Түгээмэл асуулт хариулт

Нөхөн төлбөр хэд хоногт шийдвэрлэгдэх вэ?

Ажлын 3-10 хоногт, нөхөн төлбөрийн хайрцагт материалаа хийсэн бол ажлын 13 хоногт шийдвэрлэгдэнэ.

Сүлжээ эмнэлэгт ямар ямар эмнэлэг багтах вэ?

Улсын бүх эмнэлэг, хувийн томоохон 11 эмнэлэг . Үүнд: Интермед , Гранд Мед , УБ-Сонгдо , Гурван Гал, Ачтан элит, Юнимед, Мөнгөнгүүр, ЭМЖЖ, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг , УБ-Мед, Сөүл эмнэлэг

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдолд яах вэ?

Та манай сүлжээ эмнэлэгүүдэд хэвтэн эмчлүүлэх тохиолдолд урьдчилсан магадалагааны хуудас бөглөөд манайд илгээснээр зөвхөн хариуцах хэсгээ төлөөд гарах боломжтой. Харин Улсын эмнэлэгт хэвтэх тохиолдолд заавал урьдчилсан магадалгаа бөглөх шаардлагагүй.

Амбулаториор үйлчлүүлж байгаа тохиолдолд зөвхөн хариуцах хэсгээ төлөх үү?

Үгүй. Төлбөрөө өөрөө төлөөд эргээд даатгалаасаа нэхэмжлэнэ.

Хуваан төлөлтөөр төлж байгаад тасалдвал нөхөн төлбөр олгох уу?

Төлбөр төлөлт 30 хоног дотор хэтэрсэн бол даатгуулагчтай холбогдож сануулах бөгөөд даатгуулагч төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж энэ хугацаанд гарсан нөхөн төлбөр олгогдохгүй. Даатгагчаас нөхөн төлбөр авсны дараа төлбөр төлөлт тасалдвал даатгуулагч заавал хуваан төлөлтөө үргэлжлүүлэн төлж дуусгана.

Даатгалаа шилжүүлэх боломжтой юу?

Боломжгүй

Урьдчилсан магадалгаа өгч төлбөрийн баталгаа авахад хэдэн өдрийн дотор гарах вэ? Тэр өдөртөө гарах уу?

Эмчилгээ хэзээ эхэлсэнээс шалтгаалаад эмчилгээ эхлэх өдрөөс өмнө хариу өгнө. Ажлын 2-4 хоног

Даатгуулагчийн нэхэмжилсэн нөхөн төлбөрийн үнийн дүн ямар тохиолдолд хасагдаж орох вэ?

Даатгалын төрлөөс хамаарч нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс өөрийн хариуцах хэсгийг хасаж тооцно. Мөн гэрээнд заагаагүй эмчилгээ, оношилгооны төлбөр, тухайн тохиолдолтой хамааралгүй эмчилгээ үйлчилгээний өртөг, стандартын бус оношилгоо эмчилгээний өртөгийг хасаж тооцно.

Яаралтай түргэн тусламж авах шаардлагатай тохиолдолд яах вэ?

Даатгуулагч өөрөө төлбөрөө төлөөд эмчилгээ үйлчилгээ авсаны дараа даатгалаасаа эргүүлэн нэхэмжилнэ.

Тохиолдол болсноос хойш хэд хоногийн дотор материалаа бүрдүүлж өгөх вэ ?

30 хоногийн дотор

Нөхөн төлбөрийн материалыг хаана аваачиж өгөх вэ?

Манай үйлчилгээний оффис дээр мөн сүлжээ эмнэлэг дэх нөхөн төлбөрийн хайрцагт хийх боломжтой

Архаг хууч өвчин гэж юу вэ?

