Бидний эрхэмсэг оршихуй

“Мандалын халуун ам бүлийнхэн БИД, гишүүн бүрийнхээ аз жаргалын төлөө харилцан хариуцлага хүлээж, үйлчлүүлэгч төвтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч салбарынхаа ТҮҮЧЭЭ нь, даатгуулагчиддаа АМЬДРАЛЫН ХЭМНЭЛЭЭ баталгаажуулан өсөн дэвжих шийдэл нь байж, нийгмээрээ ХӨГЖИЛ ДЭВШИЛД үнэ цэнэтэй бүхнээ зориулах ШИМТ ХӨРС нь байна” хэмээн бид компанийнхаа эрхэм зорилгыг тодорхойлсон билээ.

Бид ямагт үйлчлүүлэгчдээ сонсон, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралд ойрхон бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг эрмэлзэн ажилладаг билээ. Ингэснээр Мандалынхан бид салбарынхаа хөгжил дэвшлийн ТҮҮЧЭЭ нь байж чадах юм.

Мандалын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгч, харилцагчдынхаа бизнес болон гэр бүлдээ цаг зав,  хүч чадлаа бүрэн зориулах боломжийг олгоход чиглэсэн байдаг. Энэ нь үйлчлүүлэгчдийнхээ АМЬДРАЛЫН ХЭМНЭЛЭЭ баталгаажуулахад  үнэт цагаа санаа үл зовнин зориулж, урагш хөгжин дэвжих нөхцөл, бололцоог бүрдүүлж байгаа хэрэг юм.

Бид дээрх зарчмуудаа өдөр тутмын ажил амьдралдаа мөрдлөг болгон ажилласнаар нийгмээрээ ХӨГЖИЛ ДЭВШИЛД хүрэхэд хувь нэмрээ оруулах ШИМТ ХӨРС байх болно.

"МАНДАЛ ДААТГАЛ" ХХК 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЖАВХЛАН

 

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)