
БАЛДАН
ЭНХТҮВШИН
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
Ачаалж байна...

Манай байгууллагын үнэт зүйлсийн нэг бол бидний харилцагч юм. Иймдээ ч бид харилцагч бүрдээ хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, амьдралд ойрхон, шинэлэг даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж хүргэх, үйлчилгээг хүртээмжтэй, хялбар хийгээд дэвшилтэт байлгахыг үргэлж зорин ажилладаг.

БАЛДАН
ЭНХТҮВШИН
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч

ШАРАВПЭЛЖЭЭ
ГАНТУЯА
Маркетинг хариуцсан захирал

ДОРЖ
БАВУУГАРЬД
Мэдээлэл технологийн хэлтсийн захирал

ТҮВШИНЖАРГАЛ
АРИУНАА
Корпорейт даатгалын хэлтсийн захирал

ӨЛЗИЙБАЯР
ТӨГӨЛДӨР
Сувгийн борлуулалтын хэлтсийн захирал

БОЛД
БАТ-ЭРДЭНЭ
Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал

ГАНБОЛД
УЯНГА
Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн захирал

ДАРИЙМАА
БИЛГҮҮН
Хүний нөөц хариуцсан захирал

Улс орны бизнес, эдийн засгийн цар хүрээ тэлэхтэй зэрэгцэн тохиолдож болзошгүй эрсдэлийн хэмжээ ч өсөн нэмэгдэж байдаг. Эрсдэл олон хүчин зүйлээс шалтгаалж тусам учирч болох хохирлын хэмжээ нэмэгдэж, даатгалын компаниудын хувьд түүнийг нөхөн төлөх чадварын асуудал хөндөгдөж эхэлдэг байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх арга зам нь давхар даатгалын тогтолцоо юм.
ДэлгэрэнгүйӨнөөдрөө баталгаажуулсан маргаашийг иргэн бүрд
Азийн тавцанд өрсөлдөх даатгал,санхүүгийн олон улсын брэндийг бий болгох
2011
Үүсгэн байгуулагдсан
129,000+
Харилцагч
15,700+
Хувьцаа эзэмшигч
23.9 их наяд
Удирдаж буй эрсдэлийн хэмжээ
№ 1
Санхүүгийн голлох үзүүлэлтүүдээр салбараа тэргүүлж байна
27.4 тэрбум
Нөхөн төлбөр

Балдан
Энхтүвшин
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
Эрхэм хүндэт харилцагч, хувьцаа эзэмшигчдээ!
Мандал даатгал компани нь 2011 онд Монголын даатгалын салбарт шинэ жишиг тогтоох, тэргүүлэгч компани болох алсын хараатайгаар анхны гараагаа эхлүүлж байсан билээ. Өнөөдөр бидний тодорхойлж буй “Тэргүүлэгч” гэх ойлголт нь зөвхөн санхүүгийн өсөлтөөр хязгаарлагдахгүй, мэргэжлийн өндөр ёс зүй, засаглалын ил тод байдал, үйлчилгээний чанар болон нийгэмд оруулж буй бодит үнэ цэнээр хэмжигдэж байна.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид анхны зорилго, үнэт зүйл, зарчмаа тууштай баримталсны үр дүнд салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлж, Монгол Улсын хамгийн том үндэсний даатгагч болж чадлаа. Энэхүү амжилтын түүчээ болгож, банкны сувгаар дамжуулан даатгалын үйлчилгээ үзүүлэх “bancassurance” тогтолцоог анхлан нэвтрүүлэн мөн Монгол улсад анхны хувийн эрүүл мэндийн даатгал болох “Жаргалан” бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн юм. Мөн Монголын хөрөнгийн бирж дээр даатгалын салбарын анхны IPO-г амжилттай хэрэгжүүлж, олон мянган иргэдийн итгэлийг хүлээсэн нээлттэй компани болсноос гадна, олон улсын “AM Best” агентлагаас “BB+” үнэлгээ авсан Монголын анхны компани болж түүхэнд бичигдсэн билээ.
Бид санхүүгийн чадавхаараа харилцагчдынхаа эрсдэлийг найдвартай хамгаалж, 2025 онд нийт 27,0 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг шуурхай олгож иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажилласан байна. Бизнесийн энэхүү тогтвортой өсөлт нь манай нийгмийн хариуцлагын томоохон төслүүдийн суурь болдог юм.
Бид “Мандал Эрсдэлийн Сургууль” төслөөрөө дамжуулан 35,000 гаруй хүүхдийн эрсдэлийн боловсролыг батламжилж, “Алтеплаза” төслийн хүрээнд 38 хүний алтан амийг авран хамгааллаа. Түүнчлэн, Туул голын эрэг дагуух иргэдийн хамгийн их осолддог цэгүүдэд аюулыг мэдээлэх 5 цамхаг байгуулснаар, өнөөдрийг хүртэл тус цэгүүдэд нэг ч хүний амь нас эрсдээгүй баяртай үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн хугацаанд бидэнд гүн итгэл хүлээлгэж, бидний бүтээсэн үнэ цэнийг хамтдаа хуваалцсан эрхэм харилцагч, хувьцаа эзэмшигч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид цаашид ч тасралтгүй хөгжиж, та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн шилдэг бүтээгдэхүүн, харилцагч төвтэй чанартай үйлчилгээг хүргэхийн төлөө улам хичээн ажиллах болно.