Доорхи шинж чанаруудаас аль нэг буюу түүнээс олныг агуулсан өвчин эсвэл гэмтэл:

- Одоогоор бүрэн эмчлэгдэх боломжгүй
- Тодорхойгүй хязгааргүй үргэлжилнэ
- Дахин сэдрэх хандлагатай
- Насан туршийн
- Хөнгөвчлөх эмчилгээ шаардлгатай
- Удаан хугацааны хяналт, зөвлөгөө, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ шаардагддаг
- Өвчиндөө зохицон амьдрахын тулд нөхөн сэргээх эмчилгээ шаардагддаг

Нөхөн төлбөрийн маягт, урьдчилсан магадлагааны хуудсыг хаанаас авах вэ?

Сүлжээ хувийн эмнэлэг дээр байршсан бөгөөд мөн [email protected] хүсэлт илгээн татан авах боломжтой. Үйлчилгээний төв дээрээс ирж авч болно.

Даатгуулахад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

Ямар нэгэн бичиг баримт шаардлагагүй. Харин даатгалд хамрагдсаны дараа нөхөн төлбөр авахад таныг гэрчлэх иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгтэй. Мөн өргөдлийн маягтад улсын ЭМД-ын дугаарыг бөглөдөг учир та энэ дугаараа мэдэж байх шаардлагатай.

Эрүүл мэндийн даатгалд хэдэн нас хүртэл даатгуулах боломжтой вэ?

0-64 нас

Даатгалаа цуцлуулах бол яах вэ?

Даатгалын хураамжийг цуцлах тохиолдолд бид хураамжийн төлбөрийг нөхөн олгохгүй.

Нөхөн төлбөрийн материалд юу бүрдүүлж өгөх вэ?

Нөхөн төлбөрийн маягт , хийлгэсэн шинжилгээий хариуны хуулбар, төлбөр төлсөн баримт эх хувиар , жороор эм авсан бол мөн төлбөр төлсөн баримт , жортойгоо хавсаргана.Нөхөн төлбөр маягтыг өөрөө болон эмчээр бөглүүлнэ. Эрүүл мэндийн зовиур илрэсэн бүгдийг бичнэ.Эмч бөглөх хэсгийг заавал онош гарын үсэг тамга байна.

Би өргөдлийн маягтаа бөглөөд, хураамжаа төлсөн бол эмчилгээ, үйлчилгээгээ авч эхэлж болох уу?

Болохгүй, гэрээг байгуулсан өдрөөс нэг хоногийн дараа таны эмчилгээ, үйлчилгээ авах эрх идэвхжэнэ.

Өмнө нь өвдөж байсан өвчин хүндэрсэн тохиолдолд энэ даатгал үйлчилэх үү?

Даатгал хийлгэхээс өмнө өвдөж байсан өвчин хүндэрч хөдөлмөрийн чадвараа алдах эсвэл нас барсан тохиолдолд зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал нь гэрээнд заасны дагуу үйлчлэх боломжгүй бөгөөд даатгалын хүчинтэй хугацаанд гэнэт тохиолдсон эрсдлийг даатгасан болно.

Заавал даатгуулах ёстой юу?

Сайн дурын даатгал ба таньд зээл авч буй байгууллагаас санал болгодог даатгал юм.

Хөл гараа хугалж 6 сар эмчилгээ хийлгэх болсон. Энэ тохиолдолд даатгалаа ашиглаж болох уу?

Хэрэв та нийгмийн даатгалын дэргэдэх хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдсан нь тодорхойлогдсон бол боломжтой.

Гадаадад зорчигчийн даатгалыг цуцалж болох уу?

Виз гараагүй, даатгуулагчийн ар гэр болон ойр дотны хүн гэмтэж бэртсэн тохиолдлоос шалтгаалан тухай улсад зорчоогүй, тухайн улс орон руу зорчихыг Засгийн газраас хориглосон зэрэг тохиолдолд

Гадаад руу явж байгаа хүн заавал даатгуулах ёстой юу?

Сайн дурын даатгал боловч Шенгений орнуудад зорчих бол нөгөө талын шаардлагаар заавал даатгуулсан байх шаардлагатай.

