Нөхөн төлбөрийн шийдвэрлэлт

Нөхөн төлбөрийн шийдвэрлэлт

Нөхөн төлбөрийн шийдвэр гаргалт хэрхэн явагддаг үйл явцын мэдээллийг танд хүргэж байна.

  • Нөхөн төлбөрийн материалыг шалгаж, хүлээн авна
  • Хэрэв нөхөн төлбөрийн материал бүрэн бүрдээгүй бол Даатгуулагч Танд бид тухай бүр мэдэгдэх бөгөөд материалын бүрдэл хангалтгүй тохиолдолд шийдвэрлэлт, дүгнэлт гаргахад хүндрэл үүсдэг
  • Бүрэн бүрдсэн нөхөн төлбөрийн материалуудтай холбогдох мэргэжлийн албан тушаалтнууд танилцан, дүгнэлтээ гаргана
  • Нэмэлт дүгнэлт, судалгаа шаардагдах материалуудыг бид Эрсдлийн хорооны хурлаараа хэлэлцэн, шийдвэрлэдэг
  • Бүтээгдэхүүнээсээ хамаарч нөхөн төлбөрийн дүгнэлт, шийдвэр ажлын 5-10 хоногт багтан гарах бөгөөд нөхөн төлбөрийг таны данс руу шилжүүлнэ

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Даатгалын тохиолдлын үед та яарч сандралгүй, тайван байж дараах алхмуудыг хэрэгжүүлнэ үү:

  • Та 75752000-1 (24/7) дугаараар манай Шуурхай дуудлагын төвтэй холбогдож, болсон нөхцөл байдлын талаар мэдэгдэх
  • Үүссэн нөхцөл байдлаас хамааруулан шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх /Замын Цагдаагийн Газар, Цагдаагийн газар, ОБЕГ, Түргэн тусламж, МХЕГ, Гал команд г.м/
  • Боломжтой бол тухайн даатгалын тохиолдлын зургийг тод, гаргацтай авах
  • Манай шуурхай дуудлагын ажилтан даатгалын тохиолдлын газар биеэр очиж, нөхцөл байдлыг баталгаажуулан, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг танд хүргэнэ

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

Нөхөн төлбөр авахад даатгалын гэрээнд болон Даатгалын тухай хуулинд заагдсан баримт, материалыг бүрдүүлэх бөгөөд дийлэнхдээ дараах материалууд байдаг:

  • Тохиолдлын тухай дүгнэлт гаргасан мэргэжлийн байгууллагын тодорхойлолт /Замын Цагдаагийн Газар, Цагдаагийн Газар, ОБЕГ, Түргэн тусламж г.м/
  • Албан бичиг
  • Хохирлын үнэлгээ /Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэлгээ хийлгэх зөвшөөрөлтэй хохирлын үнэлгээний компаниуд. Дараах энэ линкээс үзнэ үү
  • Нотлох зураг
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал бүрдүүлнэ.
Эрсдэлийн үйлчилгээ

Эрсдэлийн үйлчилгээ

Эрсдэлийн үнэлгээний зорилго нь учирч болзошгүй гадаад болон дотоод эрсдэлүүдийг илрүүлж, тус бүрт нь үнэлгээ хийн, тэдгээрийг даван туулах боломжит аргыг тодорхойлох явдал юм.

Хувь хүн болон компани эрсдэлийн үнэлгээ хийлгэснээр биет болон биет бус хохирлоос урьдчилан сэргийлэх, хохирол багатайгаар даван туулах, хяналтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг давуу талтай.

Мандал Даатгал ХК нь эрсдэлийг үнэлэх журам, үнэлгээний зарчмууд дээр үндэслэн харилцагч бүрийнхээ бизнесийн онцлогт тохирсон учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээг шат дараалан хийж, эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлж, эрсдэлийн удирдлагын тайлан гарган харилцагчид эрсдэлийг бууруулах зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлдэг.

Эрсдэлийн удирдлагын боловсрол

Мандал Даатгал ХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эрсдэлийн удирдлагын олон удаагийн сургалт, хөтөлбөр зохион байгуулж ирсэн ба Монголын санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн эрсдэлийн удирдлагын брэндийг бий болгосон анхны даатгалын компани юм.

