Хонхтой ном

ЯАГААД “ХОНХТОЙ НОМ” ГЭЖ НЭРЛЭСЭН БЭ? 

Монголчууд хөлд орж байгаа балчир үрсийнхээ бойтгонд хонх зүүж өгдөг уламжлалтай. Бойтогны хонхны жингэнэх дуу нь хүүхдийг хаана явааг мэдэгдэх үүрэгтэй төдийгүй аливаа аюул ослоос хамгаалж, муу муухай зүйлсийг хөөн зайлуулдаг гэж үздэг байна. Энэ билэгдэл нь номын маань агуулга, зорилго, утга санаатай нийцэж байгаа учир ийнхүү “Хонхтой ном” хэмээн нэр өгсөн билээ.

 

ЯАГААД “ХОНХТОЙ НОМ”-Г ГАРГАХ БОЛСОН БЭ? 

Бяцхан үрс маань хорвоотой танилцах хүсэлдээ хөтлөгдөн бүх зүйлийг мэдэрч үзэх гэж оролддог. Энэ болгонд ээж, аавууд нь бэртэж, гэмтэхвий хэмээн үргэлж санаагаа чилээдэг. Гэтэл нөгөө талаасаа хүүхдийнхээ үйлдэл болгоныг хянаж, цагдаад, хязгаарлаад байх нь хэцүү. Монгол улсад жилд дундажаар 10.000 хүүхэд тутамд 120 орчим хүүхэд ахуй, зам тээвэр, гал болон бусад эрсдэлүүдээс үүдэлтэй гэмтэж, бэртдэг байна.

Иймд Мандал Женерал Даатгалаас дээрх судалгаанд дурдсан Монгол улсад түгээмэл тохиолддог гэмтэл бэртлийн шалтгаануудыг сонгон авч, тэдгээрээс хүүхдүүд өөрийгөө хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар ойлгомжтой тайлбарлахад ээж, аав нарт дөхөм болох зорилгоор энэхүү “Хонхтой ном”-г та бүхний гарт өргөн барьж байна.

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)