ХҮҮХЭД УСАНД ЖИВСЭН ТОХИОЛДОЛД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

Усанд живэх нь 1-4 насны хүүхдүүдийн дунд гэнэтийн ослоос үүдэлтэй нас баралтын шалтгааны тэргүүн байр, 14 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хоёрдугаар байранд ордог байна. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг бассейн, ванна, гол усны ойролцоо хараа хяналтгүй орхисноос болж хүүхдүүд усанд живэх тохиолдол өндөр байдаг.