Бид эдийн засгийн төлөв байдлыг урьдчилан тодорхойлж, түүндээ үндэслэн эрсдэлийн таамаглалыг гарган “Эрсдэлийн Форум”, “Эрсдэлийн Семинар”, “Эрсдэлийн Тайлан”, “Эрсдэлийн Захидал” зэргээр дамжуулан харилцагчиддаа тогтмол хүргүүлдэг. Энэ нь Мандал Даатгал компани өөрийн харилцагч болон нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсартайгаар хэрэгжүүлдгийн илрэл билээ.

Эрсдэлийн удирдлагын боловсрол
Халамжид чиглэсэн үйлчилгээ

Халамжид чиглэсэн үйлчилгээ

Эрсдэлийн үнэлгээ:

Мандал даатгал ХК нь өөрийн харилцагч байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны явцад учирч болзошгүй эрсдэлүүдийг судалж тэдгээрээс урьдчилан сэргийлэх, үүсэн гарах үр дагаврыг бууруулах, арилгах, даван туулхад зөв удирдлага зохион байгуулалттай болох, даван туулах аргыг тодорхойлох зорилготойгоор эрсдэлийн үнэлгээг үнэ төлбөргүйгээр хийж өгдөг.

Бид харилцагч бүрийнхээ бизнесийн онцлогт тохируулан Ажлын байрны, Үл хөдлөх хөрөнгийн, Гамшгийн эмзэг байдлын, Эрүүл мэндийн гэсэн төрлөөр эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн экспертүүдээр удирдуулан зохион байгуулж үнэлгээний тайлан гарган учирч болох эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж, Эрсдэлийн менежментийн сургалтуудыг тогтмол хийж эргэх холбоотойгоор хяналт тавин ажилладаг.

Сургалт хөгжил

ХАБЭА сургалт

Бид харилцагч нартаа зориулан ажил олгогч, ажилтны аюулгүй ажиллах арга барилд сургах, осол эндэгдэлгүй эрүүл ажиллах соёлыг бий болгох, хэвшүүлэх зорилгоор байгуулагуудын удирдах ажилтны болон нийт ажилтнуудад зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Гамшгаас хамгаалах тогтолцоо, менежментийн сургалтыг тухайн харилцагчийн үйл ажиллагааны онцлогт зориулан хийж өгдөг. Манай байгууллага аж үйлдвэрийн салбар бүрээр мэргэшсэн, олон жилийн туршлагатай багш нар, зөвлөх инженерүүд, доктор, профессоруудаар багаа бүрдүүлэн онол болон дадлагын хичээлийг хийж явуулдаг.

Даатгалын сургалт

Харилцагч нарын даатгалын бүтээгдхүүний тухай мэдлэгийг сайжруулах зорилгоор даатгалын бүтээгдхүүний нөхцөл, хамгаалалтууд болон даатгалын тохиолдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний сургалтуудыг харилцагчийн үйл ажиллагаа хариуцсан менежерүүд болон нийт ажилтнуудад тогтмол хийж эргэх холбоотой ажилладаг.

                                                          Сургалт хөгжил
Нөхөн төлбөрийн нэмэлт үйлчилгээ

Нөхөн төлбөрийн нэмэлт үйлчилгээ

Даатгалын тохиолдлын үед

Барилга болон эрчим хүчний мэргэшсэн инженерүүд, галын техникч уул уурхайн бүх төрлийн инженерүүдийг ажиллуулж тохиолдлын шалтгааныг тодорхойлон цаашид үүсэж болзошгүй аюул ослыг бууруулах, арилгах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажилладаг.

Нөхөн төлбөрийн тайлан

Харилцагчийн хүсэлтэд тааруулан тухайн байгууллагын нөхөн төлбөрийн тайланг сар, улирал болгон бэлтгэн хүргүүлдэг

Даатгалын менежертэй холбогдох

Мандал Даатгал ХК нь харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, онцлогт тохируулан бүтээгдэхүүн тус бүрийг тусгайлан боловсруулж үйлчилгээний саналыг тавьдаг. Та энэ хэсэгт өөрийн мэдээллийг үлдээснээр даатгалын менежертэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.