Бидний тухай

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Б.ЖАВХЛАН
Гүйцэтгэх захирал

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧИД, ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧИД ЭЭ


Мандал даатгал нь анх 2011 онд үүсгэн байгуулагдаж, даатгалын салбарт шинэ өнгө нэмсэн. Үүсгэн байгуулагдсан эхний 5 жилд бид зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан бөгөөд үүний үр дүнд 2016 онд даатгалын салбарын ТОП 3 компанийн нэг болж чадсан билээ. 

2017 онд бид бизнесийн стратегиа “Зах зээлд эзлэх байр сууриа хадгалан, илүү чанартай бизнес хийх” гэж шинэчлэн тодорхойлсон юм. Чанартай бизнес гэдэг нь сэтгэл ханамжтай үйлчилгээ, мэргэжлийн, чадварлаг хамт олон, ашигт ажиллагаа гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр илэрхийлэгдэх ба энэхүү стратегийг хэрэгжүүлэхийн тулд компанийн хэмжээнд дэс дараатай олон ажлууд хийгдсэн билээ. Үүний үр дүнд Мандал даатгал 2017 онд 1.1 тэрбум, 2018 онд 3.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан амжилттай байна.

2019 болон ирэх онуудад бид бүтээмжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, тухайлчилбал нөхөн төлбөр олгох хурдыг эрс нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно. Мөн даатгалын салбарын хамгийн том компани болсны хувьд олон нийтэд даатгал, эрсдэлийн талаар зөв ойлголтыг түгээх, өнөөгийн эрсдэлтэй нийгэмд амьдарч буй иргэдийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, даатгалын зах зээл, цаашлаад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, тэлэх зэрэгт үүрэг, хариуцлагаа ухамсарлан, түүчээлэн оролцох болно.

Мандалд хөрөнгө оруулсан, биднийг өөрийн эрсдэлийн удирдлагын зөвлөхөөр сонгосон харилцагчид болон хувьцаа эзэмшигчиддээ талархал илэрхийлэхийн ялдамд, та бүхэнтэй бид илүү нягт хамтран ажиллаж, та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй нэвтрүүлэн ажиллахаа амлаж байна.

Бид бүхний харилцан ашигтай хамтын ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт бид цаг ямагт итгэдэг. 

 

 

Гүйцэтгэх удирдлага ба эрх бүхий албан тушаалтнууд

Батсайхан ЖАВХЛАН

Гүйцэтгэх захирал

Чүлтэм ДАВААДАШ

Ерөнхийлөгч

Найдандорж ТҮМЭНДЭМБЭРЭЛ

Гүйцэтгэх захирлын орлогч

Зоригт ОДМАА

Маркетинг, бизнес хөгжлийн газрын захирал

Пүрэвдорж ОРГОДОЛ

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Жилийн тайлан

Жилийн тайлан 2012 - МОНГОЛ ENGLISH

Жилийн тайлан 2013 - МОНГОЛ | ENGLISH

Жилийн тайлан 2014 - МОНГОЛ | ENGLISH

 

Аудитын тайлан 2015 - МОНГОЛ

Аудитын тайлан 2016 - МОНГОЛ

Жилийн тайлан 2017 - МОНГОЛ

Жилийн тайлан 2018 - МОНГОЛ

 

ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Давхар даатгагчид болон даатгалын брокерууд

Давхар даатгалын тогтолцоо

Улс орны бизнес, эдийн засгийн цар хүрээ тэлэхтэй зэрэгцэн тохиолдож болзошгүй эрсдэлийн хэмжээ ч өсөн нэмэгдэж байдаг. Эрсдэл олон хүчин зүйлээс шалтгаалах тусам учирч болох хохирлын хэмжээ нэмэгдэж, даатгалын компаниудын хувьд түүнийг нөхөн төлөх чадавхийн асуудал хөндөгдөж эхэлдэг байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх арга зам нь давхар даатгалын тогтолцоо юм.

Учирч болох хохирлын үр дагаварыг богино хугацаанд арилгах, эрсдлийг сарниулах хамгийн үр өгөөжтэй аргыг хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхэн явцад бий болгож хөгжүүлж ирсэн нь даатгал юм. Даатгалыг үндсэндээ хэсэг бүлэг хүмүүс тодорхой хэмжээний хөрөнгө нийлүүлэн түүгээрээ хохирол амссан нэгнийхээ хохироолгүй болгох нэгдсэн сан гэж ойлгож болно.

Энэхүү сангийн хэмжээ нь даатгалын компанийн эрсдэл даах чадавхаар илэрхийлэгддэг бөгөөд их хэмжээний хохирол учирсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх чадвар нь хязгаарлагдмал байдаг.

Энэ тохиолдолд даатгалын компаниуд эрсдэл даах чадвахиа нэмэгдүүлэх, баталгаажуулах зорилгоор олон улсын давхар даатгагч компаниудад харилцагчтай хийсэн гэрээнүүдээ давхар даатгуулдаг байна. Өөрөөр хэлбэл ямар нэг тохиолдлоор маш их хэмжээний нөхөн төлбөр олгох шаардлага үүсэхэд даатгалын компани өөрийн эрсдэл даах хэмжээгээр шийдвэрлэж, үлдсэн хохирлыг давхар даатгагчийн эх үүсвэрээр барагдуулдаг гэсэн үг юм.

Мандал Даатгал нь анх байгуулагдсан цагаасаа хойш Монголын даатгалын салбарт олон жилийн туршлагатай давхар даатгалын брокерийн компаниудаар дамжуулан олон улсын үнэлгээний A.M.Best, Standard & Poors rating зэрэг байгууллагуудаас А болон A- үнэлгээ бүхий санхүүгийн хувьд найдвартай давхар даатгалын компаниудаас даатгуулагчийн онцлог тус бүрд тохирсон хамгаалалт авч, эрсдэлээ шилжүүлэн хамтран ажилласаар ирсэн билээ.

Бид 2014 оноос 2017 оны 2-р улирлыг дуустал 3 сая ам. доллар хүртэлх хязгаартай “Variable Quota Share Treaty” багцын давхар даатгалын хамгаалалтаар даатгуулагчдынхаа эрсдэлийг хамгаалж байсан бол 2017 оны 3-р улирлаас эхлэн багцын давхар даатгалын хамгаалалтаа сайжруулан 5 сая ам. доллар хүртэлх хязгаартай “Excess of Loss Treaty” багцын хамгаалалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр 2017 онтой харьцуулахад 2018 онд давхар даатгалд шилжүүлсэн хураамж 72 хувиар буурч, компанийн өөрсдийн дааж чадах жижиг эрсдэлд хамаарах хураамжийн орлогын гадагш чиглэсэн урсгалыг сааруулах чухал үр дүнтэй алхам болсон.

“Excess of Loss Treaty” багцын давхар даатгалд хамрагдсан даатгалын хэлбэр болон тэдгээрийн хамгаалалтын хязгаар.

Даатгалын хэлбэр Хамгаалалтын хязгаар
Хөрөнгийн даатгал $ 5,000,000
Төсөл гүйцэтгэгчийн бүх эрсдэлийн даатгал $ 5,000,000
Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал $ 3,000,000
Мэргэжлийн хариуцлагын даатгал $ 3,000,000
Машин механизмын даатгал $ 3,000,000
Ажил олгогчийн хариуцлагын даатгал $ 3,000,000
Ачаа тээврийн даатгал $ 3,000,000

Мандал Даатгал нь 120 мянган ам доллар буюу 300 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөрийн эрсдэлийг өөрөө хариуцахаар эрсдэл даах чадвараа тодорхойлсон. Трийти давхар даатгалын бодлогын хүрээнд 120 мянган ам.доллараас дээш үнийн дүнтэй нөхөн төлбөрийг давхар даатгагч төлөх бөгөөд трийти давхар даатгалд хамрагдахгүй өндөр үнэлгээтэй даатгалуудыг факултатив хэлбэрийн давхар даатгалд хамруулдаг. Нэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хэмжээ буюу 120 мянган ам.доллар нь Мандал даатгалын мөнгөн хөрөнгийн 1.4%-ийг эзэлж байгаа нь компанийн эрсдэлийн бодлого найдвартай байгааг илтгэж байна.

Мандал Даатгал компанийн давхар даатгалд шилжүүлсэн хураамжийн орлого 2015 оноос аажмаар буурч байгаа нь компанийн нийт хөрөнгийн хэмжээ өсч, эрсдэл даах чадвар нэмэгдэж байгаатай холбоотой.

Компанийн өөрсдийн эрсдэл дааж чадах хязгаараас давсан хэмжээний эрсдэлийг тухай бүрд хамтран ажиллагч давхар даатгалын брокероор дамжуулан факультатив давхар даатгалаар хамгаалдаг.

Мэдээ мэдээлэл