ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгал



ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД НАЙДВАРТАЙ ГАРТ

Жаргалан Эрүүл Мэндийн Даатгал нь хэрэглэгч бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг Монгол улсын тэргүүлэх хувийн болон улсын эмнэлгүүд, цаашлаад Азийн нэр хүндтэй эмнэлгүүдээс авах хөрс суурийг бэлдэн өгч буй сайн дурын Эрүүл Мэндийн Иж Бүрэн Даатгал юм.

Хөгжиж буй орны хувьд даатгалын үйлчилгээний найдвартай байдлыг хангахад давхар даатгагчийн үүрэг оролцоо өндөр байдаг. Тэр ч утгаараа Жаргалан Эрүүл Мэндийн Даатгал нь Англи улсад төвтэй Олон Улсын Эрүүл Мэндийн даатгагч ЛАМП групп компаниар давхар даатгагдсан гэдгийг сонордуулахад таатай байна.

Жаргалан Эрүүл Мэндийн Даатгал нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад суурилсан Gold болон Platinum багцуудаас бүрдсэн бөгөөд хэрэглэгч өөрийн сонгосон багцаас хамааран нэг жилийн хугацаанд Монгол болон Ази дахь олон улсын стандартад нийцсэн, нэр хүндтэй сүлжээ эмнэлгүүдээс 50,000,000₮ эсвэл 50,000,000₮ + 250,000$ хүртэл үнийн дүн бүхий эмчилгээ үйлчилгээг авах боломжтой юм.

Эрхэм хэрэглэгч танд, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг зах зээлийн хамгийн бага үнээр даатгуулан, эрүүл мэнд, аз жаргалдаа хөрөнгө оруулах сонголтыг Мандал Даатгалын хамт олноос Жаргалан Эрүүл Мэндийн Даатгалаараа дамжуулан санал болгож байна.

“ЖАРГАЛАН”

Жаргалан, жаргалан, жаргалан 
Энэ ертөнцийн тvмэн жаргалан 
Тvvний доторх чухам жаргалан 
Эрvvл энхийн нэгэн жаргалан

Д. Нацагдорж  

 

ЖАРГАЛАНГ СОНГОХ ШАЛТГААН

ХАМГААЛАЛТЫН БАГЦУУД

GOLD багц - Эрүүл мэндийн үйлчилгээг монголдоо

Жаргалан Эрүүл Мэндийн Даатгалын дотоодын сүлжээ эмнэлгүүдээс 50,000,000₮ хүртэл үнийн дүн бүхий эмчилгээ үйлчилгээг авах боломжтой.

 

PLATINUM багц - Эрүүл мэндийн үйлчилгээг олон улсад

GOLD багцад хамаарах эмчилгээ, үйлчилгээнээс гадна Бумрунград, OASIS зэрэг Азийн тэргүүлэх олон улсын өндөр зэрэглэлийн эмнэлгүүдээс 250,000$ хүртэл үнийн дүн бүхий эмчилгээ үйлчилгээг авах боломжтой.

Platinum багцад хамаарах нэмэлт үйлчилгээнүүд: 

 

ДААТГАЛЫН ИЖ БҮРДЭЛ СОНГОХ

Хэвтэн эмчлүүлэх Үндсэн иж бүрдэл

Тус иж бүрдэлд дотоодын болон Азийн сүлжээ эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой эмчилгээ үйлчилгээнүүд багтана. Үүнд:

  • 2 болон түүнээс дээш ортой өрөөний төлбөр
  • Эмчийн үзлэг, эмчилгээ
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ
  • Архаг эмгэгийн менежмент
  • Мэс засал, эрчимт эмчилгээ
  • Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал
  • Дүрс оношилгоо (CT, MRI, ЭКГ, ЭХО г.м)
  • Лабораторийн шинжилгээ
  • Жорын дагуух эм
  • Яаралтай тусламжийн үйлчилгээ
  • Ор хоногийн мөнгөн урамшуулал

* Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдлийг авснаар нэмэлт иж бүрдлүүдээс сонгох боломжтой. 

