Түгээмэл асуулт хариулт

Засварын газар нь сэтгэлд нийцсэн засахгүй бол яах вэ?

Засварын газар нь таны сэтгэлд нийцэхгүй засвар үйлчилгээ хийсэн бол бид хариуцлагаа хүлээж санал гомдлоор хүлээн авч дахин засварлах, эсвэл мөнгөн хэлбэрээр олгох зэргээр шийдвэрлэх боломжтой.

Нөхөн төлбөр хэд хоногт шийдвэрлэх вэ?

Нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авснаас хойш тухайн материалын судалгааны цар хүрээнээс хамаарч ажлын 3-10 хоногт шийдвэр гарна.

Нөхөн төлбөрийн талаар хаанаас эргээд лавлах вэ?

Нөхөн төлбөрийн явц мэдээллийг та 75752000-2 шугамаар холбогдож мэдээллийн ажилтнаас асуух боломжтой. Та авто машиныхаа улсын дугаарыг хэлэхэд болно.

Яагаад засвараа хийлгэж байж болохгүй вэ?

Гэрээний дагуу хохиролыг мөнгөн болон солих сэлбэх хэлбэрээр хохиролыг барагдуулдаг тул нөхөн төлбөрийн шийдвэр гартал эд хөрөнгийн хохирлыг урьдчилан засуулах боломжгүй байдаг

Яагаад заавал танай санал болгосон үнэлгээгээр үнэлүүлэх ёстой вэ, би дурын газраараа үнэлүүлмээр байна.

АЖД-ын 8.2.3 заалтанд даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй байдаг. Сайн дурын ТХД-ийн хувьд танд дурын үнэлгээгээ сонгох эрх байгаа болно.

Даатгуулагч би хохирогч талдаа хохиролыг барагдуулаад өгчихсөн, одоо даатгалаасаа мөнгөө буцааж авмаар байна?

Албан журмын даатгал нь буруутай этгээдийн өмнөөс хохирогчийг хохиролгүй болгодог даатгал. Хэрвээ буруутай тал хохирогчид хохиролыг нь барагдуулсан бол энэ нь АЖД-д хамаарахгүй болно

Санал гомдлоо хаана өгч хандах вэ?

Танд санал хүсэлт байвал өөрийн биеэр ирж уулзан, өргөдөл бичиж өгч болно, эсвэл та 75752000-2 шугамаар мэдээллийн ажилтанд хэлж бүртгүүлэх боломжтой

Хувь тэнцүүлэлт гэж юуг хэлж байна вэ?

Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болон даатгагчид мэдүүлсэн даатгалын үнэлгээний зөрүүг хэлэх бөгөөд энэхүү зөрүүг хувиар тооцож нөхөн төлбөрийг тус хувиар олгодог байгаа.

Заавал яагаад эзэмшигчийн данс гэж, би хохирсон хүн нь байна миний данс руу орох ёстой?

Учирсан хохиролыг тухайн эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч талд барагдуулах нь зүй ёсны хэрэг юм. Эзэмшигчээс итгэмжлэл хийлгэж авсан тохиолдолд тухайн итгэмжлэл хийлгэсэн хүнд нөхөн төлбөрийг барагдуулах боломжтой.

Танай засварын газар хаана байрладаг вэ?

Таны хохиролоос шалтгаалан аль засварт очих нь шийдвэр гардаг тул урьдчилан хэлэх боломжгүй байдаг. Хотын баруун болон зүүн талд засварууд маань байрладаг.