Түгээмэл асуулт, хариулт

 

1.   ЕРДИЙН АСУУЛТУУД 

Асуулт

Хариулт

Даатгалд хамрагдахдаа урьдчилан шинжилгээнд орсон байх хэрэгтэй юу?

Үгүй. Зөвхөн таны өөрийн эрүүл мэндийн талаар бөглөсөн өргөдлийн маягтанд суурилж даатгалд хамруулна.

Gold болон Platinum багцын гол ялгаа нь юу вэ?

Даатгалын хураамж, хамгаалалтын үнэлгээ болон хамрагдах бүс нутгаараа яглаатай.

Насны хязгаартай юм уу?

Тийм. 64 нас хүртэл.
Хөнгөлөлтүүд  давхар тооцогдох уу?

Төлбөр төлөлтын хэлбэрээс хамаарсан хөнгөлөлт  гэр бүл, найз нөхөд, хамт олны хөнгөлөлттэй хамт тооцогдоно.  Бусад тохиолдолд жишээ нь: хамт олны хөнгөлөлт эдлэх эсвэл гэр бүлийн хөнгөлөлт эдлэх боломжтой байлаа. Энэ тохиолдолд 2 хөнгөлөлтийг  хоёуланг нь авахгүй аль нэгийг нь авах боломжтой.

Хуваан төлөлтөөр төлж байгаад тасалдвал нөхөн төлбөр олгох уу?

Даатгагчаас нөхөн төлбөр аваагүй, 30 хоногийн дотор даатгуулагчтай холбогдоод хариу өгөөгүй тохиолдолд гэрээг цуцлана. Нөхөн төлбөр олгохгүй.

Даатгагчаас нөхөн төлбөр авсны дараа  төлбөр төлөлт тасалдвал даатгуулагч  заавал хуваан төлөлтөө  үргэлжлүүлэн төлж дуусгана.

Би өргөдлийн маягтаа бөглөөд, хураамжаа төлсөн бол эмчилгээ, үйлчилгээгээ авч эхлэж болох уу?

Гэрээг байгуулсан өдрөөс 1 хоногийн дараа таны эмчилгээ, үйлчилгээ авах эрх идэвхжинэ. Гэхдээ та даатгалд хамрагдсаны дараа авахаар төлөвлөсөн эмчилгээ, үйлчилгээ даатгалд хамрагддаггүй.  Мөн архаг хууч өвчин, эмгэг дээр хүлээлгийн 3 сарын хугацаатай байдаг.

Хэрэв би даатгуулаад огт нөхөн төлбөр аваагүй бол хөнгөлөлт эдлэх үү? Даатгалд хамрагдаад даатгагчаас нөхөн олговор гаргаагүй тохиолдолд дараа жилийн нийт хураамжын 10%  хөнгөлнө.
Аялалын зөвлөгөөг хэн, хэзээ өгдөг вэ? Урьдчилан магадлагаа авах үед бид зөвөлгөө өгнө.

Азийн сүлжээ 8 эмнэлэгийн аль нэг рүү эмчлүүлэх шаардлагатай болсон намайг асрах хүний зардалыг төлөх үү?

Асран хамгаалагчийн зардал өдөрт 30$ хүртэл нөхөн олговор өгнө.
Өндөр үнэтэй эмчилгээний зардлуудад юу юу орж байгаа вэ?

Эд, эрхтэн шилжүүлэн суулгах, эмнэлзүйн хувьд  шаардлагатай сэргээх мэс заслууд, хүнд хагалгаанууд,  дурангын мэс заслууд, жирэмслэлт төрөлттэй холбоотой бүх төрлийн мэс заслууд, тархи болон зүрхний мэс заслууд, цуллаг эрхтний мэс заслууд, хүнд үе солих мэс засал г.м 

Жирэмслэлт, төрөлтийн иж бүрдлийг аваад төлбөрөө урьдчилаад 24 сарын төлбөрөө төлсөн тохиолдолд жирэмслэлт, төрөлттөй холбоотой эмчилгээ, үйлчилгээг шууд авч болох уу?

Жирэмслэлт, төрөлтийн иж бүрдэл нь даатгуулагч төлбөрөө бүрэн урьдчилан төлсөнч даатгал хийлгэснээс хойш 24 сарын дараа идэвхижнэ.

Жирэмсэний багцыг даатгуулсанаас хойш 24 сарын дараа авах боломжтой гэж юу гэсэн үг вэ?

Төлбөрөө 2 жилийн турш төлнө. Жирэмслэлт, төрөлттэй холбоотой нөхөн олговорыг 25 дахь сараас хойш өгнө. Хүүхэд 25 дахь сараас хойш төрөх хэрэгтэй. Харин жирэмслэлтийн хувьд 1 жил 2 3 сар болоод жирэмсэлсэн тохиолдолд эмчийн хяналт, үзлэг шинжилгээний зардлыг үйлчлүүлэгч өөрөө төлөөд даатгагчаас дараа нь  25 дахь сар болоход  нөхөж авна.

Гэнэт осол, аваараас болж гэмтвэл яах вэ?

Жаргалан ЭМД-д  ердийн өвчлөлөөс гадна гэнэтийн осол аваараас үүдсэн эмчилгээ, үйлчилгээ хамаарна.

Гэнэтийн осол, аваараас болж даатгуулагч гэмтсэн үед тухайн гэмтэлтэй холбоотой эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг даатгагч олгоно.

