Бизнес эрхлэгчийн цогц даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тохиолдож болзошгүй аливаа эрсдэлүүдийг урьдчилан харж, цаг хугацаа, ашиг орлгоо алдалгүйгээр хэрхэн хохирол багатайгаар даван туулах боломжтойг тооцоолох нь бизнес эрхлэгчдийн хамгийн чухал хариуцлага юм. Тэгвэл Мандал даатгалаас бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан түгээмэл тулгардаг эрсдэлүүдийг тодорхойлж, цаг хугацаа алдахгүй, хохирол багатай даван туулах боломжуудыг бий болгосон, багцалсан бүтээгдэхүүнээ санал болгож байна.

СОНГОХ ШАЛТГААН

  • Нөхөн төлбөр олгохдоо хувь тэнцүүлэхгүй
  • Хамгаалалтын хэмжээнээс хамааран өөрийн бизнесийн цаг, хүрээнд тохируулан сонголт хийх боломж
  • Төлбөрөө хуваан төлөх уян хатан нөхцөл
  • Багцын хөнгөлөлт эдлэх боломж
  • Төлбөрийн нөхцөлөөс хамаарсан хөнгөлөлт

ХАМГААЛАЛТЫН ХЭМЖЭЭ

Даатгал тус бүрд нөхөн төлбөр олгох дээд хэмжээ буюу нийт хамгаалалтын хэмжээг заасан. Гэхдээ хөрөнгийн даатгалын хувьд доторх эд хөрөнгө, гадна тэмдэг, шилэн хийцэд учирсан хохирлоор нөхөн төлөх болон даатгалын бүтээгдэхүүн бүрийн хувьд нэмэлтээр олгох зардлын дээд хэмжээнүүд хоорондоо ялгаатай болохыг анхаарна уу.

ХАРИУЦАХ ХЭСЭГ

Зарим даатгалуудын хувьд даатгуулагч учирсан хохирлоос тодорхой хэсгийг өөрөө хариуцахаар заасан байж болно. Хариуцах хэсэг нь дүнгээр болон хувиар илэрхийлэгдэж болох бөгөөд бизнес тасалдлын даатгалын хувьд өдрөөр заана.

Жишээ: Цахилгаанаас үүдэлтэй гал гарч эд хөрөнгөнд хохирол учирсан тул шинээр худалдан авах зардал 800,000₮ болохоор тооцогдсон. Хэрэв даатгуулагчийн хариуцах хэсэг 100,000₮ бол даатгагч нь зөрүү буюу 700,000₮-ийг нөхөн төлөх юм.

ХАМААРАХ ЭРСДЭЛҮҮД

  • Барилга, байгууламжийн даатгал /хамаарах эрсдэл, хамаарахгүй эрсдэл, хамгаалалтын хэмжээ ба нөхцөлүүд, нөхөн төлбөртэй холбоотой нөхцөлүүд /
  • Бизнес тасалдлын даатгал
  • Ажилчдын гэнэтийн ослын даатгал
  • Бараа материалын даатгал
  • Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал
  • Бизнесийн тээврийн хэрэгслийн даатгал
  • Хүнд даацын тээврийн хэрэгсэл, машин механизмын даатгал
  • Тоног төхөөрөмжийн даатгал

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

 

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)