 

Амбулаторийн  Эмчилгээ үйлчилгээний иж бүрдэл

Тус иж бүрдэлд дотоодын сүлжээ эмнэлгүүдэд 10,000,000₮ хүртэл үнийн дүн бүхий амбулаторийн эмчилгээ үйлчилгээнүүд багтана. Үүнд:

  • Эмчийн үзлэг, эмчилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • Дүрс оношилгоо (CT, MRI, ЭКГ, ЭХО г.м)
  • Лабораторийн шинжилгээ
  • Жижиг мэс ажилбар 
  • Шарх цэвэрлэгээ, цэгцлэлт, боолт
  • Жорын дагуух эм

 

Жирэмслэлт, төрөлтийн иж бүрдэл

Тус иж бүрдэлд дотоодын сүлжээ эмнэлгүүдэд 5,000,000₮ хүртэл үнийн дүн бүхий жирэмслэлт, төрөлт, жирэмсний хүндрэлтэй холбоотой эмчилгээ үйлчилгээнүүд багтана. Үүнд: 

  • Төрөхийн өмнөх эмчийн үзлэг, зөвлөгөө, хяналтанд хамрагдах, амаржих
  • Төрөхийн хүндрэлтэй холбоотой эмчилгээний нэмэлт зардал (жирэмсний эрт болон хожуу хордлого, манас таталт, ихэс гардалт, цус их алдах, жирэмсний хүнд хордлого г.м)
  • Нярайн эрчимт эмчилгээ (төрсний дараах 14 хоног хүртэл)

* Жирэмслэлт, төрөлтийн иж бүрдлийг сонгон даатгуулснаас хойш 24 сарын дараа идэвхэжнэ. 

 

Нэг хүний өрөөнд хэвтэн эмчлүүлэх бүрдэл

Тус бүрдлийг сонгосноор дотоодын болон Азийн сүлжээ хувийн эмнэлгүүдийн нэг хүний өрөөнд хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Жич: Даатгалын нөхөн төлбөр олгох хамгаалалтын дээд хэмжээ нь эмчилгээ, үйлчилгээний төрөл бүрээр харилцан адилгүй болно. Та 75752000 дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

ХАМААРАХГҮЙ ЭРСДЭЛҮҮД

  • Даатгуулахаас өмнөх 24 сарын хугацаанд оношлогдсон, эмчилгээ хийлгэж байсан өвчин эмгэгүүд
  • Даатгалын гэрээ байгуулахаас өмнө төлөвлөгдсөн аливаа оношилгоо, эмчилгээ
  • Бүх төрлийн гоо сайхны мэс заслууд, хараа тэглэх эмчилгээ
  • Сүлжээ бус эмнэлгүүдэд үйлчлүүлсэн
  • Эмчийн жоргүй авсан эмийн зардал
  • Урьдчилан магадалгаа авалгүйгээр хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд (яаралтай тусламж үйлчилгээ хамаарахгүй)
  • Үр зулбах, ургийн буруу байрлал ба амьгүй төрөлт зэргээс бусад тохиолдолд жирэмслэлтийг тасалсантай холбоотой эмчилгээний зардал
  • Үр шилжүүлэн суулгахтай холбоотой зардал
  • Шүдний эмчилгээ үйлчилгээ (осол гэмтлийн улмаас бол хамаарахгүй)
  • Эрүүл мэндийн шаардлагаар бус өөрийн хүсэлтээр хийлгэсэн аливаа оношилгоо, эмчилгээ
  • Гэрээ байгуулах үед өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд

 

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ

 

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ ба ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ

  • Хураамжийн урамшуулал
    • Даатгалын хураамжийг бүрэн төлвөл 15%
    • Эхний 6 сард багтаан төлвөл 7%          
  • Гишүүдийн тооны урамшуулал

Мөн хамт олноороо буюу таваас дээш хүн зэрэг даатгуулсан тохиолдолд нийт үнийн дүнгээс 5%-ийн хөнгөлөлт олгоно.

 

ХУВЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ ТУХАЙ

Таны эрүүл мэндтэй холбоотой хувийн бүхий л мэдээллийг бид найдвартай хамгаалах бөгөөд зөвхөн даатгалын болон нөхөн төлбөр олгох нөхцлийг хангаж байгаа эсэхийг хянах зорилгоор ашиглана.

САНАМЖ:

  • Эрүүл мэндийн даатгалын хуурамч мэдүүлэг хийх, хуурамч материал бүрдүүлсэн нь шинжилгээгээр тогтоогдвол нөхөн төлбөрөөс татгалзах, даатгалын гэрээг дуусгавар болгох үндэслэл болно.
  • Урьдчилан магадлагаа авалгүйгээр хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй
  • Сүлжээ бус хувийн эмнэлгүүдэд үйлчлүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Даатгалын өргөдлийн маягт бөглөх

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Эх үрсийн багц” Жаргалан эрүүл мэндийн даатгалыг эх үрсэд зориулан тусгайлан багцалсан даатгал. "Жаргалан - Эх үрсийн багц" нь эх болон хүүхэд амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ Монгол улсын шилдэг хувийн болон улсын эмнэлэг эмнэлгүүдээс авах боломжийг өгч буй анхны сайн дурын Эрүүл Мэндийн Цогц Даатгал юм.

