ХҮНИЙ ГОЦ ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭРСДЭЛ

Хүний гоц халдварт болон халдварт өвчин нь вирус болон нянгийн гаралтайгаар үүсдэг бөгөөд бусад өвчнөөс хурдан тархдаг. Дэлхий нийтэд өдөр бүр шинэ төрлийн вирусээс шалтгаалсан өвчин гарч байна.

Хүний гоц халдварт болон халдварт өвчний эрсдэлийн тооцоололд тохиолдлын тоо болон өртсөн, хүн, амьтны тоо болон хохирлыг арилгах үйл ажиллагаанд оролцсон хүн, техникийн тоог харгалзан авч үздэг.

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

Сүүлийн жилүүдэд хүний гоц халдварт өвчний индекс 1 байгаа нь ийм төрлийн өвчин бүртгэгдээгүйтэй холбоотой. 2015 оноос хойш хүний гоц халдварт болон халдварт өвчин бүртгэгдээгүй байна.

Хүний гоц халдварт өвчний тархалт нь дийлэнх тохиолдолдоо амьсгалын замаар мөн хувийн ариун цэврээс шалтгаалан үүсч байсан бөгөөд хүний гоц халдварт болон халдварт өвчин ихээр гарч байгаа улсуудыг авч үзвэл ундны усны бохир байдалтай холбоотойгоор үүсч байна. Ундны ус бохир байх нь хувийн ариун цэвэр сахих боломжгүй нөхцөлийг бүрдүүлж байдаг бөгөөд зарим улсуудад усаар дамжин халдварладаг өвчин бий болсон байна.

Бусад улс орны хувьд өвчний шинж тэмдэг илэрсэн бол хориг арга хэмжээг сайн авдаг ба судалгааны баг гаргаж шинээр бүртгэгдсэн халдварт өвчний шалтгаан болон эмчлэх аргыг түргэн шуурхай судалдаг давуу талтай.

Энэхүү нийтлэл нь Мандал Даатгалаас эмхлэн гаргасан "Монгол Улсын Эрсдэлийт Тойм 2018" дээр үндэслэсэн болно.