ЭЗЭНГҮЙ АСУУДАЛ

Энэ жил хавь ойрд байгаагүй дэлгэр зун боллоо. Хур бороо тасралтгүй орж, өвс ногоо халиуран ургалаа. Монголчууд сүүлийн жилүүдэд аялах дуртай болсныг хэлэх үү, энэ жилийн “зуншлага” сайхан болсон бөгөөд машинтай хүн бүр л майхан мишокоо аваад байгалийн сайхан луу зүглэсэн билээ. Гэвч цаг агаар үргэлж тогтуун байсангүй, зарим нутгуудаар хүчтэй аадар бороо орж үер болохын хажуугаар хорголын чинээ хэмжээтэй мөндөрт цохиулж сүйдсэн автомашинууд энд тэндгүй байлаа. Энэ тохиолдолд Хурмаст тэнгэрийг буруутгадаггүй л юм бол автомашины эзэд шууд хохирч байгаа юм. Тэгэхээр буруутан байхгүй иймэрхүү гэнэтийн асуудлаас бид яаж сэргийлэх вэ?

Мэдээж хариулт нь даатгал. Даатгуулснаар эзэнгүй хохирлоос сэргийлж чадна. Дээрх байгалийн гамшигт үзэгдэл бол “автомашины даатгал”-ын хамгаалалтын зөвхөн нэг эрсдэл. Мөндөр орж цонх хагаллаа, буруутангүй ч гэсэн даатгал төлнө. Зогсоолд байсан машин шүргэсэн, буруутан нь олдоогүй ч гэсэн даатгал төлнө, таны өөрийн буруу байсан ч даатгал таны өмнөөс машиныг тань засаж өгдөг. Харин та хохирол учирсан үед тэр дор нь даатгалдаа яаралтай мэдэгдэж баримтжуулалт болон зураг бичлэг хийх үүрэгтэй.  

Дээрх боломжийг эдлэхийн тулд та автомашинаа даатгуулах хэрэгтэй. Даатгал тийм ч үнэтэй биш. Автомашины үнэлгээний 1-2% орчимд хэлбэлзэнэ. Осол болоход үүнээс бага дүнгээр хохирол учрахгүй л болов уу, харин хэд нугална. Тийм учраас боломжийн үнэтэй.

Мандал Даатгалыг сонгох шалтгаан юу вэ?

Зах зээлд танигдсан Мандал Даатгалын Сонголт болон Классик автомашины даатгал нь танд төлбөрөө 10 хувааж төлөх, автомашины хамгаалалтаа өөрийнхөө хэрэгцээнд тохируулан даатгуулах боломжуудыг олгож байна. Нэмээд энэ намрыг дуустал ДААТГАЛЫН СИНДРОМ урамшуулалт аян зарласан. Аяны хүрээнд даатгуулсан харилцагчиддаа онооноос хамаарсан бэлэг, урамшуулал өгөхөөс гадна сар бүр шинэ харилцагчдынхаа дундаас 5 азтан шалгаруулж байна. Та машингүй байсан ч машинтай найз нөхдөө даатгалд зуучилж уг урамшуулал болон сугалаат аянд хамрагдах боломжтой.

  • Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
  • Сонголт автомашины багц даатгалын нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
  • Классик автомашины уламжлалт даатгалын нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

7575-2000 дугаарын утсаар холбогдож даатгуулаарай.