Даатгалаа шилжүүлэх боломжтой юу? Боломжгүй.
Нас барсан тохиолдолд яах вэ?

“Жаргалан” ЭМД-д  таны  эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ, үйлчилгээний зардлууд хамаарна.

Амь насны даатгал тусдаа байдаг.
2. ӨВЧИН, ЭМГЭГТЭЙ ХОЛБООТОЙ ТОДРУУЛГА  
Асуулт Хариулт
Шүдний эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаж болох уу? Даатгалд шүдний эмчилгээ, үйлчилгээ ороогүй байгаа.
Даатгуулагч сэтгэл, мэдрэлийн өвчтэй болсон  тохиолдолд  яах вэ? Даатгалд сэтгэцийн эмгэг ороогүй байдаг. Тиймээс нөхөн төлбөр олгохгүй.
Гараа хөрөөнд авчихлаа- гаргүй болсон тэгвэл яах вэ? Түргэн тусламж, эм эмчилгээний зардлыг төлнө.
Хөгжлийн бэрхшээлтэй болвол яах вэ? Хөгжлийн  бэрхшээлтэй болох үеийн  эмчилгээний зардлыг төлнө.
Даатгуулагч гэнэт хүнд өвдөж  эрхтэн шилжүүлэх тохиолдол гарвал яах вэ?

Даатгалд хамрагдсанаас хойш  25 сараас эд, эрхтэн шилжүүлэн суулгуулах боломжтой.

Даатгалд хамрагдсанаас хойш 25 дахь сар хүрээгүй тохиолдолд  нөхөн олговор өгөх боломжгүй.

Эрхтэн  шилжүүлэн суулгалт хамгийн багадаа 60 сая төгрөг байдаг гэж бодоход  20 сая төгрөгийг нь даатгал төлөх юм уу?

20 сая хүртэлх төгрөгийг бид  олгоно. Үлдсэн  зардлыг даатгуулагч өөрөө хариуцна.
Өвчний онош тодорхойлж чадахгүй үед яах вэ? Эхний үзүүлсэн эмнэлэгийн дүгнэлтээр үндэслэнэ.

Эмчийн алдаатай мэс засал, оношилгооноос үүдсэн хохиролыг хэрхэн шийдэх вэ? Дахин тэр хэмжээний нөхөн олговор олгох уу?

Эмнэлэг хариуцна.

3. АРХАГ ХУУЧ ӨВЧИН 

Асуулт Хариулт
Архаг хууч өвчин гэж юу вэ?

Доорхи шинж чанаруудаас аль нэг буюу түүнээс олныг агуулсан өвчин эсвэл гэмтэл:

a.Одоогоор бүрэн эмчлэгдэх боломжгүй

b.Тодорхойгүй хязгааргүй үргэлжилнэ

c.Дахин сэдрэх хандлагатай

d.Насан туршийн

e.Хөнгөвчлөх Эмчилгээ шаардагддаг

f.Удаан хугацааны хяналт, зөвлөгөө, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ шаардагддаг

g.Өвчиндөө зохицон амьдрахын тулд Нөхөн Сэргээх Эмчилгээ эсвэл тусгай сургалт шаардагддаг.

Архаг хууч өвчинтэй бол мэргэжилтэнтэй 2-3 уулзах уу?

Тийм. 1 дэхь уулзалт: Бүтээгдэхүүний танилцуулга хийх,  эрүүл мэндийн асуумж бүхий өргөдлийн маягт  бөглүүлнэ г.м

2 дахь уулзалт: Гэрээ хийх боломжтой бол  таньтай уулзаж эсвэл утсаар мэдэгдэнэ.

2 эсвэл 3 дахь уулзалт: Гэрээ байгуулах зорилгоор уулзана.

Даатгалд хамрагдахдаа аливаа  өвчтэй гэдгээ мэдээгүй байсан, даатгуулсаны дараа өвчтэй гэдгээ мэдсэн бол яах вэ?

Мэдсэн тухайн үеэс тус өвчин архаг байвал  архаг хууч өвчний ангилалд хамааруулна.

Архаг хууч өвчтэй тохиолдолд 5 сая төгрөгний эмчилгээ үйлчилгээ авна гэдгийг тайлбарлаж өгнө үү?

Даатгуулагч архаг хууч өвчтэй тохиолдолд  тухайн хүнд нийт  5 сая, тухайн 1 архаг хууч өвчинд 1 сая төгрөгийн хамгаалалт үйлчилнэ.

Энэ 5 сая нь үндсэн хамгаалалтаас хасагдаж бодогдоно (үндсэн хамгаалалт 50 сая бол 5 сая нь архаг хууч өвчинд , үлдсэн 45 сая нь гэнэтийн осол болон  өвчин эмгэгийн зардалд хамрагдана.)

Зөвхөн тухайн архаг хууч өвчинтэй  (жишээ нь үе мөчний үрэвсэлтэй)  холбоотой эмчилгээ, үйлчилгээний зардлыг төлнө. Энэ зардал жилдээ 1 сая хүртэлх хэмжээний дүн байна. Үүнээс илүү гарвал даатгуулагч  өөрөө хариуцна.
Элэгний В, С вирустэй даатгуулагч вирусээ тоолуулхаар бол яах вэ?

