ГАР УТСААРАА ХЭРХЭН НӨХӨН ТӨЛБӨР АВАХ ВЭ?

Бид маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд ажиллаж амьдарч байна. Нэгэн үеэ бодоход утсаа ашиглаад зөвхөн ярьж мессеж бичих биш, ажлаа амжуулж төлбөр тооцоогоо хийж билет захиалж хүнсээ цуглуулдаг болжээ. Үүгээр хэрэглэгчдэд цаг зав хэмнэх давуу талтай тул эдийн засгийн бүхий л салбарт шинэ давлагаа бий болж компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ технологийн дэвшилтэт шийдэл ашиглан хэрэглэгчдэд амар хялбар байдлаар хүргэх, улмаар өрсөлдөөний давуу байдлыг бий болгоход анхаарч байна. 

Мандал Даатгал ХК энэхүү давлагаанд даатгалын салбараа түүчээлэн орж өөрийн харилцагч даатгуулагч нартаа зориулан даатгалын үйлчилгээг цаашид гар утсаараа авч болох олон үйлдэлт ухаалаг МАНДАЛ АПП-г нэвтрүүллээ. 

Та уг МАНДАЛ АПП-г хэрэглэхийн тулд заавал Мандал Даатгалаар даатгуулсан байх шаардлагатайг анхаарна уу. Хэрвээ та хараахан хэрэглэгч болж амжаагүй байгаа бол 7575 2000 дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгцээт даатгалын бүтээгдэхүүний талаар мэдээлэл аваарай.

Өөрийн ухаалаг утсан дээр дараах холбоосуудаар МАНДАЛ АПП-аа татаж аваарай. 

Android
iOS 

Ингээд танд МАНДАЛ АПП-г хэрхэн ашиглах талаар видео зааврыг хүргэе.