ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Албан журмын даатгал

Бүтээгдэхүүний танилцуулга

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Бүтээгдэхүүний танилцуулга

Монгол улсын “Жолоочийн даатгалын тухай” хуулинд тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой гэж заасан байдаг бөгөөд даатгуулснаар замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болдог.

Мөн санамсаргүйгээр бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулснаас үүдэн гарах зардал нь жолооч нарт санхүүгийн дарамт учруулдаг. Энэхүү эрсдэлээс хамгаалахын тулд жолооч та жолоочийн хариуцлагын даатгал хийлгэх нь хамгийн зөв алхам юм.

 

Бүтээгдэхүүний онцлог

Заавал даатгуулах - Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр зайлшгүй даатгуулах ёстой

Заавал даатгуулах - Тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран мэргэшсэн жолооч болон “С”, “Д” ангиллын жолооч заавал даатгуулна.

Хуулиар тогтоосон - Даатгалын нөхцөл болон үнэлгээ, хураамж тооцох зарчим нь хуулиар тогтоогдсон байдаг

 

Даатгалын үнэлгээ, хураамж

Тээврийн хэрэгслийн ангилал

Хамгаалах эрсдэл

Даатгалын үнэлгээ

Суурь хураамж

1

“A” ангиллын тээврийн хэрэгсэл

Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирол

5 сая хүртэл

12,500

2

“B” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая хүртэл

33,000

3

“C” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая хүртэл

42,500

4

“D” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая хүртэл

53,000

5

“Mеханизм” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая хүртэл

12,500

 

Жич: Даатгалын хураамжийг тооцохдоо суурь хураамжийг хамаарах итгэлцүүрээр үржүүлнэ.

Хэрэв та хүсвэл жолоочийн хариуцлагын сайн дурын даатгал хийлгэж дээрх даатгалын үнэлгээнээс давсан хохирлыг төлүүлэх боломжтой.

Албан журмын даатгал аппликейшн холбоос

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү