ОЮУТНЫ ДАДЛАГА

Оюутны дадлага

Бид эрхэм оюутан таныг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход тань дэмжлэг үзүүлэх зорилгоор суралцаж байгаа мэргэжлээрээ танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг олгож байна.

Тавигдах шаардлага:

  • Оюутны үнэлгээний голч дүн 3,0 буюу 85%-иас дээш байх
  • Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 3,4-р курсын оюутан байх
  • Цагийн удирдлага болон хувийн зохион байгуулалт сайтай байх,
  • Суралцаж, хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх,
  • Бүтээлч, нийгмийн идэвхитэй байх

Дадлага хийх хугацаандаа ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж ажилласан оюутанд бид дараах боломжийг санал болгоно. Үүнд:

  • Сургуулиа төгсөөд компанид ажиллах урилга хүлээн авах
  • Сургуулиа төгсөх хүртэлх хугацаанд хагас цагаар, цалинтай ажиллах боломжоор хангагдах
  • Дипломын ажлын судалгаа хийж, тайлан бичих

Дадлага хийх хүсэлтэй оюутан Та дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дадлагын удирдамж
  • Дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Компанийн ажил горилогчийн анкетыг бөглөх