МАНДАЛЫН АМБАСАДОРУУД
Хандсүрэнгийн ХАТАНБААТАР
Боловсролын тэргүүний ажилтан, Монголын Оюун Ухааны Академийн захирал
"Хүний амьдралд ус, агаар хэрэгтэйн адил даатгал амьдралын өдөр тутмын хэрэглээ байх ёстой. Өндөр хөгжилтэй улсад даатгалгүй хүн ирээдүйгээ төсөөлөхөд бэрх байдаг. Учир нь эрсдэл хэзээ ч, хэнд ч учирч болно. Харин даатгал нь амьдралд өдөр бүр тохиолдож болох төрөл бүрийн эрсдэлийг бууруулахад чиглэдэг. Энэ утгаараа Мандал Женерал Даатгалынхан нийгэм дэх эрсдэлийн боловсролыг нэмэгдүүлэх замаар эрсдэл учирсны дараа шийдлээ хайж сандрах бус, эрсдэл учирхаас өмнө урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах арга, ухаан суулгахад чиглэсэн ажлуудыг хийдэг юм шиг санагддаг.

Ийнхүү нийгмийн эрсдэлийн боловсролыг дээшлүүлэхийг эрмэлзэн, богино хугацаанд ахиж дэвшиж Монголын шилдэг 5 даатгалын компанийн нэг болж чадсан бүтээлч, мэргэжлийн ёс суртахуунтай, өндөр хариуцлагатай “Мандал Женерал Даатгал”-ын залуу хамт олныг итгэмжилж байгаадаа баяртай байна.

Эх орныхоо дөрвөг зүг, найман зовхист үүрэг хариуцлагаа ухамсарлан эрч хүчтэйгээр ажиллаж буй та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!"



Мандалын амбасадорууд

Думаагийн СОДНОМ
Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд , Гавъяат эдийн засагч
Самандарийн ЦОГТБАЯР
Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, шог зураач
СОДОВЫН СОНИН
Анагаах ухааны доктор, профессор
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)