Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал

Мандал Даатгал ХК (цаашид “Компани” гэх)-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Ээлжит хурал” гэх) нь 2019 оны 4-р сарын 29-ны өдрийн 17 цаг 30 минутад Новотел зочид буудлын 4 давхрын хүлээн авалтын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  • Компанийн 2018 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг тайлагнах;
  • Компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  • Компанийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах;
  • Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
  • Компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэн батлах;
  • Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах;

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2019 оны 4-р сарын 10-ны өдөр (“Бүртгэлийн өдөр”) байна.

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Паркплэйс Билдинг, Чингисийн өргөн чөлөө – 24, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14241 хаягаар, тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.

Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэл, тамга тэмдэг зэргийг заавал авчрах шаардлагатай.

Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2019 оны 4-р сарын 29-ны өдрийн 17 цаг 00 минут байна.

Ээлжит хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Комиссын гишүүдийн нэрс

Утасны дугаар

Шуудангийн хаяг

1

З.Одмаа

7577-3000

[email protected]

2

М.Бумхүү

7577-3000

[email protected]

3

Б.Үлэмж

7577-3000

[email protected]

 

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 900–1700 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Сөүл рестораны баруун талд Паркплэйс Оффис, 3 давхарт.

Имэйл: [email protected]

Утас: 75773000