Даатгуулагч тооцоолсон хугацаанаас өмнө буцаж ирсэн тохиолдолд үлдсэн хоногийн хураамжаа буцаан авч болох уу?

Боломжгүй

Гэр бүлийн олон гишүүн даатгал хийлгэх бол хөнгөлдөг үү?

Хөнгөлдөггүй бөгөөд хүн тус бүрийн эрсдлийг тооцоолж даатгадаг тул тус бүрт даатгалын хураамж тооцоологдоно.

Ямар эрсдлүүдээс хамгаалдаг вэ?

Гадаад улсад зорчих үед таньд тохиолдож болохуйц гэнэтийн осол, гэмтэл болон ачаа тээш алдах хойшлох, нислэг хойшлогдох үед гарах эрсдлүүдийг багтаасан байдаг.

Албан журмын даатгалаар би ямар хохирлуудаа барагдуулах вэ?

Албан журмын даатгалаар тав хүртэлх сая төгрөгийн бусдад учруулсан хохирлыг барагдуулна.

Тээврийн хэрэгслээ зарах тохиолдолд гэрээгээ хэрхэн өөрчлөх вэ?

Гэрээ шилжүүлж болдоггүй тул цуцалж, шинэ гэрээ байгуулна. Энэ тохиолдолд шимтгэл авахгүй

Жолоочийн хариуцлагын Албан журмын даатгалын үнэ нэмэгдсэн юм уу?

Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 7 сарын 3-ны өдөр баталсан 305 тоот тогтоолоор жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүрт өөрчлөлт орсон тул 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хойш шинээр гэрээ байгуулж албан журмын даатгалын хураамжид өөрчлөлт орох болсон.

Миний машинд эрсдэл гарвал Жолоочийн хариуцлагын Албан журмын даатгалаар нөхөн төлбөр авах юм уу?

Жолоочийн хариуцлагын Албан журмын даатгалаар зөвхөн бусдад учирсан хохирлыг барагдуулна. Харин тээврийн хэрэгслийн даатгалаар таны машинд гарсан хохирлыг барагдуулдаг.

Танай засварын газар хаана байрладаг вэ?

Таны хохиролоос шалтгаалан аль засварт очих нь шийдвэр гардаг тул урьдчилан хэлэх боломжгүй байдаг. Хотын баруун болон зүүн талд засварууд маань байрладаг.

Засварын газар нь сэтгэлд нийцсэн засахгүй бол яах вэ?

Засварын газар нь таны сэтгэлд нийцэхгүй засвар үйлчилгээ хийсэн бол бид хариуцлагаа хүлээж санал гомдлоор хүлээн авч дахин засварлах, эсвэл мөнгөн хэлбэрээр олгох зэргээр шийдвэрлэх боломжтой.

Нөхөн төлбөр хэд хоногт шийдвэрлэх вэ?

Нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авснаас хойш тухайн материалын судалгааны цар хүрээнээс хамаарч ажлын 3-10 хоногт шийдвэр гарна.

Нөхөн төлбөрийн талаар хаанаас эргээд лавлах вэ?

Нөхөн төлбөрийн явц мэдээллийг та 75752000-2 шугамаар холбогдож мэдээллийн ажилтнаас асуух боломжтой. Та авто машиныхаа улсын дугаарыг хэлэхэд болно.

Яагаад засвараа хийлгэж байж болохгүй вэ?

Гэрээний дагуу хохиролыг мөнгөн болон солих сэлбэх хэлбэрээр хохиролыг барагдуулдаг тул нөхөн төлбөрийн шийдвэр гартал эд хөрөнгийн хохирлыг урьдчилан засуулах боломжгүй байдаг

Яагаад заавал танай санал болгосон үнэлгээгээр үнэлүүлэх ёстой вэ, би дурын газраараа үнэлүүлмээр байна.