Даатгалд тухайн даатгуулагчийн элэгний В, С вирусыг архаг хууч өвчний хамгаалалтанд авсан байвал даатгуулагч жилийн турш элэгний В, С вирустэй холбоотой аливаа эмчилгээ, үйлчилгээ авсан төлбөрийн 1 сая төгрөгийг даатгуулагч хариуцна. 

Элэгний вирусын Harvoni эм даатгалд орж байгаа юу? Энэ эм даатгалд хамрагдах боломжгүй. 
4. УРЬДЧИЛСАН МАГАДАЛГАА 
Асуулт Харилт

Урьдчилсан магадалгааны зөвшөөрөл  авахад хэдэн өдрийн дотор гарах вэ? Тэр өдөртөө гарах уу?

Эмчилгээ хэзээ эхлэх вэ? гэдгээс шалтгаалаад эмчилгээ эхлэх өдрөөс өмнө хариу өгнө. 

Урьдчилсан магадалгааны хуудас бөглөж даатгагчид урьдчилан мэдэгдэх  нь ямар утгатай  вэ? 

Урьдчилсан магадалгааны хуудас бөглөж даатгагчид урьдчилан мэдэгдэх  нь:

  1. Даатгуулагчийн эмчилгээний төлбөрийн 70% даатгагч төлнө гэсэн төлбөрийн баталгааны хуудсыг эмнэлэг рүү даатгуулагч эмчилгээ, үйлчилгээ авахаас өмнө шилжүүлсэн байна.  Энэ нь даатгуулагч эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээг аваад дууссаны дараа төлбөр төлөхдөө өөрийн хариуцах 30% -г төлөөд гарах боломжтой болгож байгаа юм.
  2. Даатгагчаас сүлжээ эмнэлэгүүдэд даатгуулагчид шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа эсэхэд хяналт тавих.

Яаралтай хэвтэн эмчлүүлэх  хэрэгтэй  гэсэн эмчийн бичигтэй тохиолдолд төлбөр нь  500,000-с дээш бол урьдчилсан магадалгааны зөвшөөрөл  авах уу?

Шаардлагагүй. Осол гэмтлийн улмаас мөн гэнэт өвдсөнөөс  яаралтай эмчилгээнд орох шаардлагатай тохиолдолд төлбөрөө  өөрөө 100% төлнө. Энэхүү өөрөө төлсөн эмчилгээ, үйлчилгээний зардлын 70%-г  Мандал даатгалаас буцаан нөхөн олговор байдлаар  авна.

Даатгуулагч өөрийн хариуцах  30% төлбөрөө даатгагчид төлөх юм уу? Эсвэл эмчилгээ үйлчилгээ авсан эмнэлэгт төлөх юм уу?

500,000 доош төгрөгийн  амбулаториор үйлчлүүлэх мөн яаралтай тусламж үйлчилгээ авах  тохиолдолоос  бусад бүх үед  төлбөрийн 30% -г тухайн эмчлүүлж байгаа эмнэлэгт өөрөө 

төлнө.  Үлдсэн 70%-г Даатгагчаас  эмнэлэг рүү шилжүүлнэ.

Харин 500,000 доош төгрөгөөр   амбулаториор үйлчлүүлэхэд мөн яаралтай тусламж , үйлчилгээ авахад  төлбөрөө даатгуулагч  100%  төлөөд дараа нь 70%-г Даатгагчаас  нөхөн олгоно.

Хэвтэн эмчлүүлэхэд  хэд хоног хүртэл хэвтэх боломжтой вэ? Эмчилгээний шаардлагаар
Үндсэн хэвтэн эмчлүүлэх үеийн  ор хоногийн мөнгө олгох гэсэн дээр  тайлбар өгөөч?

Даатгуулагч  улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд  Улсын ЭМД-аараа төлбөрийг хөнгөлүүлж үлдсэн төлбөрөө өөрөө  төлсөн  тохиолдолд урамшуулал болгон даатгагчаас  ор хоногийн мөнгө олгоно. Дээд тал нь  10 хоног байх ба өдөрт  50,000 төгрөг байна. 

