Төлөөлөн Удирдах Зөвлөл

Ө.Ганзориг | ТУЗ-ийн дарга

Ноён Ө.Ганзориг Олон Улсын Санхүүгийн Зах Зээлийн Холбооны дилерийн сертификат эзэмшдэг. Маастрихтын Менежментийн Сургуулийн Санхүүгийн Менежментийн магистер зэрэгтэй.

Монголын Хөрөнгийн Биржийн Аудитын хорооны дарга, Худалдаа Хөгжлийн Банк, Хас Банк, Улаанбаатар Хотын Банк, Тэнгэр Даатгал зэрэг байгууллагуудад удирдах ажил хийсэн туршлагатай. Одоо ч томоохон банк, хөрөнгө оруулалтын сангуудын ТУЗ-ийн гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байна.

Ноён Ө.Ганзориг санхүүгийн инженерчлэл, эрсдэлийн удирдлага, арилжаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнаж мэргэшсэн эдийн засагч юм.

Л.Болормаа | ТУЗ-ийн гишүүн

Хатагтай Л. Болормаа Японы Олон Улсын Их сургуулийн Бизнесийн Удирдлагын Магистр, Виржиниагийн Политехникийн Институтийн Олон Улсын Эдийн засгийн магистр, МУИС-ийн Банкны чиглэлээр бакалавр зэрэгтэй. 

Голомт Банкны Тэргүүн дэд захирал, Хөрөнгө оруулалт хариуцсан захирал, Хөгжлийн Банкны тэргүүн дэд захирал, Deutsche Bank New York-ийн Дэд ерөнхийлөгч болон Хойд Америкийн банкны салбарын Портфолио менежер зэрэг албан тушаал хашиж эрсдэлийн удирдлага, банк санхүү, төслийн санхүүжилт болон хөрөнгийн удирдлагын чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан.

Хатагтай Л.Болормаа нь өнөөдөр Мэргэшсэн Санхүүгийн Шинжээч Голомт Файнэншил Группийн                                                                Гүйцэтгэх захирлын алба хашихын сацуу Голомт Файнэншил Группийн охин компани болох                                                                            Голомт Секюритиз ХХК-ийн ТУЗ-ын Даргаар ажиллаж байна.

О.Ганжолоо | ТУЗ-ийн гишүүн

Ноён Ганжолоо нь Берлиний Фрэй​ Их Сургуулийн Эдийн засгийн магистр болон докторын зэрэгтэй. ​

ХБНГУ болон Монгол улс дахь Pricewaterhouse Coopers аудитын компанид ажилласан туршлагатай хүн юм.

Ноён О.Ганжолоо өдгөө Голомт Банкны Аудитын Хорооны дарга, Голомт Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүн, мөн Бодь Интернэшнл ХХК-ийн Санхүү хариуцсан захирлаар ажилладаг.

 

 

 

Жим Двайер | ТУЗ-ийн хараат бус гишүүн

Ноён Жим Двайер нь Нотр Дамын Их Сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр, Колумбын Их Сургуулийн Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Өмнө нь Нью Йорк хотод хөрөнгө оруулалтын банкираар 30 гаруй жил ажилласан, мөн дэлхийн тэргүүлэгч банк болох UBS банкны олон улсын M&A хариуцсан захирлаар ажилласан туршлагатай.

Ноён Жим Двайер өдгөө Монголын Бизнесийн Зөвлөлийн захирлын албыг хашдаг.

 

 

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)