МАНДАЛЫН АМБАСАДОРУУД
Думаагийн СОДНОМ
Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд , Гавъяат эдийн засагч
"Эрсдэл үргэлж байдаг. Харин түүнд өртөхгүй байх, өртсөн нөхцөлд бага хохиролтой давах нэг зам нь даатгал. Монгол улсад даатгалын байгууллагууд жам ёсоор олширч, төрийн болон хувийн өмчийн компаниудын дунд өрсөлдөөн үүсч байгаа бололтой.

Үйл ажиллагаа нь үр ашигтай өргөжин тэлж байгаа даатгалын байгууллагууд харилцагчдынхаа итгэлийг хүлээж, иргэдэд алив эрсдэлээс сэргийлэх боловсрол олгодог, эрсдэлд өртсөн нөхцөлд хохирлыг багасгах буюу шуурхай нөхөн олгодог тогтолцоо нь Монгол улсын тогвтортой хөгжилд чухал ач холбогдолтой. Чухам ийм шаардлагыг хангаж ажилладаг даатгалын компанийн нэг нь Мандал Женерал Даатгал компани юм. Жилийн тайлангуудыг нь уншихад л энэ компанид итгэж болох юм гэж харагдлаа.

Мандал Женерал Даатгал компани байгуулагдаад гуравхан жил болж байгаа ч энэ богино хугацаанд аливаа эрсдэлийг зөв таамаглан тооцох, эрсдэлээс сэрэмжлүүлэх, өртсөн нөхцөлд хохирлыг багасгахад туслах, гарсан хохирлыг шуурхай нөхөн өгөх зэрэг үзүүлэлтээрээ нийт 16 даатгалын компанийн дунд хөрөнгийн хэмжээгээр дөрөвт, даатгалын хураамжийн орлогоороо зургаад ортол хөгжиж чадсан байна.

Олон улсын болон дотоодын улс төр, эдийн засгийн өөрчлөлт, бодлогын үр нөлөөгөөр үүсч болох, мөн Монголын нийгмийн амьдралд гарч болзошгүй олон төрлийн эрсдэлүүдээр хийж байгаа судалгаа, гаргаж байгаа ухаалаг, бодитой дүгнэлтүүдээс нь үзвэл энэ компанид өргөн мэдлэг, боловсролтой чадварлаг ажилтнууд хөдөлмөрлөдөг юм байна гэх сэтгэгдэл төрж байна.

Давхар даатгалын систэмийг амжилттай нэвтрүүлж байгаа нь сонирхолтой, ирээдүйтэй ажил юм. Чадварлаг, итгэл даах даатгалын компанийн үйлчилгээг авдаг байгууллага, иргэд олон болох тусам аливаа эрсдэлээс үүсэх хохирлыг багасгах болон нөхөн төлөх нөөц бололцоо нэмэгдэнэ гэж би боддог. Харилцан итгэлцэлтэй, хамтын ажиллагаа юм даа.

Та бүхэндээ ажлын их амжилт хүсэн ерөөе!"



Мандалын амбасадорууд

Самандарийн ЦОГТБАЯР
Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, шог зураач
СОДОВЫН СОНИН
Анагаах ухааны доктор, профессор
Хандсүрэнгийн ХАТАНБААТАР
Боловсролын тэргүүний ажилтан, Монголын Оюун Ухааны Академийн захирал
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)