5. НӨХӨН ТӨЛБӨР  
Асуулт Хариулт
Нөхөн төлбөр авахад ямар материал бүрдүүлэх вэ? Таны даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийн маягтыг бүрэн бөглүүлсэн байх, оношилгоо, эмчилгээний дэлгэрэнгүй  төлбөрийн баримт, эмийн жорын баримт, хийгдсэн бүх шинжилгээнүүдийн хариу, эмчийн эмчилгээ бичсэн картын хувь, даатгалын карт болон иргэний үнэмлэхийн хуулбар
Нөхөн төлбөрийн материалыг хэнд хүлээлгэн өгөх вэ?  Үйлчилгээний төвийн нөхөн төлбөрийн мэргэжилтэнүүдэд болон ЭМД-ын нөхөн төлбөрийн менежер эмчид өгнө. 
Нөхөн төлбөр хэд хоногийн дотор шийдвэрлэгдэх вэ? Үйлчилгээний төвийн нөхөн төлбөрийн мэргэжилтэнүүдэд болон ЭМД-ын нөхөн төлбөрийн менежер эмчид өгнө. 
Даатгуулагч нөхөн төлбөр хэзээ олгогдох талаар хэнээс мэдээлэл авах вэ? ЭМД-ын нөхөн төлбөрийн менежер эмчээс  даатгуулагч  шууд харилцан  мэдээлэл авах боломжтой. 
Даатгуулагчийн нэхэмжилсэн нөхөн төлбөрийн үнийн дүн ямар тохиолдлуудад хасагдаж орох вэ? 1.Даатгалын төрлөөс хамаарч нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс өөрийн хариуцах хэсгийг хасаж тооцно.
2.Гэрээнд заагаагүй эмчилгээ, оношилгооны төлбөрийг хасна. 
3.Тухайн тохиолдолдтой хамааралгүй эмчилгээ, оношилгооны өртөгийг хасаж тооцно. 
4.Стандартын бус оношилгоо, эмчилгээний өртөгийг хасна. 
Нөхөн төлбөрийн материалын бүрдлийн талаар хэнээс тодруулга авч болох вэ? Нөхөн төлбөрийн материалын талаарх тодруулгыг ЭМД-ын нөхөн төлбөрийн менежер эмчээс авах боломжтой бөгөөд НТ-ийн менежер эмч нь материалын бүрдэлийг шаардах эрхтэй.
Гадаадад хийгдсэн эмчилгээ, оношилгооны төлбөрийг монгол төгрөгт шилжүүлэхдээ ямар зарчмыг баримталдаг вэ?  Гадаад валютыг төгрөгт шилжүүлэхдээ тухайн нөхөн төлбөр тооцоологдох өдрийн Монгол банкны ханшаар тооцдог. 
Стандартын бус оношилгоо, эмчилгээний өртөгийг хэн барагдуулах вэ? Стандартын бус оношилгоо, эмчилгээний зардлыг даатгагч хариуцахгүй бөгөөд тус зардлыг даатгуулагч тухайн эмнэлэг, эмчээс нэхэмжилнэ. 
Гадаадад хийгдсэн оношилгоо, эмчилгээнд стандартын хяналт хийгдэх үү? Гадаад улсад хийгдсэн оношилгоо, эмчилгээний нийцлийн талаар олон улсын удирдамжын дагуу хяналт хийнэ . 

 

Асуулт

Хариулт

Даатгалын хураамжийг яаж тооцож байгаа вэ?

Тооцоолуурын системийг ашиглаж таны мэдээлэлд үндэслэн тооцоолох бөгөөд 10, 20, 50 сая төгрөгийн танд тохирох хамгаалалтыг санал болгоно.

Миний машины зах зээлийн үнэ 150 сая төгрөг. Би өндөр хамгаалалт авч болох уу?

Жолооч нарт нийтлэг тохиолддог 17 төрлийн эрсдэлээс учрах санхүүгийн 10, 20, 50 сая төгрөгийн хамгаалалтаас сонгож болдгоороо энэ бүтээгдэхүүний онцлог оршиж байгаа. Хэрэв та машиндаа бүрэн хэмжээний сүйрэл тохиолдно гэж үзэн машиныхаа бүтэн үнэлгээгээр хамгаалалт авахыг хүсч байгаа бол та Стандарт тээврийн хэрэгслийн даатгалыг бүрэн хамгаалалтаар авч болно. Хураамж нь автомашины зах зээлийн үнэлгээний 1-2,5% байна.

Судалгаагаар бүрэн сүйрэл 10000-д хоёр удаа тохиолддог харьцангуй магадлал багатай эрсдэл юм.

Миний машинд 10 болон 20 саяын хамгаалалт санал болголоо. Би 50 саяын хамгаалалт авч болох уу?

Болохгүй. Таны машины мэдээлэлд үндэслэн хамгаалалтын хэмжээ нь тооцогдож байгаа учир 50 сая төгрөгийн хамгаалалтыг авч болохгүй юм.

Жолоочийн тоо хязгаарлах уу?

Хязгаарлахгүй.

Хүнд даацын машиныг “Сонголт”-оор даатгуулж болох уу?

Зөвхөн суудлын тээврийн хэрэгсэл буюу В ангилалд зориулагдсан даатгал юм.

Нэр шилжүүлж болох уу?

Болно.

Төлбөрөө хоёр хуваан төлж болох уу?

Даатгуулагч төлбөрөө хувааж төлөхдөө сараар, улирлаар, хагас жилээр эсвэл бүрэн төлөх боломжтой.

Төлбөрөө хуваан төлөхдөө би өөрөө заавал танайд очиж хийх үү? Эсвэл сар болгон очиж дансанд хийх үү?

Төлбөр хуваан төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан тохиолдолд та өөрийн байнга ашигладаг данснаас төлбөрийг сар бүр, тогтсон хугацаанд татдаг байхаар тухайн банкны өргөдлийн маягтыг бөглөж өгөх шаардлагатай юм. Ингэхдээ та Иргэний үнэмлэхийн хуулбараа авч ирэх хэрэгтэй. Хэрэв тохирсон хугацаанд мөнгө нь татагдаагүй бол та манай дансанд нөхөн шилжүүлнэ. Төлбөрийн мэдээллийг ТАНД ТУСАЛЪЯ үндсэн цэсний Төлбөр төлөх мэдээлэл хэсгээс үзнэ үү.  

Эхний сарын төлбөрөө төлөөд байж байтал эрсдэл гарвал нөхөн төлбөр олгох уу?

Сонголт бүтээгдэхүүний давуу талуудын нэг бол харилцагч тухайн сар бүр хугацаандаа төлбөрөө хийвэл нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Бид нөхөн төлбөрөө бүрэн олгох ба та үлдсэн саруудын хуваарьт төлбөрөө төлөх үүрэг хүлээнэ.

