Гүйцэтгэх захирлын
мэндчилгээ
БАЛДАН
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
Эрхэм харилцагчид, хувь нийлүүлэгчдээ!
Энэ жилийн хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хувьд олон сорилтыг туулсан жил болж өнгөрч байгаа хэдий ч, та бүхэн эдгээр сорилт бүрийг амжилттай даван туулж, арвин туршлага хуримтлуулж чадсан гэдэгт итгэлтэй байна.
Бид 2022 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд “50 хүний амь аврах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд 2 ажлыг амжилттай хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран, тус эмнэлэгт алтеплаза тарилгын хөрөнгө оруулалтыг хийж, одоогийн байдлаар 32 хүний амь насыг авраад байна. Мөн Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран Туул голын эрэг дагуух хамгийн эрсдэл өндөртэй, олон хүн цуглардаг 5 цэгт үер усны ослыг бууруулах зорилготой камер бүхий цамхгуудыг ажиллуулж, үүний үр дүнд ослын тохиолдол бүртгэгдээгүй дулааны улирлыг үдлээ.
Мандал Даатгал нь эрсдэлийн боловсролыг бүх насныханд ижил тэгш хүртээх зорилгоор бага насны хүүхдүүдэд зориулан “Мандал Эрсдэлийн Сургууль” онлайн төслийг хэрэгжүүлэн өдгөө 30,000 гаруй хүүхдэд эрсдэлийн боловсролыг олгож, Улсын цэцэрлэгийн сургалтын программд нэвтрүүлэн ажиллаж байна.
Бид жил бүр нийгэм, эдийн засагт тулгарч буй эрсдэлүүдийг шийдэх арга замыг эрэлхийлж, менежментийн арга туршлагуудаа хуваалцах зорилгоор Монголын ТОП бизнес эрхлэгчдэд зориулан “Next Leaders”, “Mandal Risk Forum” “Management Forum” зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулдаг. Тус арга хэмжээнүүд нь бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бизнесийн хүрээллийг тэлэх боломжийг олгодог гэдгээрээ мөн онцлог юм.
Монгол Улсыг иргэдийнхээ өмнө сайн дураар өөрийн бизнесийн үйл ажиллагаанаас давсан хариуцлага хүлээж чаддаг, хүнлэг том амбицтай компаниуд нэгдэн хөгжүүлж чадна гэдэгт бид итгэдэг. Цаашид ч бид мэргэжлийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлж ажиллах болно оо.