​БАНКНЫ БҮРЭН ХАМГААЛАЛТЫН ДААТГАЛ

Бүтээгдэхүүний тухай

Энэхүү даатгалын багцад банкны гэмт хэрэг, чин шударгын даатгал (bbb), цахим гэмт хэргийн даатгал (ecc), мэргэжлийн хариуцлагын даатгал (pi)болон удирдах ажилтны хариуцлагын даатгал (d&o) тус тус багтсан болно.

Үнэлгээ

Bbb+ecc+pi = $ 5,000,000

D&o = $ 5,000,000

Даатгалын зүйл

bbb - банкны гэмт хэрэг, чин шударгын хүрээнд банканд учрах санхүүгийн хохирол

Ecc - цахим гэмт хэргийн хүрээнд банканд учрах санхүүгийн хохирол

Pi - мэргэжлийн алдаа, хариуцлагын хүрээнд гуравдагч этгээдэд учруулсан хохирлын хариуцлага

D&o - удирдах ажилтны алдаа, хариуцлагын хүрээнд компанид учруулсан хохирлын хариуцлага

Банкны гэмт хэрэг, чин шударгын хамгаалалт(bbb)
  • Банкны ажилтан болон гуравдагч этгээдийн үйлдсэн дараах гэмт хэргүүдийн улмаас банканд учирсан санхүүгийн хохирлыг даатгалаас нөхөн төлнө.
  • Луйвар, залилан
  • Хулгай
  • Дээрэм
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Сүрдүүлэг
Цахим болон компьютерийн гэмт хэргийн хамгаалалт(ecc)
  • Банкны ажилтан болон гуравдагч этгээдийн үйлдсэн дараах гэмт хэргүүдийн улмаас банканд учирсан санхүүгийн хохирлыг даатгалаас нөхөн төлнө.
  • Цахим луйвар
  • Цахим хорлон сүйтгэх үйл ажиллагаа
Мэргэжлийн хариуцлагын хамгаалалт (pi)
  • Байгууллага буюу даатгуулагчийн мэргэжлийн ажилчдын алдаа дутагдал, санамсаргүй байдлаас үүдэлтэй гуравдагч этгээд, үйлчлүүлэгчид учруулсан санхүүгийн алдагдлыг хуулийн дагуух хариуцлагын хүрээнд даатгалаас нөхөн төлнө. Үүнд дараах эрсдэлүүд орно:
  • Ажлын алдаа, буруутай үйлдэл
  • Хайхрамжгүй үйлдэл, хайхрамжгүй алдаа
  • Итгэл хүлээлгэсэн үүргийг зөрчих
  • Мэргэжлийн чиг үүргийг зөрчих
  • Итгэл алдах (breach of trust)
  • Нэр төрд сэв суулгах
Удирдах албан тушаалтны хариуцлагын хамгаалалт (d&o)
  • Удирдах ажилтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд буруу шийдвэр гаргаснаас үүдэлтэй өөрийн компанид учруулсан санхүүгийн хохирлыг хуулийн дагуух хариуцлагын хүрээнд даатгалаас нөхөн төлнө. Үүнд дараах эрсдэлүүд орно:
  • Удирдлагын ажил үүргийн хүрээнд “буруутай үйлдлээс” үүдэн гуравдагч этгээдэд учруулах шууд санхүүгийн хохирол
  • Хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй хариуцлага (employment practices breach)
  • Компанийн үнэт цаастай холбоотой нэхэмжлэл

Даатгалын менежертэй холбогдох

Үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол өөрийн мэдээллийн үнэн зөв бөглөнө үү! Бид таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу эргэж холбогдох болно