Нөхөн төлбөр аваад би машинаа зарсан. Энэ тохиолдолд “Сонголт”-ыг шилжүүлж болох уу?

Болно.

Дансанд тухайн сарын төлбөрт хүрэлцэхүйц үлдэгдэл байхад төлбөр татагдаагүй. Тэр сардаа  тохиолдол үүсвэл яах вэ?

Энэ тохиолдолд хэрэглэгчийн баталгаат гарын үсэг эсвэл бусад мэдээлэл зөрсөн байх магадлалтай. Хэрэв хэрэглэгчийн буруугаас биш байвал нөхөн төлбөрийг олгоно.

Асуулт Хариулт
Хуучин гар утас даатгах уу? Та зөвхөн манай гэрээт үүрэн холбооны компаниудын албан ёсоор худалдаалж буй гар утсыг сүүлийн 3 сарын дотор худалдан авсан бол даатгуулах боломжтой. Энэ тохиолдолд та 3 сарын дотор худалдан авсныг батлах баримт болон гэрээгээ үзүүлнэ.
Таблет, пад зэргийг даатгах уу? Зөвхөн гар утсыг л даатгалд хамруулах боломжтой.
Албан ёсны үүрэн холбооны компаниас өөр газраас авсан гар утсаа даатгуулж болох уу? Та зөвхөн манай гэрээт үүрэн холбооны компаниудын албан ёсоор худалдаалж буй гар утсыг л даатгуулах боломжтой.
Ямар тохиолдолд мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгох вэ? Таны гар утсыг засварлах боломжгүй тохиолдолд бид гар утасны үнэ цэнэ алдалтыг хасаж, мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөрийг олгоно.
Үнэ цэнэ алдалт гэж ямар ойлголт вэ? Хэрэв таны утсыг засварлах боломжгүй бол бид мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгоно. Нөхөн төлбөрийг тооцохдоо таны гар утсаа худалдан авч байсан үнийн дүнгээс 3 хүртэл сар ашигласан бол 20%, 4-6 сар ашигласан бол 30%, 7-9 сар ашигласан бол 40%, 10-12 сар ашигласан бол 50% - аар тус тус бууруулан олгоно.

 

Асуулт

Хариулт

Тээврийн хэрэгслийн даатгал нь Албан журмын даатгалаас юугаараа ялгаатай вэ?

Тээврийн хэрэгслийн даатгал нь таны өөрийн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулдаг сайн дурын даатгал бол Албан журмын даатгал нь хуулиар хийлгэсэн байхыг шаарддаг ба зөвхөн бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд учирсан хохирлыг нөхөн төлдөг даатгал юм.

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолдог вэ хувь хүн өөрөө тооцоолж үзэх боломжтой юу?

Таны автомашины зах зээлийн үнэлгээний 1%, 1.8%, 2.5%-гэсэн хувиудаар тооцон хураамжийг тогтооно.

Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдахын тулд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ

-Эзэмшигчийн иргэний цахим үнэмлэх

-Эзэмшигчийн жолооны үнэмлэх

Даатгуулагчийн өөрөө хариуцах хэсэг гэж юу вэ?

Даатгуулагч өөрөө буруутай бол хохирлын тодорхой хувийг хариуцна. Өөрөөр хэлбэл даатгалын жилийн хураамж 1% буюу үндсэн хамгаалалтыг сонгож байгаа үед нөхөн олговрын дүнгээс таны өөрийн хариуцах хэсэг 10% бол 1.8%-ийн нэмэлт хамгаалалтыг сонговол даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг 20% харин 2.5% болох бүрэн хамгаалалтыг сонгосон үед таны хариуцах хэсэг огт байхгүй даатгагч эрсдэлийг 100% хариуцна.

Бүрэн эрсдэл орох уу?

Орно.  2.5 хувиар даатгуулсан тохиолдолд бүрэн эрсдэлийн хохирлыг барагдуулах боломжтой.

Хөнгөлөлт урамшуулал байгаа юу?

Даатгуулсан жилдээ эрсдэл гаргаагүй тохиолдолд хөнгөлөлт урамшуулалд хамрагдана.

Тээврийн хэрэгслийн даатгалын давуу тал болон ашиг тус нь юу вэ?

Жолооч нарт нийтлэг тохиолддог тээврийн хэрэгсэлд учирч болох бүх төрлийн эрсдэлээс хамгаалдаг тул  тээврийн хэрэгслээс үүдэлтэй санхүүгийн хүндрэл бага байна.

Ямар тохиолдолд хамгаалалт олгогдохгүй вэ?

Хамрагдахгүй нөхцөлүүд болон хууль зөрчсөн нотлох бололцоогүй тохиолдолд  нөхөн төлбөр олгогдохгүй.

Авто тээврийн улсын оношилгоонд орохдоо би машинаа заавал Тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан байх ёстой юу?

Сайн дурын даатгал учраас шаардлагагүй.

Өөрийн санаандгүй үйлдлээс гарах эрсдэл гэдэгт юуг хамааруулж ойлгож болох вэ?

-Хатуу биет мөргөх

-Толио хугалах

-Хаалгаа зурах гэх мэт....

Дугуйнаас үүдэн гарсан хохирол гэж ямар эрсдэлийг хэлж байна вэ?

