МАНДАЛЫН АМБАСАДОРУУД
СОДОВЫН СОНИН
Анагаах ухааны доктор, профессор
"Манай улс 1993 онд эрүүл мэндийн даатгалын хуультай болж, 1994 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Социалист систем задран унаж, гадаадын зээл тусламж зогсож, хэвтүүлэн эмчлэхийг шүтсэн нүсэр, үр ашиг муутай, үрэлгэн “эмнэлэг төвтэй” тогтолцоог улсын төсвөөс дааж авч явах боломж хомстсон тэр үед эмнэлгүүдийг санхүүжүүлэх шинэ нэмэлт эх үүсвэрийг бий болгож эрүүл мэндийн даатгалыг анх нэвтрүүлсэн юм. Эрүүл мэндийн даатгал нь улсын болон хувийнх байж болдог.

Хүн бүр өвдөхгүй. Өвдсөн хүн бүр эмчилгээнийхээ зардлыг төлж дийлэхгүй. Иймд өвдсөн хүмүүсийнхээ эмчилгээнийхээ зардлыг хамтаараа төлөхийн тулд хүн бүр эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл төлнө, ажиллаж буй байгууллага нь бас төлнө. Гэтэл шимтгэл төлөх чадваргүй хүмүүс бас бий. Тэдний шимтгэлийг төр өөрийн үүргийн дагуу хариуцна. Ингэснээр улсын буюу нийгмийн бүх гишүүд эрүүл мэндийн даатгалд хамрагдаж эмнэлгийн тусламж үйлчилгээг ижил тэгш хүртэх боломжтой болно гэсэн үг.
Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуульд эрүүл мэндийн даатгалд хамаарагдах тусламж үйлчилгээний багцад ороогүй тусламж үйлчилгээг эрүүл мэндийн хувийн буюу сайн дурын даатгалаар хүн амд нөхөн хүргэх нөхцөлийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн даатгалын тогтолцооны нэгдмэл байдлыг хангахаар тусгажээ.

Эрүүл байх эсэх нь хувь хүнээс өөрөөс нь ихээхэн шалтгаалдаг. Мандалаас санал болгож буй Жаргалан эрүүл мэндийн даатгал нь манай улсын анхны сайн дурын эрүүл мэндийн цогц даатгал бөгөөд улсын эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх боломжгүй эмчилгээ үйлчилгээг энэхүү даатгалаар хүртэх боломж бүрдсэн нь эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулж буй томоохон түлхэц болж байна. "



Мандалын амбасадорууд

Думаагийн СОДНОМ
Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд , Гавъяат эдийн засагч
Самандарийн ЦОГТБАЯР
Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, шог зураач
Хандсүрэнгийн ХАТАНБААТАР
Боловсролын тэргүүний ажилтан, Монголын Оюун Ухааны Академийн захирал
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)