Даатгалын сунгалтын үйлчилгээ

Бид даатгуулагч таны үнэт цагийг хэмнэх, даатгалын хугацаа дууссаны улмаас гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө тантай холбогдож сунгалтын талаарх мэдээлэл хүргэдэг. Та даатгалаа сунгуулснаар:

  • Сунгалтын хугацаанаас хамаарсан хураамжийн хөнгөлөлт,

  • Бүтээгдэхүүнээс хамаарсан урамшуулал,

  • Өөрийн цаг завыг хэмнэн, даатгалын гэрээгээ хүргүүлж авах боломжуудтай байдаг.

Та даатгалаа сунгуулах хүсэлтэй бол манай лавлах үйлчилгээний 7575 2000 дугаарт хандаарай. Мөн даатгалын хураамжаа манай дансаар шилжүүлэн, баталгаажуулах боломжтой байдаг. Төлбөр төлөх мэдээллийг ТАНД ТУСАЛЪЯ үндсэн цэсийн Төлбөр төлөх мэдээлэл хэсгээс үзнэ үү.

Жич: Таны гэрээн дээр бүртгэлтэй утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд манай лавлах үйлчилгээний утсанд хандаж мэдэгдэнэ үү. Ингэснээр та сунгалтын талаарх мэдээллийг урьдчилан авах бололцоотой болно.

Бид тун удахгүй даатгалын цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Цахим үйлчилгээгээр та даатгалаа сунгах, бүтээгдэхүүн үйлчилгээ, нөхөн төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээ авч, өөрийн даатгалаа удирдах боломжтой болох юм.       

 
Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)