, арга барилын хувьд:

  • Хувийн зохион байгуулалт болон цаг төлөвлөлт сайтай,
  • Шинийг эрэлхийлэгч, өөртөө итгэлтэй, бүтээмжтэй,
  • Өөрийгөө илэрхийлэх болон итгэн үнэмшүүлэх өндөр чадвартай,
  • Илтгэх ур чадвартай,
  • Ачаалал даах чадвар, төлөвлөсөн цаг хугацаанд ажлаа хийж дуусгадаг байх
  • Асуудлыг задлан шинжилж шийдвэрлэх, дүгнэлт гаргах, хариуцлага хүлээх өндөр чадвартай,
  • Үнэнч шударга, ёс суртахууны зөв хүмүүжилтэй,

Анкет хүлээн авах хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбогдоно.

Анкетаа дараах хэлбэрээр илгээх боломжтой 

  1. Өөрийн товч намтрыг /CV/ hr@mandal.mn хаягаар илгээх, 
  2. Ажил горилогчийн анкетыг http://www.mandal.mn/retail/upload/files/Anket.pdf хаягаар татан авч, бөглөн дээрх хаягаар илгээх,
  3. Өөрийн биеэр компаний төв байранд ирж анкет бөглөх боломжтой

Анкет авах сүүлийн хугацаа: 2017 оны 5 дугаар сарын 20-ныг хүртэл

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам 87 тоот НСКБ барилгын 2 давхарт (Замын цагдаагийн газрын зүүн талд Мандал даатгалын байрны 2 давхарт)

Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)