Олон улсын эрүүл мэндийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Биднээс санал болгож буй Премиер Олон Улсын Эрүүл Мэндийн Даатгал нь танд болон таны гэр бүлд зориулсан олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч “LAMP групп” компанитай хамтарч монгол хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлсэн, иж бүрэн бүтээгдэхүүн юм.

СОНГОХ ШАЛТГААН

  • 1’500’000 ам.долларын эрүүл мэндийн үйлчилгээг дэлхий дахины мянга гаруй нэр хүндтэй эмнэлгийн сүлжээ болон Монгол улсын шилдэг эмнэлгүүдээс авах боломж
  • Эрүүл мэндтэй холбоотой бүхий  л төрлийн тусламж үйлчилгээ
  • Асран хамгаалагчаар авч явах хүний зардал
  • Олон улс дахь 24/7 шуурхай дуудлага, нөхөн төлбөрийн үйлчилгээ
  • Гэр бүлийн урамшуулал
  • Төлбөрөө хуваан төлөх нөхцөл
  • Мэргэжлийн тусгай ажилтны зөвлөх үйлчилгээ
  • Олон улсын давхар даатгагчтай

ХАМГААЛАЛТЫН ХЭМЖЭЭ

1’500’000 ам.доллар

 

Дэлхий дахины мянга гаруй нэр хүндтэй эмнэлгийн сүлжээ болон Монгол улсын шилдэг эмнэлгүүд

ХАМГААЛАХ ЭРСДЭЛҮҮД

ХАМААРАХГҮЙ ЭРСДЭЛҮҮД

  1. Бүх төрлийн гоо сайхны мэс заслууд
  2. Эмчийн жорын дагуу бичигдсэн эмээс бусад эмүүд 
  3. Үр зулбах, ургийн буруу байрлал ба амьгүй төрөлт зэргээс бусад тохиолдолд жирэмслэлтийг тасалсантай холбоотой эмчилгээний зардал
  4. Үр шилжүүлэн суулгахтай холбоотой зардал 
  5. Эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулахаас өмнө гадаад улс оронд хийгдэхээр төлөвлөгдсөн эмчилгээ, оношилгооны зардал
  6. Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эмчилгээний зардлыг амьдралын туршид зөвхөн нэг удаа хариуцна.

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ

ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ

  1. Хосуудын хөнгөлөлт – Хосууд даатгуулсан тохиолдолд эхнэр/нөхрийн даатгалын хураамжаас 10% хөнгөлнө.
  2. Гэр бүлийн хөнгөлөлт – Гурав хүртэлх хүүхэдтэй гэр бүлийн таван гишүүн насанд хүрсэн гурван хүний хураамжаар даатгуулах боломжтой.
  3. Ээж/Аавын аль нэг нь гурав хүртэлх хүүхдийн хамт гэр бүлийн нийт дөрвөн гишүүн насанд хүрсэн хоёр хүний хураамжаар даатгуулах боломжтой.

ХУВЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ ТУХАЙ

Даатгуулагчийн эрүүл мэндтэй холбоотой хувийн бүхий л мэдээллийг бдаатгагч найдвартай хамгаалах бөгөөд зөвхөн даатгалын болон нөхөн төлбөр олгох нөхцөлийг хангаж байгаа эсэхийг хянах зорилгоор ашиглана.

ТАНД ХЭРЭГТЭЙ БУСАД МЭДЭЭЛЭЛ

Даатгуулагчийн эрүүл мэндэд эрсдэл учирсан тохиолдолд :

Монгол улсад

Яаралтай тусламжийн 103 дугаарт, эсвэл Мандал Даатгалын 7575-2000 дугаарт хандан дараах мэдээлэл, тусламж үйлчилгээг авах боломжтой.

Мэдээлэл, лавлагаа

  • Гэрээ ба нөхөн төлбөртэй холбоотой бүх төрлийн мэдээлэл
  • Эрүүл Мэндийн ерөнхий мэдээлэл ба яаралтай тусламжийн зөвлөгөө
  • Гадаадад аялахын өмнөх эрүүл мэндийн мэдээлэл

Тусламж, үйлчилгээ  

  • Эмнэлэгт үзүүлэх болон хэвтэх асуудлыг зохион байгуулах
  • Эмнэлэгт үзүүлэх болон хэвтэхэд орчуулгын тусламж авах
  • Түргэн тусламжийн машинаар яаралтай тээвэрлүүлэх
  • Даатгуулагчийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг гэр бүлийн гишүүдэд яаралтай мэдээлэх

Олон улсад 

Хилийн чанадад аялах үедээ эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлага тулгарвал дэлхийн хаанаас ч манай шуурхай албаны дараах дугаарууд руу хандсанаар эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах боломжтой.

  • Хятад улс - 400 820 7118 (Яаралтай Эмнэлгийн Тусламж Үйлчилгээг Assistance Online China ХХК үзүүлдэг)
  • Бусад улс -  (+86) 400 820 7118 дугааруудад төлбөргүй дугаар холбогдох юм.

Дээрх төлбөргүй дугаарууд холбогдох боломжгүй бол (+86) 21 339 27299 дугаараас эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авна.  

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

  • Лавлах төв – 75752000
  • Имейл илгээх
  • Хаяг - Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам 87, НСКБ барилга, 2 давхар

 

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)