Дугуйн хулгайгаас бусад дугуйнаас үүдэн гарсан хохирол. Жишээ нь: Хөдөө замд дугуй буудсанаас болж машин осол аваар гаргах гэх мэт....

 

Асуулт

Хариулт

Даатгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Эзэмшигч өөрөө бол Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийн дугаар хэрэгтэй.

Жолоочийн тоо  хязгаарлах уу? Хязгаарлах бол хэдэн жолооч нэмэх боломжтой вэ?

Жолоочийн тоог хязгаарласан тохиолдолд тав хүртэлх хүн бүртгүүлэх боломжтой.

Жолооч хязгаарлахгүй гэдэг нь юу гэсэн ойлголт вэ?

Жолооч хязгаарлахгүй гэдэг нь таны машиныг ямар ч хүн жолоодож явсан албан журмын даатгал үйлчилнэ гэсэн ойлголт юм.

Жолооч нэмүүлэх тохиолдолд яах вэ?

Та манай төв салбар эсвэл үйлчилгээний цэг дээр даатгалын гэрээний эх хувь болон нэмүүлэх гэж буй жолоочийн жолооны үнэмлэхийн хамт ирж нэмүүлнэ. Манай салбар, үйлчилгээний цэгүүдийн байршлыг ТАНД ТУСАЛЪЯ цэсний салбар, байршил хэсгээс харна уу.

Гэрээ байгуулахад нэмж бүртгүүлсэн жолооч бүр хамт байх шаардлагатай юу?

Нэмэгдэж буй жолоочийн хувьд регистрийн дугаар болон жолоочийн үнэмлэхийн дугаар шаардлагатай.

Албан журмын даатгалаар би ямар хохирлуудаа барагдуулах вэ?

Албан журмын даатгалаар  тав хүртэлх сая төгрөгийн бусдад учруулсан хохирлыг барагдуулна.

Нэр шилжүүлж болох уу?

Боломжгүй. Та тээврийн хэрэгслээ зарж, өөр тээврийн хэрэгсэл худалдан авсан тохиолдолд албан журмын даатгалаа цуцлуулан дахин шинээр даатгуулах хэрэгтэй.

Тээврийн хэрэгслээ зарах тохиолдолд гэрээгээ хэрхэн өөрчлөх вэ?

Гэрээ шилжүүлж болдоггүй тул цуцалж, шинэ гэрээ байгуулна. Энэ тохиолдолд шимтгэл авахгүй

Албан журмын даатгалаа цуцалбал ямар бичиг баримт хэрэгтэй вэ?

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, иргэний  үнэмлэх болон гэрээт баталгааны өөрт байгаа хувийг бүрдүүлэх шаардлагатай. Хэрэв банк, ББСБ-ын нэр дээрх даатгалыг цуцлах бол тухайн газраас зээлээс чөлөөлөгдсөн тухай албан бичиг авч ирэх шаардлагатай.

Та цуцлуулах бол манай төв салбар эсвэл үйлчилгээний цэг дээр ирж үйлчлүүлэх боломжтой.

Манай салбар, үйлчилгээний цэгүүдийн байршлыг ТАНД ТУСАЛЪЯ цэсний Салбар, байршил дэд цэсээс харна уу.

Улсын оношилгоонд орохдоо би машинаа заавал даатгуулсан байх ёстой юу?

Албан журмын даатгалд заавал хамрагдсан байх ёстой.

Миний машинд эрсдэл гарвал Жолоочийн хариуцлагын Албан журмын даатгалаар нөхөн төлбөр авах юм уу?

Жолоочийн хариуцлагын Албан журмын даатгалаар зөвхөн бусдад учирсан хохирлыг барагдуулна. Харин тээврийн хэрэгслийн даатгалаар таны машинд гарсан хохирлыг барагдуулдаг.

Ямар тохиолдлуудад хохирлыг барагдуулах вэ? Барагдуулахгүй байх нөхцөл байгаа юу?

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, мөн хууль зөрчсөн тохиолдлуудад. Дэлгэрэнгүйг гэрээний 10-т заасан байгаа.

Жолоочийн хариуцлагын Албан журмын даатгалын үнэ нэмэгдсэн юм уу?

Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 7 сарын 3-ны өдөр баталсан 305 тоот тогтоолоор жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүрт өөрчлөлт орсон тул 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хойш шинээр гэрээ байгуулж албан журмын даатгалын хураамжид өөрчлөлт орох болсон.

 

Асуулт

Хариулт

Үндсэн хамгаалалтуудаас гадна ямар ямар нэмэлт үйлчилгээ авах боломжтой вэ?

  • Бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн үед гарах зардал
  • Хуулийн хариуцлага хүлээх үед баталгаа гаргах
  • Өмгөөлөгчийн зардал гэх мэт....

Хэрвээ даатгуулагчид эрсдэл тохиолдвол ар гэрийнхэнд нь хэрхэн мэдэгдэх вэ?

Даатгуулагчийн гэр бүлийнхэнтэй яаралтай холбоо барих, мессеж илгээх үйлчилгээг даатгагч хариуцна.

Гадаад руу явж байгаа хүн заавал хийлгэх ёстой юу?

Сайн дурын даатгал боловч Шенгений орнуудад зорчих бол нөгөө талын шаардлагаар заавал даатгуулсан байх шаардлагатай.

Энэ даатгалын суурь хураамжийг яаж, ямар аргаар тооцоолдог вэ?

Хоног болон зорчих улсаас хамааран хураамжийг тооцоолдог.

