Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд

КЛАССИК ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд

Дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

  • Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанаас өмнөх хохирол, даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол;
  • Даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал хуурмаг мэдүүлэг өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хэлэх ёстой зүйлийг  хэлэлгүй нуусан;
  • Даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг санаатайгаар бүрдүүлсэн болон Даатгуулагч санаатайгаар учруулсан хохирол;
  • Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд, хэрэв даатгагчийн зөвшөөрлөөр нэмэлт хугацаа авсан бол тэрхүү хураамж төлөх нэмэлт хугацаанд төлөөгүй тохиолдолд;
  • Даатгуулагч даатгалын тохиолдол болсон тухай Даатгагчид нэн даруй мэдэгдээгүй, даатгалын нөхөн төлбөрийн материалыг гэрээний 8.1.-т заасан хугацаанд бүрдүүлж ирүүлээгүй бөгөөд 8.2.-т заасан үндэслэлээр уг хугацааг сунгаагүй тохиолдолд;
  • Хохирлыг нотлох бололцоогүй, хангалттай нотлох баримт бүрдээгүй дор дурдсан аливаа тохиолдол. Үүнд:

a. Хохирол нь даатгалын хугацаанд болон гэрээнд заасан эрсдэлийн улмаас учирсныг нотлох бололцоогүй тохиолдолд;
b. Даатгуулагч учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай гэрээнд заасан баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид бүрэн гүйцэд өгөөгүй тохиолдолд;
c. Даатгуулагч тээврийн хэрэгслээр орон нутагт зорчих үедээ гэнэтийн осолд орсон нь баримт нотолгоогоор хангалттай батлагдахгүй бөгөөд уг ослын шалтгааныг тодорхойлсон замын цагдаагийн газрын тодорхойлолт бодитой бус бол; 
d. Буруутай этгээдээр учирсан хохирлоо төлүүлсэн тохиолдолд;

  • Даатгалын гэрээ болон баталгаанд нэр заасан зөвшөөрөл бүхий жолоочоос бусад этгээд мөн жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгслийг жолоодох, ашиглаж, хэрэглэх үед учирсан хохирол;
  • Жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсэн байсныг мэргэжлийн байгууллага тогтоосон, жолооч хэт ядарсан байсан;
  • Хурд хэтрүүлэх, улаан гэрлээр уулзвар нэвтрэх, урсгал сөрөх үед холбогдсон ослын хохирол;
  • Нийтийн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, замын хөвөө, төв замын нэгдүгээр эгнээ дээр зогсох үед учирсан хохирол; 
  • Дор дурдсан эвдрэл гэмтэл бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн гарсан аливаа хохирол; Үүнд:

a. Тээврийн хэрэгслийн тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн, тоормосны системийн битүүмж алдагдсан үед хөдөлгөөнд оролцсоныг мэргэжлийн байгууллага олж тогтоосон,
b. Тээврийн хэрэгслийн жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн, жолооны механизмын бэхэлгээ эвдэрсэн, жолооны механизмын үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр ажиллахгүй буюу байхгүй болсон бол, Хөдөлгүүрийн тэжээлийн системийн битүүмж алдагдсан, шатах тослох материал гоожсон, хурдны хайрцгийн араа өөрөө салдаг эсвэл хүндрэлтэй залгагддаг, 
c. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгсэлд тохироогүй, гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн.

  • Тээврийн хэрэгслийн дор дурдсан эд ангиудад учирсан аливаа хохирол. Үүнд:

a. Үйлдвэрийн бус нэмэлт тоноглол, хэрэгсэлд учирсан хохирол;
b. Дугуйнд учирсан хохирол болон дугуйны хулгай;

  • Үйлдвэрийн гажиг, түүнээс үүдэн гарсан хохирол;
  • Тээврийн хэрэгслийг дор дурдсан зориулалтуудаар ашигласны улмаас учирсан аливаа хохирол; Үүнд:
  • Тээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, уул, усанд найдвартай эсэхийг нь эсвэл туулах чадварыг нь туршсанаас үүссэн хохирол;

a. Тээврийн хэрэгслийг сургалтад болон туршилтад ашиглах;
b. Тээврийн хэрэгслээр хориотой ачаа болон тэсрэх дэлбэрэх, цацраг идэвхт бодис тээвэрлэсэн;

  • Улсын авто замын сүлжээнд ороогүй замаар зорчих (зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах) газраар явснаас үүдэн гарсан хохирол;
  • Гол мөрөн гатлах, мөсөн дээгүүр явах үед учирсан хохирол;
  • Тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийх, зориулалтын бус эд анги тавих дор дурдсан аливаа  шалтгаануудын улмаас учирсан хохирол. Үүнд;

a. Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас үүссэн эвдрэл, гэмтэл, өөрчлөлтүүд;
b. Техникийн шаардлага зөрчсөн засвар хийсэн, тухайн тээврийн хэрэгсэл дээр зориулалтын бус эд анги тавих, тэдгээрийн үр дагавар;

  • Тээврийн хэрэгслийн даац болон зорчигчийн тоог хэтрүүлсэн;
  • Тээврийн хэрэгсэлд зохисгүй түлш, шатахуун хэрэглэсний улмаас үүдсэн хохирол;
  • Өвлийн цагт хөдөлгүүр халаах болон бусад зориулалтаар ил гал гаргаснаас үүдсэн хохирол;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна учирсан хохирол;
  • Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, нийгмийн эмх замбараагүй байдал, төрийн эргэлт, террорист үйл ажиллагааны үр дагавар; Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсгийн үйлчилгээнээс үүдэлтэй хохирол; Цацраг идэвхт, хими, химийн хорт, биологи, био-химийн бодис, түүний бохирдолт болон үүдсэн үр дагавар, түлш болон түүний шаталтаас ялгарсан хог хаягдлын шууд болон шууд бус, үр дагаврын чанартай үйлчлэл;
 
КЛАССИК тээврийн хэрэгслийн даатгал
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)