Түгээмэл асуулт хариулт

Өмнөх жил нөхөн төлбөр аваагүй бол буцаан олголт байдаг уу?

Та даатгалын хүчинтэй хугацаанд нөхөн төлбөр аваагүй бол буцаалт хийх боломжгүй ба дараагийн даатгал хийлгэхдээ хөнгөлөлт авах боломжтой. Мөн урамшуулал бэлгэнд авах боломжтой юм.

Хэрэв би сонголтыг хийлгээд 3 сар болж байгаа ба 3 дахь сарынхаа төлбөрийг төлөөгүй байхад тохиолдол гарвал би нөхөн төлбөр авах уу?

Та Даатгалын хураамж төлөх графикийн дагуу хураамжаа цаг алдалгүй төлөх үүрэгтэй бөгөөд товлосон цагт хураамжаа төлөлгүй 30 хоног хэтэрсэн бол та нөхөн төлбөр авах боломжгүй нөхцөл бүрдэнэ. Энэ нь даатгалын гэрээнд тусгагдсан байдаг тул та гэрээний заалттай уншиж танилцана уу

Би нөхөн төлбөр 2 удаа авсан тэгээд намайг эрсдэлтэй даатгуулагч гээд миний хураамж өссөн. Би тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулж байгаа нь өөрөө эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг ш дээ

Энэ нь жолоочын хариуцлагын албан журмын даатгалтай адил нөхцөлтэй бөгөөд даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны журмын дагуу эхний даатгалд таны тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээр үнэлж бусад үзүүлэлтүүдтэй томъёолон тооцоолж дундаж үнэ гаргаж таны эрсдлийг даатгадаг. Та жилд 1 удаа нөхөн төлбөр авсан бол дараагийн удаа хураамж өсөхгүй бөгөөд 2-с дээш нөхөн төлбөр авхад энэ итгэлцүүр өндөрсөж таны жилд гаргах эрсдэл нь бусдаас өндөр үзүүлэлттэй гэж үзэн урьдчилан тооцоолж нэмэгддэг юм.

Эрсдлүүдийн хамрагдах хүрээг нэмж болох уу?

Даатгуулагчдын саналаар шаардлагатай гэж үзвэл нэмэх боломжтой.

Миний машинд 10 болон 20 саяын хамгаалалт санал болголоо. Би 50 саяын хамгаалалт авч болох уу?

Болохгүй. Таны машины мэдээлэлд үндэслэн хамгаалалтын хэмжээ нь тооцогдож байгаа учир 50 сая төгрөгийн хамгаалалтыг авч болохгүй юм.

Даатгалын хураамжийг яаж тооцож байгаа вэ?

Тооцоолуурын системийг ашиглаж таны мэдээлэлд үндэслэн тооцоолох бөгөөд 10, 20, 50 сая төгрөгийн танд тохирох хамгаалалтыг санал болгоно.

Жолоочийн тоо хязгаарлах уу?

Хязгаарлахгүй

Нөхөн төлбөр аваад би машинаа зарсан. Энэ тохиолдолд “Сонголт”-ыг шилжүүлж болох уу?

Болно.

Хүнд даацын машиныг “Сонголт”-оор даатгуулж болох уу?

Зөвхөн суудлын тээврийн хэрэгсэл буюу В ангилалд зориулагдсан даатгал юм.

Дансанд тухайн сарын төлбөрт хүрэлцэхүйц үлдэгдэл байхад төлбөр татагдаагүй. Тэр сардаа  тохиолдол үүсвэл яах вэ?

Энэ тохиолдолд хэрэглэгчийн баталгаат гарын үсэг эсвэл бусад мэдээлэл зөрсөн байх магадлалтай. Хэрэв хэрэглэгчийн буруугаас биш байвал нөхөн төлбөрийг олгоно

Олон тээврийн хэрэгсэл даатгуулах бол хөнгөлөлт урамшуулал олгогддог уу?

Тээврийн хэрэгсэл бүрт даатгах үнийн дүн тооцоологдон гарах бөгөөд хураамжийн дүнгээс хөнгөлөх боломжгүй. Таньд байгууллагын зүгээс урамшуулал болон бэлэг дагалдуудан үйлчлэх болно.

Тээврийн хэрэгслийн даатгал нь Албан журмын даатгалаас юугаараа ялгаатай вэ?

Тээврийн хэрэгслийн даатгал нь таны өөрийн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулдаг сайн дурын даатгал бол Албан журмын даатгал нь хуулиар хийлгэсэн байхыг шаарддаг ба зөвхөн бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд учирсан хохирлыг нөхөн төлдөг даатгал юм.

Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдахын тулд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Эзэмшигчийн иргэний цахим үнэмлэх
  • Эзэмшигчийн жолооны үнэмлэх
Даатгуулагчийн өөрөө хариуцах хэсэг гэж юу вэ?

Даатгуулагч өөрөө буруутай бол хохирлын тодорхой хувийг хариуцна. Өөрөөр хэлбэл даатгалын жилийн хураамж 1% буюу үндсэн хамгаалалтыг сонгож байгаа үед нөхөн олговрын дүнгээс таны өөрийн хариуцах хэсэг 10% бол 1.8%-ийн нэмэлт хамгаалалтыг сонговол даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг 20% харин 2.5% болох бүрэн хамгаалалтыг сонгосон үед таны хариуцах хэсэг огт байхгүй даатгагч эрсдэлийг 100% хариуцна.

Тээврийн хэрэгслийн даатгалын давуу тал болон ашиг тус нь юу вэ?

Жолооч нарт нийтлэг тохиолддог тээврийн хэрэгсэлд учирч болох бүх төрлийн эрсдэлээс хамгаалдаг тул тээврийн хэрэгслээс үүдэлтэй санхүүгийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой.

Тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулснаар надад ямар ашигтай вэ?

Даатгал нь гарч болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолж зайлшгүй хэрэгцээт үед нөхөн төлдөг хуримтлал гэж та ойлгож болно. Жишээ нь замын хөдөлгөөнд оролцох үед таны буруугаас шалтгаалж осол болсон бол та жолоочийн хариуцлагын албан журмын даатгал ашиглан хохирогчид учирсан хохирлыг барагдуулна. Харин та өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг сайн дурын тээврийн хэрэгслийн даатгалаар нөхөн төлүүлэх боломжтой болно. Мөн үүнээс гадна тээврийн хэрэгсэлд учирч болох 17 төрлийн эрсдлийг хамруулан даатгасан учир ашигтай хувилбарт даатгал юм.