Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал

Мандал Даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 4-р сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минутад Новотел зочид буудлын 4 давхрын хүлээн авалтын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

Дэлгэрэнгүй

 

Хувь нийлүүлэгч

2018 оны 09 дугаар сарын 25-ны байдлаар, Мандал Даатгал ХК нь нийт 6,2 сая ширхэг энгийн хувьцаа гаргасан нь бүрэн эргэлтэд байна. 2018 оны 09-р сард, Мандал Даатгал ХК нь халаасны 1,2 сая ширхэг энгийн хувьцааг болон "Юу Эм Си Капитал" ХХК-ийн эзэмшлийн 0,3 сая энгийн хувьцаатай нийлүүлэн компанийн нийт 25 хувийг олон нийтэд санал болгосон бөгөөд IPO амжилттай болсноор олон нийтэд нээлттэй компани болсон. Одоогоор хувьцааг дор дурдсан хувь хүн болон хуулийн этгээдүүд эзэмшиж байна. Үүнд:

  • Голомт Файнэншл Групп ХХК: 40,85 хувь
  • Юу Эм Си Капитал ХХК: 34,15 хувь
  • Олон нийт: 25 хувь

КОРПОРАЦИЙН САЙН ЗАСАГЛАЛ

Корпорацын сайн засаглалын тэргүүн туршлагуудыг бизнесийн байнгын үйл ажиллагаандаа тусгаж, сайн засаглалтай, сайн удирдлагатай компанийг цогцлоох нь “Мандал даатгал”-ын эрхэм зорилго, алсын харааг биелүүлэхэд чухал үүрэгтэй.

Корпорацийн сайн засаглал гэдэгт

  • Системтэй шийдвэр гаргах үйл явцтай байх
  • Хариуцлагын талаар ойлголт өгөх
  • Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх
  • Дотоод хяналтыг сайжруулах
  • Эрсдэлийн удирдлага
  • Ил тод байдлыг хангах зэрэг үйл ажиллагаанууд багтдаг.

Компанийн засаглалын тухай хэсэгт “Мандал даатгал”-ын хувьцаа эзэмшигчдийн хурал, “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийн эрх үүрэг, хариуцлага, санхүүгийн тайлагналтай холбоотой компанийн дотоод хяналтын тогтолцоо, эрсдэлийн удирдлагын талаар тусгалаа.

МАНДАЛЫН САЙН ЗАСАГЛАЛ

“Мандал даатгал” нь Монгол Улсын “Компанийн засаглалын кодекс”-ийн үндсэн зарчмуудыг тэргүүн чиглэлээ болгодог бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагуудаас 2017 онд засаглалтай холбоотой зөрчил, маргааны мэдэгдэл хүлээн аваагүй болно.

ЭРХ МЭДЭЛ, ХАРИУЦЛАГЫН ХУВААРИЛАЛТ

Компанийн хяналт болон удирдлага нь хувьцаа эзэмшигчид (Хувьцаа эзэмшигчдийн хурлаар), Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт гадаад зохицуулалт болон ТУЗ-өөс тогтоосон дотоод дүрэм, журмаар зохицуулагдан хуваарилагддаг.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ

“Мандал даатгал” компанийн эрх барих дээд байгууллага нь “Хувьцаа эзэмшигчдийн хурал” юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн үйл ажиллагааны талаар гаргаж буй чухал шийдвэрүүдийг хэлэлцэн шийдвэрлэх, ногдол ашгийн бодлого тодорхойлох, ТУЗ-ийн гишүүдийг сонгох мөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын цалин урамшууллын удирдамжийг гаргах үүрэгтэй.

