Мандал Даатгалаас явуулж буй ДААТГАЛЫН СИНДРОМ урамшуулалт аянаар машинаа даатгуулсан хэрэглэгчдийн дундаас эхний 5 азтан тодорлоо.

Даатгалын синдром аяны эхний сугалаа амжилттай явагдаж од нь гийсэн таван даатгуулагч маань Galaxy Watch Active хэмээх технологийн дэвшил болсон загварлаг цагаар бугуйгаа чимэхээр боллоо. Энэхүү цаг нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжих олон төрлийн үйлдэлтэй тул зүүсэн эзнийхээ бугуйг чимэхээс гадна эрүүл мэндэд санаа тавих ач холбогдолтой.

Даатгалын синдром аяны эхний 5 азтан

2 удаагийн сугалаа явагдаж нийт 10 азтан тодрох үлдээд байна.

Энэ бол Мандал Даатгалын зүгээс автомашинаа даатгуулж өөрсдийгөө эрсдэлээс хамгаалсан даатгуулагч нартаа барьж буй бяцхан бэлэг билээ. Бэлэг үүгээр дуусахгүй, дахиад 2 удаагийн сугалаа явагдаж нийт 10 азтан тодрох үлдээд байна.

2 дахь сугалаа 11 сарын 11-нд явагдах бөгөөд 5 азтан Mi брэндийн агаар цэвэршүүлэгчийн эзэн болох юм. Хүйтний улирал ирж байгаа тул ядаж гэртээ эрүүл агаараар амьсгалах боломж үнэгүй олдвол юутай аятайхан бэ? 

3 дахь буюу сүүлийн сугалаа 12 сарын 12-нд явагдах бөгөөд хонжворт “Автомашины ухаалаг удирдлага” бэлгэнд өгөх юм. Гадаа -30C заасан өвлийн хүйтэнд машинаа халаана гэдэг ямар ч эрийн шандас шалгах бэрхшээл билээ. Тэгвэл дээрх удирдлага энэ бэрхшээлээс ангижруулах бөгөөд цагаар, эсвэл температураар тохируулж автоматаар асаах функц хүртэл бий гэсэн.

Дараагийн сугалааны шагнал

Тэгээд энэ сугалаанд чинь яаж оролцох вэ гэж үү?

9 сарын 16-наас 11 сарын 30-ны хооронд Мандалд машинаа даатгуулсан хүн бүр сугалааны эрх авна, дээр нь урамшуулал купонууд дагалдана аа. БАС даатгуулж буй хүнийг зуучлаад давхар урамшуулал хүртэж сугалаанд оролцох эрх авч болно. Товчхондоо бол машингүй байсан ч та энэхүү аянд нэгдэж болох нь ээ.

Нээрээ эхний 5 азтаны 1 нь өөрөө даатгуулаагүй ч хүн зуучлаад сугалааны эрх авсан харилцагч байсан шүү.

Тэгэхээр хүн бүрт боломж байна. Та Мандал руу машинаа зүглүүлнэ үү.

Аяны бусад бэлэг урамшууллын талаарх мэдээллийг ЭНДЭЭС харна уу.