Аливаа даатгалын үйлчилгээний найдвартай бөгөөд хариуцлагатай байдлыг давхар даатгагчтай эсэхээр үнэлж болдог. Тэгвэл Жаргалан Эрүүл Мэндийн Даатгал нь Англи улсад төвтэй Олон Улсын Эрүүл Мэндийн даатгагч ЛАМП групп компаниар давхар даатгагдсан гэдгийг сонордуулахад таатай байна.

 

СОНГОХ ШАЛТГААН

ХАМААРАХ ЭРСДЭЛҮҮД

 

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ҮНДСЭН иж бүрдэл

  • Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдэлд хамаарах  тусламж, үйлчилгээнүүд:
  • Эмчийн үзлэг, эмчилгээ, сувилгааны зардал 
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал 
  • 2-4 хүнтэй өрөөний төлбөр
  • Мэс засал, эрчимт эмчилгээ
  • CT/MRI болон бусад дүрс оношилгоо 
  • Бүх төрлийн лабораторийн оношилгоо
  • Жорын дагуух эмийн зардал 
  • Түргэн тусламжийн үйлчилгээ
  • Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ
  • Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал (20 сая хүртэл)
  • Архаг хууч өвчний эмчилгээ (5’000’000 төгрөг хүртэл)
  • Ор хоногийн мөнгө олгох (өдөрт 50’000 төгрөг/ 10 хоног хүртэл)

*Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдлийг авснаар бусад нэмэлт иж бүрдлүүдээс сонголт хийх эрх идэвхижнэ. Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдэлд хамаарах тусламж, үйлчилгээнүүд

 

амбулаторийн эмчилгээ үйлчилгээний иж бүрдэл

Уг иж бүрдлээр 10’000’000 хүртэл төгрөгийн  эрүүл мэндийн үйлчилгээг авна. Амбулаторийн үйлчилгээний иж бүрдэлд хамаарах тусламж, үйлчилгээнүүд :  

  • Эмчийн үзлэг, эмчилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • CT/MRI болон бусад дүрс оношилгоо 
  • Бүх төрлийн лабораторийн оношилгоо
  • Жорын дагуух эмийн зардал 
  • Амбулаторийн жижиг мэс ажилбар 
  • Амбулаторийн шарх цэгцлэлт, боолт, цэвэрлэгээ

ХАМААРАХГҮЙ ЭРСДЭЛҮҮД

  • Бүх төрлийн гоо сайхны мэс заслууд
  • Эмчийн жоргүйгээр авсан эмийн зардал
  • Сүлжээ бус эмнэлгийн эмчийн бичсэн жороор авсан эм 
  • Үр зулбах, ургийн буруу байрлал ба амьгүй төрөлт зэргээс бусад тохиолдолд жирэмслэлтийг тасалсантай холбоотой эмчилгээний зардал
  • Үр шилжүүлэн суулгахтай холбоотой зардал 
  • Эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулахаас өмнө гадаад улс оронд хийгдэхээр төлөвлөгдсөн эмчилгээ, оношилгооны зардал
  • Гэрээ байгуулах үед өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан эсвэл худал мэдүүлсэн тохиолдол

 

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ

 

​ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ БА ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ

Таны гэрээ хийсэн хугацаанаас хамаарч хөнгөлөлтийн дүн өөрчлөгдөх бөгөөд даатгалаа эрт хийлгэх тусам өндөр хөнгөлөлт эдэлнэ. Даатгалын хүчинтэй хугацаа хүүхэд мэндэлсэн өдрөөс эхэлнэ. 

  • Төрөхөөс 3 болон дээш сарын өмнө гэрээ байгуулвал - 200,000₮
  • Төрөхөөс өмнөх 3 сарын дотор гэрээ байгуулвал - 150,000₮
  • Төрснөөс хойш 3 сарын дотор гэрээ байгуулвал - 100,000₮
  • Төрснөөс хойш 4-6 дахь сард гэрээ байгуулвал - 50,000₮
  • Төрснөөс хойш 6 сараас хойш гэрээ байгуулвал - Хөнгөлөхгүй

Интермед, Гурван Гал, Баянгол эмнэлгүүдэд төрөх эхчүүд “Эх үрсийн багц”-аар даатгуулбал эмнэлгийн үйлчилгээнээс 100,000₮-ийг Мандал Даатгалаас буцаан олгоно. 

“Эх үрсийн багц“-аар даатгуулаад, бяцхан үрдээ анхны эсгий бойтгийг нь бэлгэнд аваарай. Хүсвэл таныг амаржсаны дараа бойтгийг хүргэж өгч болно.

Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)