АЖД-ын 8.2.3 заалтанд даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй байдаг. Сайн дурын ТХД-ийн хувьд танд дурын үнэлгээгээ сонгох эрх байгаа болно.

Даатгуулагч би хохирогч талдаа хохиролыг барагдуулаад өгчихсөн, одоо даатгалаасаа мөнгөө буцааж авмаар байна?

Албан журмын даатгал нь буруутай этгээдийн өмнөөс хохирогчийг хохиролгүй болгодог даатгал. Хэрвээ буруутай тал хохирогчид хохиролыг нь барагдуулсан бол энэ нь АЖД-д хамаарахгүй болно

Санал гомдлоо хаана өгч хандах вэ?

Танд санал хүсэлт байвал өөрийн биеэр ирж уулзан, өргөдөл бичиж өгч болно, эсвэл та 75752000-2 шугамаар мэдээллийн ажилтанд хэлж бүртгүүлэх боломжтой

Хувь тэнцүүлэлт гэж юуг хэлж байна вэ?

Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болон даатгагчид мэдүүлсэн даатгалын үнэлгээний зөрүүг хэлэх бөгөөд энэхүү зөрүүг хувиар тооцож нөхөн төлбөрийг тус хувиар олгодог байгаа.

Заавал яагаад эзэмшигчийн данс гэж, би хохирсон хүн нь байна миний данс руу орох ёстой?

Учирсан хохиролыг тухайн эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч талд барагдуулах нь зүй ёсны хэрэг юм. Эзэмшигчээс итгэмжлэл хийлгэж авсан тохиолдолд тухайн итгэмжлэл хийлгэсэн хүнд нөхөн төлбөрийг барагдуулах боломжтой.

Хуваан төлөх нөхцлөөр даатгал хийлгэсэн боловч цаг тухай бүрт данснаас татахгүй байна. Яах вэ?

Та 75752000-2 шугамд холбогдон мэдээллээ хүргүүлж асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд банкин дээрх баталгаат гарын үсэг зөрөх, банкны дотоод алдаанаас хамаардаг тул та мэдээллийн утсанд хандаж үйлчилгээ авна уу

Хураамжаа жилд 2 удаа хувааж төлж болох уу ?

Боломжтой. Та жилд 10 ба түүнээс доош хуваан төлж болно.

6 сар даатгалын хураамжаа төлсөн үлдсэн хугацааны хураамжаа төлөлгүй даатгалаа цуцалж болох уу?

Хэрэв та нөхөн төлбөр авч байгаагүй бол даатгалын гэрээг үйлчилгээний төв дээр ирэн цуцлуулах боломжтой. Ингэснээр хураамжын орлогыг үлдсэн хугацаанд таны данснаас татан авалт зогсоно.

Нөхөн төлбөртэй холбоотой гомдол саналыг хаана хэнд хандаж гаргах вэ?

Хэрэв та нөхөн төлбөрийн шийдвэртэй санал нийлэхгүй ойлгомжгүй байгаа тохиолдолд 75752000-2 шугамд холбогдон гомдол, санал гарган ахин хянуулах боломжтой юм.

Хамтарч ажилладаг үнэлгээний газар нь хаана байдаг вэ?

Даатгалын байгууллага болон үнэлгээний компани хамтарч үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд та жолоочын хариуцлагын даатгалын тохиолдол гаргасан бол даатгагч байгууллага ажлын 3 хоногт багтан үнэлгээний компани томилох үүрэгтэй юм. Бусад тохиолдолд та Монгол улсын хэмжээнд албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй, зөрчилгүй байгууллагаар хохирлоо үнэлүүлэх эрхтэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авч болох вэ?

Та 75752000-2 шугамаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

Цагдаад хандалгүйгээр ослын тохиолдлоо эцэслэн шийдвэрлүүлж нөхөн төлбөх авч болох уу?

