ДААТГАЛЫН СИНДРОМ УРАМШУУЛАЛТ АЯН ЭРГЭН ИРЛЭЭ

Хэрхэн бэлэг авах вэ?

Бензин талон, E-mart дэлгүүрээр үйлчлүүлэх эрхээс эхлээд халдаг суудал, агаар цэвэршүүлэгч хүртэл жолооч нарт хэрэгтэй олон янзын бэлэг таныг хүлээж байна. Бэлэг бүр өөрийн онооны шатлалтай бөгөөд та өөрийн оноонд тааруулан бэлэг авах зарчмаар урамшуулалт аян явагдана.

Онооны шатлал болон бэлгийн сонголтууд:

Зарцуулах оноо

Бэлэг /аль нэгийг нь сонгох/

100

10,000₮ бензин талон

200

20,000₮ бензин талон, Энгийн угаалгын эрх, Автомашины анхны тусламжийн хайрцаг

300

30,000₮ бензин талон, Бүтэн угаалгын эрх, Tom N toms Shangri-la эрх

500

E-mart дэлгүүрийн эрх, халдаг суудал

800

Автомашины агаар цэвэршүүлэгч, Чирэгч татлага болон мэдрэгч

1000

Доктор авто сүлжээгээр үйлчлүүлэх эрх, 128GB багтаамжтай автомашины хар хайрцаг

 

Жишээ нь: Та өөрийгөө даатгуулаад 200 оноо цуглуулна. Найздаа даатгал санал болгоод нэмээд 100 оноо авна, харин таны найз 200 оноо өөр дээрээ авна. Та өөрт цуглуулсан 300 оноондоо тааруулж бэлэг сонгох эсвэл нэмж оноо цуглуулан өндөр онооны бэлгийг авах боломжтой.

 

Тэгвэл хэрхэн оноо авах вэ?

Та ердөө эрсдэлээс сэргийлж Мандал Даатгалд автомашинаа даатгуулахад л болох юм. Та урамшуулалд үргэлжлүүлэн хамрагдахыг хүсвэл машинтай найзыгаа урьж даатгуулаад өөртөө оноо цуглуулах боломжтой.

Урамшууллын оноог даатгалын хураамжийн дүнгээс хамаарч дараах байдлаар авна.

  • Даатгуулсан тохиолдолд 200-800 оноо
  • Зуучилсан тохиолдолд 100-300 оноо

 

Нэмээд бас азтан болбол ямар вэ?

Таны даатгуулсан болон зуучилсан гэрээ бүрт 1 сугалааны эрх үнэгүй дагалдах бөгөөд нийт 3 удаа сугалаанд оролцох боломжтой юм. Сугалаанд оролцсон даатгуулагч нараас нийт 15 азтан тодорч ухаалаг цаг, тасалгааны агаар цэвэршүүлэгч,  автомашины алсын удирдлагын эзэн болно. Тэдний нэг та ч байж болох тул яараарай.

  • Сугалааны тохирол №1. Ухаалаг цаг, Galaxy watch active – 2019 оны 10 сарын 10

Энэхүү цаг нь 2019 оны буюу хамгийн загварлаг төрхтэй тул таны бугуйг тултал нь чимэх бөгөөд усны хамгаалалттай, зүрхний хэмнэл мэдэрдэг, алхалт хэмжигчтэй гэх мэт эрүүл амьдралын хэв маягтай хүнд тохирсон олон дэвшилтэт давуу талыг өөртөө агуулжээ.

  • Сугалааны тохирол №2. Тасалгааны агаар цэвэршүүлэгч, Mi air purifier 2S – 2019 оны 11 сарын 11

Өвөл болж утаа ихсэхэд энэхүү агаар цэвэршүүлэгч танд гэртээ цэвэр агаараар амьсгалах боломжийг олгоно. Цагт 310 м.куб цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд агаарын чанарын индексийг харуулдаг OLED дэлгэцтэй, лазер мэдрэгчтэй гэдгээрээ давуу талтай.

  • Сугалааны тохирол №3. Автомашины алсын удирдлага – 2019 оны 12 сарын 12

Гадаа -30 градусын хүйтэнд гарч машиндаа суугаад халахыг нь хүлээнэ гэдэг ямар ч хүний тэвчээрийг шалгадаг билээ. Харин 12 сард тодрох Мандалын 5 азтан маань ингэх шаардлагагүйгээр өвлийг өнтэй давах нь ээ. Учир нь энэхүү ухаалаг алсын удирдлага нь өвлийн хүйтэнд 700 метрийн зайнаас удирддаг, температур болон цаг зааж асаах горимтой гэдгээрээ давуу талтай.

Бид тохирол болох өдрийн 16:00 цагт live хийж азтанаа тодруулдаг уламжлалтай тул Мандал Даатгалын Facebook хуудсыг ЭНД дарж дагаарай.

Мандал Даатгал танд эрсдэлээс хамгаалагч Сонголт, Классик брэнд даатгалуудыг хуваан төлөх нөхцөлийн хамт санал болгож байна. ТА ЯГ ОДОО ДААТГУУЛ. 7575-2000

Урамшуулалт аяны хугацаа 9 сарын 16-наас 11 сарын 30 хүртэл хугацаанд үргэлжилнэ.