Гадаадад зорчигчийн даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Гадаадын улс оронд зорчиж буй хүмүүсийн хувьд таньж мэдэхгүй орчин нөхцөл, уур амьсгал зэргээс шалтгаалан илүү анхаарал хэрэгтэй болдог. Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал нь таныг ямар ч зорилгоор ганцаараа болон гэр бүл, хамт олноороо дэлхийн аль нэг улсад түр зорчих хугацаандаа сэтгэл амар аялахад зориулагдсан даатгал юм.

СОНГОХ ШАЛТГААН

Даатгалын энэ хамгаалалтыг хүн бүр авах боломжтой бөгөөд үндсэн хамгаалалтуудаас гадна даатгуулагч гадаад улс оронд зорчих үед хуулийн хариуцлага хүлээх тохиолдолд баталгаа гаргах, гэнэтийн нөхцөл байдал үүсэхэд бэлэн мөнгөний урьдчилгаа олгох, өмгөөлөгчийн зардал, хаягдсан бичиг баримтыг шинээр авах зардлуудыг төлөх нэмэлт үйлчилгээ багтдаг.

ХАМГААЛАХ ЭРСДЭЛҮҮД

 

Эмнэлэг, эмчилгээний зардал

  • Эмнэлэг, эмчилгээний зардал /гэнэтийн өвчлөл, гэнэтийн осол/
  • Шүдний эмчилгээний зардал /яаралтай эмчилгээ/
  • Амбулаторийн яаралтай эмчилгээ
  • Эм тариа хүргэх үйлчилгээ /аялахаас өмнө эмчийн бичсэн эм тариа таны байгаа газарт олдох боломжгүй тохиолдолд эм тариаг яаралтай илгээх зардал/

Зөөж тээвэрлэх зардал

  • Нутагт нь яаралтай хүргэх зардал /гэнэт өвдөх, гэнэтийн осол тохиолдсон бол хамгийн ойрын эмнэлэгт хүргэх, нутаг орон руу нь тээвэрлэх зардал/
  • Хамт яваа гэр бүлийн гишүүнийг яаралтай буцаах /Даатгуулагч гэнэт өвдөх, гэнэтийн осол тохиолдож хамт яваа гэр бүлийн гишүүн өөрийн маршрутын дагуу буцах болсон бол нутаг орон руу нь буцаах зардал/
  • Гэр бүлийн нэг гишүүний аяллын зардал /Даатгуулагч гэнэт өвдөх, гэнэтийн осол тохиолдож хамт яваа гэр бүлийн гишүүн өөрийн маршрутын дагуу буцах болсон бол нутаг оронд нь буцаах зардал/
  • Шарил зөөн тээвэрлэх зардал

Ачаа тээшийн хохирол болон нислэг хойшлогдох

  • Ачаа тээш алдагдах
  • Ачаа тээш хоцрох
  • Алдагдсан ачаа тээш болон хувийн эд зүйлсийн байгаа газрыг тодорхойлох болон тээвэрлэн хүргэх
  • Нислэг хойшлогдох

 

ХАМААРАХГҮЙ ЭРСДЭЛҮҮД

  • Даатгуулагч уралдаан тэмцээн, спортын арга хэмжээ болон дадлага, туршилт болон бэлтгэлд оролцсон
  • Автомашин, мотоцикл бусад ижил төстэй тээврийн хэрэгслийн уралдаан тэмцээнд оролцох, ан хийх, усанд шумбах, хүн тээвэрлэх зориулалтын бус тээврийн хэрэгслээр олон улсын далай тэнгист навигацийн тээвэр хийх, морь унах, ууланд авирах, бокс тоглох, барилдах, цэргийн урлаг болон  шүхрээр буух, халуун агаар бүхий агаарын бөмбөлгөөр нисэх, чөлөөт уналт, гулгалт, эгц хананд авирах зэрэг аюултай спортын төрөлд оролцох
  • Спортын холбоо болон ижил төстэй байгууллагуудаас зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд оролцох
  • Цанаар гулгах болон түүнтэй төстэй спорт, өвлийн болон зуны спортын аюултай төрөлд оролцох
  • Нэн яаралтай, зайлшгүй тохиолдлоос бусад тохиолдолд бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр, эсвэл уг байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр Даатгуулагчаас болон түүний өмнөөс үзүүлсэн аливаа үйлчилгээ
  • Даатгуулахаас өмнө өвдөж байсан аливаа архаг хууч, өвчин эмгэг, гэнэтийн осол
  • Амиа хорлох, амиа хорлох үйлдэл хийснээс биед учирсан гэмтэл
  • Архи, хар тамхи, хортой эм хэрэглэсэн, хар тамхины хольц бүхий мансууруулах үйлчилгээтэй эм тариа  хэрэглэсэн, эмчийн жоргүй хэрэглэхийг хориглосон  эм тариаг  дур мэдэн хэрэглэсэн, ухаан санаанд нөлөөлөхүйц болон мэдрэлийн тэнцвэр алдагдуулах үйлчилгээтэй эм хэрэглэснээс үүдэлтэй өвчин, түүний үр дагавар
  • Шил шаазан эдлэл хагарах, баглаа боодлын хангалтгүй байдал, ачааг таних тэмдэг, тэмдэглэл муутай байснаас ачаа тээш эвдэрч гэмтэх
  • Гадаад оронд зорчсоноос хойш 90 хоногийн дараа гарсан эмчилгээний зардал

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ

Нөхөн төлбөрийн хэмжээ нь эрсдэлийг хэрхэн үнэлж, ямар хамгаалалтууд авахаас хамаардаг.

Гадаадын улсад тохиолдсон гэнэтийн ослоос шалтгаалан гарсан зардлыг нотлох баримт, акт, төлбөрийн баримтыг үндэслэн, эх орондоо ирснийх нь дараа мөнгөн хэлбэрээр нөхөн төлнө.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Баталгаа гаргах үйлчилгээ  

Та хуулийн хариуцлага хүлээсэн тохиолдолд бид Таны өмнөөс 850 ам.доллар хүртэлх баталгаа гаргаж, буцаан төлөх нөхцөлтэйгөөр олгоно.

Бэлэн мөнгөний урьдчилгаа олгох үйлчилгээ

Та гадаад оронд аялах хугацаанд гэнэт өвдсөн, гэнэтийн осолд орсон, эд зүйлс, ачаа тээшээ хулгайд алдсаны улмаас бэлэн мөнгөгүй болсон тохиолдолд бид Танд 850 ам.доллар хүртэлх урьдчилгаа мөнгө олгоно.

Бичиг баримтаа хаяж гээгдүүлэх  

Гадаад оронд байх хугацаандаа паспорт болон жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, бусад бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд тэдгээрийг шинээр авах зардалд 200 ам.доллар хүртэлх нөхөн төлбөр олгоно.

Өмгөөлөгчийн зардал

Даатгуулагч та гадаад оронд аялах хугацаандаа зам тээврийн осол гаргасны улмаас хуулийн хариуцлага хүлээх тохиолдолд хэргийн өмгөөллийн зардалд зориулж бид 2’100 ам.доллар хүртэлх нөхөн төлбөр олгоно.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

  • Лавлах төв – 75752000
  • Имейл илгээх
  • Хаяг - Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам 87, НСКБ барилга, 2 давхар
 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)