Нөхөн төлбөрийг нэг өдөрт
Нөхөн төлбөр хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Заавар
Нөхөн төлбөрийг шийдвэрлэх алхам
- 1
Алхам 1
Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэн даатгалд илгээх
- 2
Алхам 2
Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
- 3
Алхам 3
Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
- 4
Алхам 4
Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх
Нөхөн төлбөрийн дэлгэрэнгүй
Нөхөн төлбөр авах үед хийх алхмууд, бүрдүүлэх материалын жагсаалт, анхаарах зүйлсийг багтаав.
1. Осол болсон үед ямар арга хэмжээ авах вэ?
- Ослын талаар замын цагдаагийн 102 дугаарт, хэрэв хүн бэртсэн, гэмтсэн тохиолдолд түргэн тусламжийн 103 дугаарт, гал гарсан бол онцгой байдлын 101 дугаарт хандаж ослыг шалтгааныг тогтоолгох
- Холбогдох тээврийн хэрэгслүүдийг ослын газраас хөдөлгөхгүйгээр тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк загвар, зам орчныг харуулсан 4-өөс 8 талын зураг авч, 1-2 минутын ослыг тайлбарласан бичлэг хийж баримтжуулах
2. Нөхөн төлбөрийн ямар материал бүрдүүлэх вэ?
- Нөхөн төлбөрийн маягт
- Нөхөн төлбөр хүссэн өргөдөл
- Даатгалын гэрээ эх хувиар
- Жолооны үнэмлэх, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
- Мэргэжлийн байгууллагын дүгнэлт (Үүнд ослын төрлөөс хамаарч Замын цагдаагын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт багтана)
- Хохирол үнэлгээний тайлан
- Хэрэв банк эсвэл банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлээр авсан автомашин бол зээлийн гэрээний эх хувилбар
3. Нөхөн төлбөрийн материалыг хэрхэн илгээх вэ?
- [email protected] мэйл хаягаар
- Facebook-ийн "Мандал Даатгал - Нөхөн Төлбөр" хуудасны чатаар
- Мандал Даатгалын үйлчилгээний зааланд өөрийн биеэр авч ирэх