Болно. Гэхдээ та хуулийн дагуух хэм хэмжээг ноцтой зөрчөөгүй, ямар нэг маргаангүй, хүний эрүүл мэндэд гэмтэл учраагүй, ослын газраас хөдлөөгүй байх шаардлагатай ба таны буруутай нь үйлдэл нь тодорхой үед Даатгалын байгууллагын шуурхай дуудлагын ажилтнаар хэмжилт үзлэг хийлгэсэнээр цагдаагын байгууллагын тодорхойлолт шаардахгүй.

Нөхөн төлбөр авхад ямар материал бүрдүүлэх вэ?

Даатгуулагч та нөхөн төлбөр авхад гэрээнд болон Даатгалын тухай хуулинд заагдсан баримт, материалыг бүрдүүлэх бөгөөд дийлэнхдээ ослын тохиолдлоос хамаарч өөр өөр материал бүрдүүлдэг болно. Та нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтийг бүтээгдэхүүн тус бүрээр дэлгэрэнгүй харахыг хүсвэл эндээсхарна уу.

Нөхөн төлбөр хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Нөхөн төлбөрийн шаардлагатай материалыг бүрэн хүлээж авснаас хойш тухайн материалын судалгааны цар хүрээнээс хамаарч ажлын 3-10 хоногт шийдвэрлэх бөгөөд даатгуулагч таны бүрдүүлж өгсөн материалд үндэслэн шийдвэр бодитоор гардаг болно.

Өмнөх жил нөхөн төлбөр аваагүй бол буцаан олголт байдаг уу?

Та даатгалын хүчинтэй хугацаанд нөхөн төлбөр аваагүй бол буцаалт хийх боломжгүй ба дараагийн даатгал хийлгэхдээ хөнгөлөлт авах боломжтой. Мөн урамшуулал бэлгэнд авах боломжтой юм.

Хэрэв би сонголтыг хийлгээд 3 сар болж байгаа ба 3 дахь сарынхаа төлбөрийг төлөөгүй байхад тохиолдол гарвал би нөхөн төлбөр авах уу?

Та Даатгалын хураамж төлөх графикийн дагуу хураамжаа цаг алдалгүй төлөх үүрэгтэй бөгөөд товлосон цагт хураамжаа төлөлгүй 30 хоног хэтэрсэн бол та нөхөн төлбөр авах боломжгүй нөхцөл бүрдэнэ. Энэ нь даатгалын гэрээнд тусгагдсан байдаг тул та гэрээний заалттай уншиж танилцана уу

Би нөхөн төлбөр 2 удаа авсан тэгээд намайг эрсдэлтэй даатгуулагч гээд миний хураамж өссөн. Би тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулж байгаа нь өөрөө эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг ш дээ

Энэ нь жолоочын хариуцлагын албан журмын даатгалтай адил нөхцөлтэй бөгөөд даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны журмын дагуу эхний даатгалд таны тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээр үнэлж бусад үзүүлэлтүүдтэй томъёолон тооцоолж дундаж үнэ гаргаж таны эрсдлийг даатгадаг. Та жилд 1 удаа нөхөн төлбөр авсан бол дараагийн удаа хураамж өсөхгүй бөгөөд 2-с дээш нөхөн төлбөр авхад энэ итгэлцүүр өндөрсөж таны жилд гаргах эрсдэл нь бусдаас өндөр үзүүлэлттэй гэж үзэн урьдчилан тооцоолж нэмэгддэг юм.

Эрсдлүүдийн хамрагдах хүрээг нэмж болох уу?

Даатгуулагчдын саналаар шаардлагатай гэж үзвэл нэмэх боломжтой.

Миний машинд 10 болон 20 саяын хамгаалалт санал болголоо. Би 50 саяын хамгаалалт авч болох уу?

Болохгүй. Таны машины мэдээлэлд үндэслэн хамгаалалтын хэмжээ нь тооцогдож байгаа учир 50 сая төгрөгийн хамгаалалтыг авч болохгүй юм.

Даатгалын хураамжийг яаж тооцож байгаа вэ?

