СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Бизнес хөгжлийн мэргэжилтэн

“Мандал Даатгал” ХК нь иргэдийн болон байгууллагын даатгалын бүтээгдэхүүний мэргэшсэн андеррайтинг хийдэг, олон нийтийн хувьцаат, ердийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч үндэсний баялаг бүтээгч компани юм.

Мандалын залуусын нэг болсноор Та дараах давуу тал, боломжуудыг олох юм:

  • Чадварлаг, эрч хүчтэй, нөхөрсөг хамт олонтой хөл нийлүүлэн алхах
  • Ажилтан бүрт ахиж дэвших ижил тэгш боломжийг бүрдүүлсэн ажлын таатай орчин
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал
  • Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, сурч хөгжих, өөрийгөө хөгжүүлэх боломж

Ажил горилогчийн анкет бөглөхөд анхаарах зүйлс

  • Ажил горилогч нь анкетыг өөрийн гараар бөглөх
  • Хар болон цэнхэр өнгийн бал ашиглан цэвэр, гаргацтай бичих
  • Бүх асуултанд товч бөгөөд тодорхой хариулж, үг товчлохгүй бичих
  • Сүүлийн хоёр сарын хугацаанд авахуулсан цээж зургаа хавсаргах