СОНГОЛТ тээврийн хэрэгслийн багц даатгал

Та машиндаа хэрэгтэй даатгалыг нь авсан уу?

Замын хөдөлгөөний ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, сайн жолооч нарын хувьд ч санамсар болгоомжоо ялимгүй алдахад осол гаргах эрсдэл өндөр болжээ. Улаанбаатар хотод жилд 76,000 машин зам тээврийн осолд өртдөг. Гэвч осолд орсон машинуудын тэн хагас нь тээврийн хэрэгслийн даатгалгүй улмаас хохирч үлддэг. 


Жолоочийн хариуцлагын даатгалаар та бусдын машиныг хамгаалсан, харин ӨӨРИЙНХИЙГӨӨ?

 

СОНГОЛТ даатгалын онцлог

Тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болтол гэмтсэн тохиолдол нийт зам тээврийн ослын 5% ч хүрдэггүй. Хэдий ийм боловч зах зээл дээрх уламжлалт даатгалууд бүрэн сүйрлийн нөхцөлийг заавал оруулж, тээврийн хэрэгслийг бүтэн үнэлгээгээр даатгадаг. Харин СОНГОЛТ даатгал нь танд даатгалын үнэлгээгээ сонгох боломжийг олгодгоороо онцлог бөгөөд тохиолдох магадлал багатай эрсдэлүүдийг хассанаар хураамжаа бууруулах давуу талтай.

 

 

Даатгалын нөхцөл

Хамгаалалтын төрөл Сонголт 10 Сонголт 20 Сонголт 50 Сонголт 100
ДААТГАЛЫН НИЙТ ҮНЭЛГЭЭ

10,000,000₮

20,000,000₮

50,000,000₮

100,000,000₮

А. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХАМГААЛАЛТ
1.  Замын хөдөлгөөнд оролцох үед мөргөлдөх, шүргэлцэх,  онхолдох, хатуу биетэд мөргүүлэх, өртөх   10,000,000₮ 20,000,000₮ 50,000,000₮ 100,000,000₮
2.  Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл (даатгуулагчаас бусад жолоо барих эрх бүхий этгээд жолоодох үеийн зам тээврийн осол) 10,000,000₮ 20,000,000₮ 50,000,000₮ 100,000,000₮
3.  Галын эрсдэл 10,000,000₮ 20,000,000₮ 50,000,000₮ 100,000,000₮
4.  Байгалийн эрсдэл 10,000,000₮ 20,000,000₮ 50,000,000₮ 100,000,000₮
5.  Зогсоолд байрлуулах үед хатуу биет мөргөх, шүргэх 1,500,000₮ 3,000,000₮ 5,000,000₮ 10,000,000₮
6.  Зогсоолд байх үед гуравдагч этгээд мөргөх, шүргэх, санамсаргүй болон санаатайгаар хохирол учруулах 1,500,000₮ 3,000,000₮ 5,000,000₮ 10,000,000₮
7.  Зогсоолд байх үед дээрээс юм унах, усны эрсдэл учрах 1,500,000₮ 3,000,000₮ 5,000,000₮ 10,000,000₮
8.  Толины хулгай 500,000₮ 1,000,000₮ 2,000,000₮ 3,000,000₮
9.  Машины үйлдвэрийн үндсэн жижиг эд ангийн хулгай (капут, урд хойд буфер, урд хойд их гэрэл, урд хойд жижиг гэрэл, урд сетка) 200,000₮ 400,000₮ 800,000₮ 2,000,000₮
B. ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН НЭМЭЛТ ХАМГААЛАЛТ 
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үнэлгээнээс давсан хохирлыг төлнө. 5,000,000₮ 5,000,000₮ 5,000,000₮ 5,000,000₮
C. ЖОЛООЧИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ХАМГААЛАЛТ
Зам тээврийн ослын улмаас жолооч гэмтэж, бэртвэл эмнэлэг эмчилгээний зардлыг төлнө.  500,000₮ 1,000,000₮ 2,000,000₮ 3,000,000₮
НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ (Даатгалын тохиолдол болсон үед)
1.  24 цагийн шуурхай дуудлагын үйлчилгээ
2.  Хохирол үнэлгээний зардал 50,000₮ 100,000₮ 150,000₮ 200,000₮
Даатгуулагчийн Хариуцах хэсэг сонголтоор 
(Хураамжийг 10-15% бууруулж болно.)

Энэхүү танилцуулга нь бүтээгдэхүүний ерөнхий мэдээллийг агуулах бөгөөд даатгалын аливаа харилцаа нь даатгалын гэрээ, Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос гаргасан дүрэм журмуудаар зохицуулагдана.

Даатгалын гэрээнд даатгагдах болон даатгалд хамрагдахгүй эрсдэлүүд, мөн нөхөн төлбөр олгогдохгүй нөхцөлүүдийг дэлгэрэнгүй тусгасан байдаг тул та ЭНД дарж "Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд"-тэй танилцана уу. 

 

 

СОНГОЛТ Тээврийн хэрэгслийн багц даатгалаар даатгуулахад анхаарах зүйлс

Даатгалын үнэлгээ
Даатгалын үнэлгээ нь жилийн хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн дээд хэмжээ бөгөөд таны сонгосон хамгаалалтын төрлөөс хамаарна.

Нөхөн төлбөр олгоход хувь тэнцүүлдэггүй даатгал
Даатгалын хураамжаа бууруулах зорилгоор даатгалын үнэлгээг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнээс багаар тогтоох тохиолдолд тухайн бууруулсан хувиар нөхөн төлбөрийг мөн бууруулж олгох зарчим юм. 

Жишээ: Бат 40 сая төгрөгийн зах зээлийн үнэтэй автомашинаа 20 сая төгрөгийн даатгалын үнэлгээтэйгээр даатгуулжээ. Зам тээврийн ослын улмаас 10 сая төгрөгийн хохирол учирсан бол Уламжлалт нөхцөлтэй даатгал болон Сонголт даатгалаар олгогдох нөхөн төлбөрийг тус тус тооцъё. 

Даатгуулагчийн хариуцах хэсэг
Та учирсан хохирлын тодорхой хэсгийг өөрөө төлөх боломжтой гэвэл өөрийн хариуцах хэсэгтэй нөхцөлийг сонгож даатгуулснаар даатгалын хураамжаа ойролцоогоор 10-15% бууруулах боломжтой. 

Даатгуулагчийн хариуцах хэсэг нь нөхөн төлбөрийн эхний тохиолдолд 0₮, 2 дахь тохиолдолд 100,000₮, 3 болон түүнээс дээш удаагийн тохиолдол бүрд 200,000₮ байна.

Даатгалын хураамж
Даатгалын хураамж нь автомашины зах зээлийн үнэ, даатгалын үнэлгээ болон даатгуулагчийн хариуцах хэсгээс хамаарна. Дараах жишээ хүснэгтийг баримжаа өгөх зорилгоор оруулав.

Сонголт даатгалын хураамж

Автомашины үнэ

Даатгалын үнэлгээ Даатгалын хураамж
/Хариуцах хэсэггүй/
Даатгалын хураамж
/Хариуцах хэсэгтэй/
Жишээ 1 20,000,000₮ 10,000,000₮ 385,000₮ 325,000₮
Жишээ 2 50,000,000₮ 10,000,000₮ 855,000₮ 770,000₮
Жишээ 3 50,000,000₮ 20,000,000₮ 970,000₮ 880,000₮

Та даатгалын хураамж тооцоолол хийлгэхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

 

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

 
СОНГОЛТ тээврийн хэрэгслийн багц даатгал
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)