Төлөөлөн удирдах зөвлөл
Гүйцэтгэх удирдлага ба эрх бүхий албан тушаалтнууд

Өлзийбаяр ГАНЗОРИГ

ТУЗ-ийн дарга
 

Жим ДВАЙЕР

ТУЗ-ийн хараат бус гишүүн
 

Нямдаваа МОНСОР

ТУЗ-ийн гишүүн
 

Очирпүрэв ГАНЖОЛОО

ТУЗ-ийн гишүүн
 

Амартүвшин АМУНДРА

ТУЗ-ийн гишүүн
 

Чулуун ВАНЧИН-ЭРДЭНЭ

ТУЗ-ийн гишүүн
 

Жамсрандорж ДЭЛГЭРСАЙХАН

ТУЗ-ийн хараат бус гишүүн
 

Нямандэлэг МАНДУУЛ

ТУЗ-ийн хараат бус гишүүн
 

Батсайхан ЖАВХЛАН

ТУЗ-ийн гишүүн
 
 
Block ID: 50241 Edit
Санхүү байдлын тайлан татаж авах
Хараат бус аудиторын тайлан татаж авах

2018 оны 4-р улирлын байдлаар.

Сая төгрөгөөр 2017 2018
Нийт хураамжийн орлого 22,533.00 27,786.00
Даатгалын хураамжийн буцаалт (1,208.00) (1,530.00)
Давхар даатгалын хураамжийн зардал (11,244.00) (9,807.00)
Цэвэр хураамжийн орлого 10,081.00 16,449.00
Орлогод тооцсон хураамж 7,043.00 11,932.00
Нийт нөхөн төлбөрийн зардал 4,706.00 4,324.00
Давхар даатгагчийн хариуцсан нөхөн төлбөр 2,534.00 790.00
Буруутай этгээдийн хариуцсан нөхөн төлбөр 98.00 248.00
Нөхөн төлбөрийн цэвэр зардал 2,074.00 3,286.00
Зардалд тооцсон нөхөн төлбөр 2,381.00 3,925.00
Даатгалын гэрээний зардал (1,204.00) (1,316.00)
Давхар даатгалын шимтгэлийн орлого 925.00 439.00
Хөрөнгө оруулалтын олз, гарз 1,227.00 2,248.00
Даатгалын үйл ажиллагааны ашиг (алдагдал) 5,610.00 9,378.00
Үйл ажиллагааны зардал (4,345.00) (5,004.00)
Татварын өмнөх ашиг (алдагдал) 1,265.00 4,374.00
Татварын зардал (163.00) (505.00)
ЦЭВЭР АШИГ (АЛДАГДАЛ) 1,103.00 3,868.00
 

Санхүүгийн байдлын хураангуй тайлан

сая төгрөгөөр 2017 2018
Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 1,805 3,082
Даатгалын авлага 4,402 4,817
Бусад санхүүгийн хөрөнгө 401 304
Бусад санхүүгийн бус хөрөнгө 182 1,233
Хөрөнгө оруулалт 9,229 19,837
Даатгалын хөрөнгө 4,869 3,889
Үндсэн хөрөнгө /Цэвэр/ 289 352
Биет бус хөрөнгө /Цэвэр/ 57 33
Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө 237 237
НИЙТ ХӨРӨНГӨ 21,472 33,784
Даатгалын өглөг 2,055 1,064
Бусад санхүүгийн өр төлбөр - -
Бусад санхүүгийн бус өр төлбөр 1,139 647
Орлогод тооцоогүй хураамжийн нөөц 9,366 13,115
Нөхөн төлбөрийн нөөц сан 2,911 3,383
Нийт өр төлбөр 15,471 18,210
Эзэмшигчдийн өмч 6,243 6,243
Халаасны хувьцаа -1,243 -
Нэмж төлөгдсөн капитал - 4,442
Хуримтлагдсан ашиг, алдагдал 1,001 4,869
Нийт эздийн өмч 6,001 15,575
НИЙТ ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ 21,472 33,784
 
Image

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019

Image

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018

Image

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал

Image

МАНДАЛ ДААТГАЛ ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

Image

“Мандал даатгал” ХК-ИЙН хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Image

Даатгалын салбарын анхны IPO амжилттай хаагдлаа

Image

Мандал Даатгалын хувьцааг хэрхэн авах вэ?

Image

Даатгалын салбарын анхны IPO “МАНДАЛ ДААТГАЛ” компанийн хувьцааны захиалга эхэллээ

Image

“Мандал Даатгал”-н шинэ хувьцааг бүртгэж, олон нийтэд арилжаалахыг зөвшөөрлөө