КЛАССИК тээврийн хэрэгслийн даатгал

Та машиндаа хэрэгтэй даатгалыг нь авсан уу?

Замын хөдөлгөөний ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, сайн жолооч нарын хувьд ч санамсар болгоомжоо ялимгүй алдахад осол гаргах эрсдэл өндөр болжээ. Улаанбаатар хотод жилд 76,000 машин зам тээврийн осолд өртдөг. Гэвч осолд орсон машинуудын тэн хагас нь тээврийн хэрэгслийн даатгалгүй улмаас хохирч үлддэг. 

Жолоочийн хариуцлагын даатгалаар та бусдын машиныг хамгаалсан, харин ӨӨРИЙНХИЙГӨӨ?

 

Классик даатгалын онцлог

Таны автомашин дахин ашиглах боломжгүй болтлоо гэмтвэл эсвэл хулгайд алдагдвал яах вэ? Ийм төрлийн эрсдэл тохиолдох магадлал хэдий бага ч, бодитоор учирвал санхүүгийн болоод сэтгэл зүйн маш их дарамт үүсгэдэг. Тиймээс эдгээр эрсдэлээс тээврийн хэрэгслээ хамгаалахыг хүссэн харилцагч нартаа тээврийн хэрэгслийн Классик даатгалыг санал болгож байна. 

 

Даатгалын нөхцөл

ХАМГААЛАЛТЫН ТӨРӨЛ ҮНДСЭН НЭМЭЛТ
1.  Замын хөдөлгөөнд оролцох үед мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох, хатуу биетэд мөргүүлэх, өртөх  
2.  Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл (даатгуулагчаас бусад жолоо барих эрх бүхий этгээд жолоодох үеийн зам тээврийн осол) + 2 хүн Жолооч хязгаарлахгүй
3. Галын эрсдэл
4. Байгалийн эрсдэл
5. Зогсоолд байрлуулах үед хатуу биет мөргөх, шүргэх 
6. Зогсоолд байх үед гуравдагч этгээд мөргөх, шүргэх, санамсаргүй болон  санаатайгаар хохирол учруулах
7. Зогсоолд байх үед дээрээс юм унах, усны эрсдэл учрах
8. Толины хулгай  3 хүртэл удаа
9.  Машины үйлдвэрийн үндсэн жижиг эд ангийн хулгай (капут, урд хойд буфер, урд хойд их гэрэл, урд хойд жижиг гэрэл, урд сетка) 100,000₮ хүртэл
10. Бүрэн хулгай
НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ (Даатгалын тохиолдол болсон үед)
1. 24 цагийн шуурхай дуудлагын үйлчилгээ
2. Улаанбаатар хот дотор чирч тээвэрлэх үйлчилгээний зардал
3. Хохирол үнэлгээний зардал
Даатгуулагчийн Хариуцах хэсэг сонголтоор (Хураамжийг 10-15% бууруулж болно.)

Энэхүү танилцуулга нь бүтээгдэхүүний ерөнхий мэдээллийг агуулах бөгөөд даатгалын аливаа харилцаа нь даатгалын гэрээ, Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос гаргасан дүрэм журмуудаар зохицуулагдана.

Даатгалын гэрээнд даатгагдах болон даатгалд хамрагдахгүй эрсдэлүүд, мөн нөхөн төлбөр олгогдохгүй нөхцөлүүдийг дэлгэрэнгүй тусгасан байдаг тул та ЭНД дарж "Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд"-тэй танилцана уу. 

 

Классик Тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулахад анхаарах зүйлс

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээ нь жилийн хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн дээд хэмжээ бөгөөд тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ эсвэл таны хүсэлтээр бууруулж тогтоосон үнэлгээ байна. 

Нөхөн төлбөр олгоход Даатгалын үнэлгээнээс хамаарч хувь тэнцүүлнэ

Даатгалын хураамжаа бууруулах зорилгоор даатгалын үнэлгээг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнээс багаар тогтоох тохиолдолд тухайн бууруулсан хувиар нөхөн төлбөрийг мөн бууруулж олгоно.  

Жишээ: Солонго 20 сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй автомашинаа 10 сая төгрөгийн үнэлгээгээр даатгуулжээ. Даатгалын эрсдэлийн улмаас 2 сая төгрөгийн хохирол учирсан үед олгогдох нөхөн төлбөрийг тооцъё. 

Даатгуулагчийн хариуцах хэсэг

Та учирсан хохирлын тодорхой хэсгийг өөрөө төлөх боломжтой гэвэл өөрийн хариуцах хэсэгтэй нөхцөлийг сонгож даатгуулснаар даатгалын хураамжаа ойролцоогоор 10-15% бууруулах боломжтой. 

Даатгуулагчийн хариуцах хэсэг нь нөхөн төлбөрийн эхний тохиолдолд 0₮, 2 дахь тохиолдолд 100,000₮, 3 болон түүнээс дээш удаагийн тохиолдол бүрд 200,000₮ байна.

Даатгалын хураамж

Даатгалын хураамж нь даатгалын үнэлгээ болон даатгуулагчийн хариуцах хэсгээс хамаарна. Та даатгалын хураамж тооцоолол хийлгэхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

 

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

  • Лавлах төв – 75752000
  • Имейл илгээх
  • Сурталчилгааг үзэх 
  • Хаяг - Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам 87, НСКБ барилга, 2 давхар

 

 
КЛАССИК тээврийн хэрэгслийн даатгал
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)