Ямар тохиолдолд хохирол барагдуулахгүй вэ?

Нотлох бололцоогүй хохирол, мөн даатгалд хамрагдахгүй бусад нөхцөл үүссэн бол хохирлыг барагдуулахгүй бөгөөд гэрээг сайтар уншиж танилцана уу?

Гадаадад зорчигчийн даатгалыг цуцалж болох уу?

  • Виз гараагүй тохиолдолд
  • Даатгуулагчийн ар гэр болон ойр дотны хүн гэмтэж бэртсэн тохиолдлоос шалтгаалан тухай улсад зорчоогүй тохиолдолд
  • Тухайн улс орон руу зорчихыг Засгийн газраас хориглосон

Даатгуулагч тооцоолсон хугацаанаас өмнө буцаж ирсэн тохиолдолд үлдсэн хоногийн хураамжаа буцаан авч болох уу?

Боломжгүй.

Гадаад, дотоод ачаа тээврийн даатгал хийдэг үү?

Хийдэг. Гадаад ачаа тээврийн даатгалын хувьд даатгалын хураамжийг тооцохдоо тээвэрлэх зам, улс орон, ачааны шинж чанар, инкотермсийн нөхцөл зэргээс хамаардаг. Дотоод ачаа тээврийн хувьд дээрхтэй адил боловч инкотермсийн нөхцөл байхгүй. Та ложистик/ тээвэр зуучийн байгууллагаас холбогдож байгаа бол тээвэр зуучид зориулсан даатгалын бүтээгдэхүүн санал болгох боломжтой.

Даатгал хийлгэж амжаагүй гадагшаа явсан бол танай даатгалд хамрагдах боломжтой юу?

Боломжгүй. Заавал тухайн оронд зорчихоос өмнө буюу Монголын хилээр гарахаас өмнө даатгуулсан байх шаардлагатай.

Монголдоо эмчилгээ хийлгэж байсан шүд маань гадаад оронд зорчих үед өвдвөл даатгалын үйлчилгээ үзүүлэх үү?

Даатгуулахаас өмнө өвдөж байсан аливаа архаг хууч өвчин эмгэгт даатгал үйлчлэхгүй, өөрөөр хэлбэл даатгалд хамрагдахгүй нөхцөлүүдийг нэг юм.

 

Асуулт

Хариулт

Би даатгалын хураамжаа хуваан төлөх нөхцөлөөр хийлгэсэн. Гэтэл миний дансанд мөнгө байхад сар бүр хураамж нь татагдахгүй байна, яагаад?

Таны бөглөсөн банкны маягт дээрх нэр, данс эсвэл гарын үсэг зөрсөн байх магадлалтай байдаг. Тиймээс таны данснаас мөнгө татагдахгүй байвал та бидэнд хандан тодруулж, зөвлөгөө авах хэрэгтэй юм. Хаан болон Голомт банкнаас бусад банкны хувьд та өөрийн биеэр тухайн банканд очиж маягтаа дахин бөглөх шаардлагатай. 

Хэрэв би тухайн сард төлөх ёстой байсан хураамжаа хугацаанд нь төлөөгүй бол нөхөн төлж болох уу?

 

Таны хураамжаа төлөхөөр товлосон өдөр дансны үлдэгдэл хүрэлцээгүйгээс шалтгаалж хураамжийг татаагүй тохиолдолд банк дахин татах оролдлого хийдэггүй учраас та товлосон хугацаанаас хойш 30 хоногийн дотор манай дансаар нөхөн төлөх боломжтой юм. Хэрэв энэхүү хугацаанаас хэтэрвэл гэрээ цуцлагдах болохыг анхаарна уу.

Та дансны дугаарыг ТАНД ТУСАЛЪЯ үндсэн цэсний төлбөрийн мэдээлэл хэсгээс үзнэ үү.

Сар бүрийн төлбөрөө бэлнээр төлж болох уу?

Болно. Танай манай төв салбарт төлөх боломжтой.

 

Асуулт

Хариулт

Даатгалын тохиолдлын үед би ямар арга хэмжээ авах вэ?

 

Та даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээг бүтээгдэхүүн тус бүрээр дэлгэрэнгүй харахыг хүсвэл манай вэб сайтын ҮЙЛЧИЛГЭЭ үндсэн цэсийн Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ дэд цэсээс үзнэ үү.

Даатгалын тохиолдлын үед та яарч сандралгүй, тайван байж дараах ерөнхий алхмуудыг хэрэгжүүлнэ үү:

  • Ослын тухай мэргэжлийн байгууллагад хандах / Ослын төрлөөс шалтгаалан ЗЦГ-ын газар, Цагдаагийн газар, ОБЕГ, Түргэн тусламж, МХЕГ г.м/
  • Та 75752000-1 (24/7)дугаараар манай Шуурхай дуудлагын төвтэй холбогдох.
  • Мэргэжлийн байгууллага болон манай шуурхай дуудлагын ажилтныг хүрэлцэн очтол ослын газрын байрнаас хөдлөхгүй байх.
  • Зайлшгүй хөдлөх шаардлагатай үед ослын газрын зургийг олон өнцгөөс авах, осолд өртсөн даатгалын зүйлийн зургийг авах.

 

Нөхөн төлбөр авахад ямар баримт, материал бүрдүүлэх вэ?

