Даатгалын үйлчилгээг гар утсаараа ...

Мэдээлэл технологийн хөгжлийг дагаад гар утас хэрэглэгчдийн тоо хурдацтай нэмэгдэж, хүн бүр илүү ухаалаг үйлчилгээг хүсдэг болж байна. Дэлхийн хүн амын 45% нь 3G сүлжээнд холбогдож, 2 тэрбум орчим хэрэглэгчид гар утсаараа интернет ашиглан аливаа үйлчилгээг өдөр тутамдаа авч байна. Үүнийг дагаад хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг хангахуйц дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох шаардлага бизнесийн байгууллагад тулгараад байгаа нь өнөөдөр "Дижитал шилжилт" гэх ойлголтыг дэлгэрүүлж байна.

Гар утсанд суурилсан дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээний олон давуу талуудын нэг нь орон зайн хамааралгүй үйлчилгээ авах боломж юм. УБ хот, цаашлаад улсын хэмжээнд хэрэглэгч өөрийн байгаа газраас гар утсаараа авч болдог үйлчилгээ нь өнөөгийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай байна. Түгжрэл, зогсоол, хот хоорондын зам гээд бидний бүтээмжтэй амьдрах цаг хугацаанаас хомсолдог асуудлууд байсаар. Гар утсаараа хэрэгтэй үйлчилгээгээ авчихдаг бол үнэтэй цагаа өөртөө болон гэр бүлдээ зарцуулах боломж бүрдэнэ. Тиймээс бизнесүүд технологийг үйлчилгээндээ нэвтрүүлж аль болох дижитал үйлчилгээ үзүүлдэг болох нь байгууллагадаа үр дүнтэй, харилцагчдаа үнэ цэнэтэй байж чадна.

Хүн өдөр тутмын ажлаа төлөвлөхдөө хэлж ирдэггүй хийсч ирдэг гэнэтийн осол аваарыг мэдээж тооцож чадахгүй. Гэвч яг эрсдэл тохиолдсон үед тухайн өдрийн, эсвэл нэлээд хэдэн өдрийн ажлаа алдаж стресс бухимдалд автдаг. Харин одоо тэр цаг ард хоцорч Мандал Даатгалын харилцагч та асуудлаа газар дээр нь шийдэх боломжтой боллоо.

Мандал Даатгал нь салбарынхаа түүчээлэгч байр суурийг хадгалан даатгалын үйлчилгээг дижитал хэлбэрээр авах боломжтой Мандал АПП-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Хэрэв та Мандал даатгалын харилцагч бол АПП-аа үнэгүй татаад, бүртгүүл. Үүнээс цааш та заавал даатгалын компани дээр үнэт цаг заваа үрэн байж ирэх шаардлагагүйгээр хэрэгцээтэй үйлчилгээгээ авах боломжтой боллоо.

Та Мандал АПП-ийг доорх холбоосоор татан аваарай.

Android 
iOS 

Хэрэглэхийн тулд заавал Мандал Даатгалын үйлчлүүлэгч байх шаардлагатай тул хэрвээ та хараахан болж амжаагүй бол яг одоо 7575 2000 дугаарын утсаар бидэнтэй холбогдоорой.