Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2011 оны 10 дугаар сард батлагдсан “Жолоочийн даатгалын тухай” хуульд, “...тээврийн хэрэгсэл өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах ёстой” гэж заасан байдаг. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь таны буруугаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх үйлчилгээ юм.

СОНГОХ ШАЛТГААН

Аливаа санамсаргүй нөхцөлөөс үүдсэн гэнэтийн ослоос болж хүмүүсийн дунд үл ойлголцол үүсч, цаг хугацаа, санхүүгийн хүндрэл учирдаг. Харин жолоочийн хариуцлагын даатгалтай бол дээрх асуудлыг төвөггүй шийднэ.

ХАМГААЛАЛТЫН ХЭМЖЭЭ

Жолооч өөрийн буруугаас осол гаргасан тохиолдолд хохирсон иргэнд 5-10 сая хүртэл төгрөгийг даатгалын компаниас нөхөн төлүүлэх бололцоотой.

ХАМГААЛАХ ЭРСДЭЛҮҮД

Жолоочийн зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ бусдын:

  • Амь нас
  • Эрүүл мэнд
  • Эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд Даатгагч нь Даатгуулагчийнхаа өмнөөс учирсан хохирлыг нөхөн төлнө.

ХАМААРАХГҮЙ ЭРСДЭЛҮҮД

  • Сэтгэл санааны хохирол
  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүдсэн хохирол
  • Даатгуулагчийн авто тээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ

Тээврийн хэрэгслийн ангиллаас хамааран даатгалын хамгаалалтын хэмжээ нь харилцан адилгүй байдаг.

 

А ангилал

В ангилал

С ангилал

D ангилал

E ангилал

Нэг удаад олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ

5,000,000₮

5,000,000₮

10,000,000₮

10,000,000₮

5,000,000₮

 

         

           

 

       

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

 

 

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)