 

Та нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтийг бүтээгдэхүүн тус бүрээр дэлгэрэнгүй харахыг хүсвэл манай вэб сайтын ҮЙЛЧИЛГЭЭ үндсэн цэсийн Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал дэд цэсийг үзнэ үү.

Даатгуулагч та нөхөн төлбөр авахад гэрээнд болон Даатгалын тухай хуулинд заагдсан баримт, материалыг бүрдүүлэх бөгөөд дийлэнхдээ дараах материалууд байдаг:

  • Тохиолдлын тухай дүгнэлт гаргасан мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, /Замын Цагдаагийн Газар, Цагдаагийн Газар, ОБЕГ, Түргэн тусламж г.м/
  • Нөхөн төлбөрийн өргөдлийн маягт,
  • Хохирлын үнэлгээ /Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэлгээ хийлгэх зөвшөөрөлтэй хохирлын үнэлгээний компаниуд http://www.frc.mn/org/index?category=85 /
  • Даатгалын гэрээт баталгааны эх хувь
  • Нотлох зураг
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал бүрдүүлнэ.

Нөхөн төлбөрийг хэд хоногийн дотор шийдэж өгдөг вэ?

 

Нөхөн төлбөрийн шаардагдах баримт, материалыг бүрэн хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5-10 хоногийн дотор шийдэж өгнө.

Бүх эрсдлийн тохиолдолд нөхөн төлбөр олгогдох боломжтой юу?

 

Бүх төрлийн эрсдэл, тохиолдолд нөхөн төлбөр олгодог даатгалын компани Монголд төдийгүй дэлхийд байдаггүй.

Гэхдээ даатгалын компанийн татгалзаж буй нөхөн төлбөр нь олгож буйтайгаа харьцуулахад туйлын бага тоотой байдаг байна. Гагцхүү та даатгуулагчийнхаа үүргийг сайн биелүүлэх ёстойг үргэлж санаж байгаарай. Танд дуулгахад аливаа даатгалын гэрээнүүдэд нөхөн төлбөр олгохгүй гэх нөхцөлүүд байдаг бөгөөд та эдгээртэй сайтар танилцахыг зөвлөж байна.  

Нөхөн төлбөрийн талаар хаанаас зөвлөгөө авч болох вэ?

 

Та хэдийд ч манай байгууллагын 75752000-2 утсанд холбогдон, хүссэн зөвлөгөөгөө авах боломжтой.

Хохирлын үнэлгээг заавал хийлгэх шаардлагатай юу?

 

Аливаа эд хөрөнгө болон автомашинд учирсан гэмтлийн үнэлгээг хөндлөнгийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар үнэлүүлдэг. /Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.4. Даатгалын Мэргэжлийн оролцогчийн тухай хууль/

Хэрэв даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд даатгуулагч хохирлын үнэлгээний дүгнэлтийг шаардах эрхтэй.

Ямар үнэлгээний компаниар үнэлүүлэх вэ?

 

Даатгуулагч та зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын хохирлын үнэлгээ хийлгэх эрх бүхий компаниудаар үнэлүүлэх шаардлагатай билээ. Одоогийн байдлаар Монголын даатгалын зах зээлд даатгалын хохирол үнэлэгч 22 байгууллага ажиллаж байна. Та дээрх компаниудаас сонголтоо хийж үнэлүүлэх эрхтэй. /http://www.frc.mn/org/index?category=85/

Даатгалын хохирлын үнэлгээ сэтгэлд минь хүртэл гарсангүй, одоо яах вэ?

Үнэлгээний байгууллага нь  хохирлын үнэлгээг зах зээлийн дундаж ханшаар тооцон гаргадаг билээ. Хэрэв та үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол өөр үнэлгээний компанийг сонгон дахин үнэлүүлэх эрхтэй.

Үнэлгээний байгууллагаар хохирлыг үнэлүүлсэн зардлыг даатгалын компани хариуцдаг уу?

Та нэмэлт нөхцөлөөр гэрээ байгуулж, даатгалын хураамжийг төлсөн тохиолдолд гэрээний дагуу үүргээ биелүүлж Даатгагч хариуцна.

Буруутай нь тогтоогдож, төлбөрөө барагдуулсан ч хохирлыг маань дутуу төлсөн тул үлдэгдэл төлбөрөө даатгалаас гаргуулж болох уу?

Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 5.4-т зааснаар даатгуулагч хэрэв буруутай этгээдээр хохирлыг барагдуулсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй.

Миний нэхэмжилсэн нөхөн төлбөрийг яагаад багасгаж олгосон бэ?

 

Хэрэв хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн даатгалын үнэлгээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно /Монгол улсын Иргэний хуулийн 438.5, Даатгалын тухай хуулийн 4.3/.

Та даатгалын гэрээний нөхөн төлбөрийн нөхцөлийг сайтар уншиж танилцахыг зөвлөж байна. Учир нь хураамжийн төрлөөс хамаараад даатгуулагчийн хариуцах хэсгийг заасан байдаг.

Ямар тохиолдолд нөхөн төлбөрийг 100% авах вэ?

 

Даатгалын зүйлийн бүрэн сүйрэл буюу дахин ашиглах боломжгvй болсон тохиолдолд 100% олгогдоно. Гэхдээ та даатгалын хураамжаа бүрэн төлсөн байх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Хайлт Салбар, байршил Даатгалын тооцоолуур Facebook Twitter Youtube Linkedin Pinterest
Хаах (x)