Даатгал үүссэн түүх

Эрсдэлийг шилжүүлэх, хуваарилах анхны аргыг МЭӨ II-III зуунд Хятад, Вавилоны худалдаачид ашигладаг байсан тухай баримтууд түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Хятадын худалдаачид том гол гатлах үедээ ачаагаа олон завинд тэнцүү хуваарилж, бүгдийг нь нэг дор алдахаас сэргийлдэг байжээ.

Харин Вавилончууд Газар дундын тэнгист худалдаа хийдэг худалдаачдад зориулсан эрсдэлээс сэргийлэх тогтолцоо хөгжүүлсэн бөгөөд үүнийгээ МЭӨ 1750 онд бичигдсэн алдарт “Хамураби” хууль цаазын бичигтээ бичиж үлдээсэн байдаг. Хэрэв худалдаачин ачаа тээвэрлэхийн тулд хүнээс мөнгө зээлсэн бол, ачаа нь далайд алдагдсан тохиолдолд зээлээ буцаан төлөхгүй байх баталгаа болгож зээлдүүлэгчдээ нэмэлт хураамж төлдөг байжээ.

МЭӨ I зуунд Грекийн Рөүдс арлын худалдаачид “Ерөнхий дундаж”-ийн зарчмыг бий болгосон байна. Энэхүү зарчим нь, худалдаачид нэгдэн тодорхой хэмжээний хураамж төлж сан бүрдүүлдэг ба ачаа тээвэрлэлтийн үед аль нэгнийх нь ачаа алдагдвал, сангаасаа гарсан хохирлыг нь барагдуулна гэсэн утгатай байв.

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)