Тооцоолуурын системийг ашиглаж таны мэдээлэлд үндэслэн тооцоолох бөгөөд 10, 20, 50 сая төгрөгийн танд тохирох хамгаалалтыг санал болгоно.

Жолоочийн тоо хязгаарлах уу?

Хязгаарлахгүй

Нөхөн төлбөр аваад би машинаа зарсан. Энэ тохиолдолд “Сонголт”-ыг шилжүүлж болох уу?

Болно.

Хүнд даацын машиныг “Сонголт”-оор даатгуулж болох уу?

Зөвхөн суудлын тээврийн хэрэгсэл буюу В ангилалд зориулагдсан даатгал юм.

Дансанд тухайн сарын төлбөрт хүрэлцэхүйц үлдэгдэл байхад төлбөр татагдаагүй. Тэр сардаа  тохиолдол үүсвэл яах вэ?

Энэ тохиолдолд хэрэглэгчийн баталгаат гарын үсэг эсвэл бусад мэдээлэл зөрсөн байх магадлалтай. Хэрэв хэрэглэгчийн буруугаас биш байвал нөхөн төлбөрийг олгоно

Олон тээврийн хэрэгсэл даатгуулах бол хөнгөлөлт урамшуулал олгогддог уу?

Тээврийн хэрэгсэл бүрт даатгах үнийн дүн тооцоологдон гарах бөгөөд хураамжийн дүнгээс хөнгөлөх боломжгүй. Таньд байгууллагын зүгээс урамшуулал болон бэлэг дагалдуудан үйлчлэх болно.

Тээврийн хэрэгслийн даатгал нь Албан журмын даатгалаас юугаараа ялгаатай вэ?

Тээврийн хэрэгслийн даатгал нь таны өөрийн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулдаг сайн дурын даатгал бол Албан журмын даатгал нь хуулиар хийлгэсэн байхыг шаарддаг ба зөвхөн бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд учирсан хохирлыг нөхөн төлдөг даатгал юм.

Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдахын тулд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Эзэмшигчийн иргэний цахим үнэмлэх
  • Эзэмшигчийн жолооны үнэмлэх
Даатгуулагчийн өөрөө хариуцах хэсэг гэж юу вэ?

Даатгуулагч өөрөө буруутай бол хохирлын тодорхой хувийг хариуцна. Өөрөөр хэлбэл даатгалын жилийн хураамж 1% буюу үндсэн хамгаалалтыг сонгож байгаа үед нөхөн олговрын дүнгээс таны өөрийн хариуцах хэсэг 10% бол 1.8%-ийн нэмэлт хамгаалалтыг сонговол даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг 20% харин 2.5% болох бүрэн хамгаалалтыг сонгосон үед таны хариуцах хэсэг огт байхгүй даатгагч эрсдэлийг 100% хариуцна.

Тээврийн хэрэгслийн даатгалын давуу тал болон ашиг тус нь юу вэ?

Жолооч нарт нийтлэг тохиолддог тээврийн хэрэгсэлд учирч болох бүх төрлийн эрсдэлээс хамгаалдаг тул тээврийн хэрэгслээс үүдэлтэй санхүүгийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой.

Тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулснаар надад ямар ашигтай вэ?

Даатгал нь гарч болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолж зайлшгүй хэрэгцээт үед нөхөн төлдөг хуримтлал гэж та ойлгож болно. Жишээ нь замын хөдөлгөөнд оролцох үед таны буруугаас шалтгаалж осол болсон бол та жолоочийн хариуцлагын албан журмын даатгал ашиглан хохирогчид учирсан хохирлыг барагдуулна. Харин та өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг сайн дурын тээврийн хэрэгслийн даатгалаар нөхөн төлүүлэх боломжтой болно. Мөн үүнээс гадна тээврийн хэрэгсэлд учирч болох 17 төрлийн эрсдлийг хамруулан даатгасан учир ашигтай хувилбарт даатгал юм.