ЖАРГАЛАН PLUS 30

Эрүүл мэндийн даатгал

Бүтээгдэхүүний танилцуулга

ЖАРГАЛАН PLUS 30 нь өндөр хөгжилтэй орнуудын жишгийн дагуу өвчний болон гэнэтийн ослын эрсдэлүүдээс даатгагдаж, Монгол улсын тэргүүлэх хувийн болон улсын эмнэлгүүдээс эмчилгээ, үйлчилгээ авах хөрс суурийг бэлдэн өгч буй сайн дурын Эрүүл Мэндийн Багц Даатгал юм. ЖАРГАЛАН PLUS 30 эрүүл мэндийн багц даатгал нь эмчилгээний зардлын даатгал, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээний иж багцуудаас бүрдсэн бөгөөд даатгуулагч нэг жилийн хугацаанд дотоодын сүлжээ эмнэлгүүдээс 30,000,000₮ хүртэл үнийн дүн бүхий эмчилгээ үйлчилгээг авах боломжтой.

Oнцлог

  • Багцалсан даатгалын хамгаалалт
  • Монголын тэргүүлэх эмнэлгүүдийг сүлжээндээ багтаасан
  • Сүлжээ эмнэлэгт төлбөрийг шууд шилжүүлэх боломж
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн эрүүл мэндийн даатгалын баг
  • Төлбөр хуваан төлөх боломж
  • Өрхийн хэрэгцээнд зориулсан хөнгөлөлт, урамшууллын бодлого

Хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал

  • Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар хугацаагүйгээр хэсэгчлэн алдах
  • Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар хугацаагүйгээр бүрэн алдах
  • Гэнэтийн ослын улмаас амь насаа алдах

Хэвтэн эмчлүүлэх үндсэн иж бүрдэл

  • Хэвтэн эмчлүүлэх эмчилгээ үйлчилгээ
  • Физик эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ
  • Оношилгоо (дүрс оношилгоо болон лабораторийн шинжилгээнүүд)
  • Эд, эрхтэн шилжүүлэн суулгах
  • Гэнэтийн эрүүл мэндийн шалтгаантай нүүлгэн шилжүүлэлт

Амбулаторийн эмчилгээ үйлчилгээний иж бүрдэл

  • Эмчийн үзлэг, зөвлөгөө болон өдрийн эмчилгээ
  • Жорын дагуух эмийн зардал
  • Оношилгоо (дүрс оношилгоо болон лабораторийн шинжилгээнүүд)
  • Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ
  • Гэнэтийн ослын улмаас үүдэлтэй шүдний эмчилгээ
  • Физик эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ
  • Жижиг мэс ажилбарууд
  • Эмнэлзүйн хувьд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж түрээслэх зардал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээний иж бүрдэл

  • Хүлээлгийн хугацаа: Даатгалын 11 дэх сараас үйлчилнэ.
  • Эмнэлгийн сонголт: Грандмед эмнэлэг, Сонгдо эмнэлэг
  • Биеийн ерөнхий үзлэг
  • Лабораторийн шинжилгээ (цус, шээсний ерөнхий)
  • Элэгний үйл ажиллагаа
  • Цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох шинжилгээ
  • Өөх тосны солилцоо
  • Нойр булчирхайн шинжилгээ
  • Бөөрний үйл ажиллагаа
  • Үе мөчний шинжилгээ
  • Багажийн шинжилгээ (цээжний рентген, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг)
  • Нарийн мэргэжлийн/Дотрын эмчийн үзлэг

Сүлжээ эмнэлэгүүдийн жагсаалт, татаж авах уу

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу мэдээллийг утсаар болон имэйлээр тантай холбогдож өгөх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү